“Өсвөрийн монгол шатарчид 9999” тэмцээн Завхан аймагт энэ сарын 20-23-ны өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө. 9999 өсвөрийн шатарчин нэгэн зэрэг оюун ухаанаа сорьсон нь Монголд төдийгүй дэлхийд анх удаагийнх байснаараа онцлог байсан юм.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Хүүхэд хөгжүүлэх гурван тулгуурт бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд морин хуур, компьютер, шатрыг хүүхэд хөгжүүлэх гурван тулгуурт бодлогодоо тусгасан аж. Эхний ээлжинд аймгийнхаа гурван хүүхэд тутмын нэгийг компьютертэй болгохоор зорьсон байна.
Улмаар Завхан аймгийн хэмжээнд нийтдээ 6666 ширхэг нөүтбүүк олгожээ. Ингэснээр тус аймгийн гурван хүүхэд тутмын нэг нь зөөврийн компьютертэй болж гэрээсээ, ангиасаа гээд хүссэн газраасаа дэлхий ертөнцтэй холбогдож, хотынхноос дутуугүй мэдээлэл авах боломжтой болсон байна. Харин үүний дараа аймгийн хэмжээнд 2222 морин хуурчийг нэг дор хуурдуулсан нь улсын хэмжээнд анхны тохиолдол байжээ.
Тэгвэл энэ удаад Я.Санжмятав сайд санаачлан, хэрэгжүүлсэн бодлогоо тайлагнаж, 9999 өсвөрийн шатарчин нэг дор оюун ухаанаа сорьсон нь энэ байв. Энэ сарын 20-21-ний өдрүүдэд анхан шатны тэмцээн тус аймгийн 24 суманд зохиогдсон юм. Сумдын хувьд шатарчдын тоо харилцан адилгүй байсан бөгөөд ЕБС-ийн сурагчдын 80-90 хувь нь оролцсон ирцтэй байлаа. Улаанбаатар хотоос хүрэлцэн очсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд сумдад хуваарилагдан ажилласан.
Харин манай сурвалжлах багийн хувьд Завхан аймгийн Отгон суманд хуваарилагдан энэ сарын 20-21-ний өдрүүдэд ажиллалаа. Отгонтэнгэр хайрхны өвөр бэлээр нутагтай Отгон сумынхан нийт сурагчдын 80 хувьд шатрын спортыг зааж сургажээ. Тус сумын ЕБС-ийн 268 өсвөрийн шатарчин хоёр өдрийн турш оюун ухаанаа сорьсноос 24 сурагч шилдгээр шалгарсан.
Шилдгээр шалгарсан сурагчид сум, орон нутгаа төлөөлж, Улиастай хотноо зохиогдох аймгийн аварга шалгаруулах тэмцээнд авьяас чадвар, оюун ухаанаа сорьсон юм. Харин финалын шатны тэмцээн Улиастай хотноо хоёр өдрийн турш үргэлжилж, шилдгээ шалгарууллаа. 9999 өсвөрийн шатарчин оюун ухаанаа уралдуулснаас сүүлчийн шатанд 1200 хүүхэд шалгарч, аваргын төлөө өрсөлдсөн.
Тэмцээний нээлт өчигдөр Улиастай хотноо болсон бөгөөд нээлтэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Олон улсын шатрын холбооны гүйцэтгэх захирал Кирсан Илюмжинов, орон нутгийн удирдлагууд болон Монголын шатрын холбооны шүүгчид оролцож, өсвөрийн шатарчдад амжилт хүслээ.
Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын хувьд жил бүр таван хүүхдийг Москвагийн их сургуульд суралцуулахаа энэ үеэр мэдэгдсэн нь хамгийн сайхан мэдээ байв. Мөн тэрбээр манай улсад Шатрын академи, ордон барьж байгуулахаар төлөвлөснөө ч дуулгасан юм. Шатар тоглодог хүний тархины багтаамж бусдынхаас хоёр дахин илүү байдгийг онцолсон энэ эрхэм манай улсад өнгөрөгч даваа гарагт хөл тавьсан бөгөөд өчигдөр хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханд мөргөж, Завхан нутгийн байгалийн сайхныг биширснээ бидэнд дуулгасан.
Морин хуурын эгшгээр төв стадионы жаврыг үргээж, “Гурван тулгуур” дуугаараа хурсан олны сэтгэлийг баясгасан завханчууд ирээдүйд хойчдоо морин хуур, шатрын спортыг өвлүүлсэндээ тун сэтгэл хангалуун байгаагаа ч энэ үеэр дуулгасан.
Я.Санжмятав: Бид Завханаа Монголд, Монголоо дэлхийд таниуллаа
/Хөдөлмөрийн сайд/
-Би Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа гурван тулгуурт бодлогыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Ингэхдээ морин хуур, шатар, компьютерийг сонгож, хүүхэд хөгжүүлэх гурван тулгуур гэж үзсэн. Тухайлбал, Монгол хүний хувьд морин хуураа дээдэлж, гэрийнхээ хойморт залдаг. Тэр уламжлалаараа гэрийнхээ жаврыг үргээж, хуурын чавхадсыг хөглөж чаддаг байх ёстой гэдэг үүднээс хөгжмөөс морин хуурыг сонгож, тулгуурт бодлогод багтаасан байна.
Харин шинэ эриний иргэдийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон компьютерийг хөдөөгийн хүүхэд багачууд ч мөн адил сурах ёстой гэж үзсэн учраас аймгийнхаа 15 мянган хүүхдийн таван мянгад нь нөүтбүүк, мөн суурин компьютер бэлэглэсэн. Ингэснээр Завхан аймгийн гурван хүүхэд тутмын нэг нь компьютертэй болж, алс баруун нутагт сурч, боловсорч байгаа ч гэсэн хотынхноос дутуугүй мэдлэгтэй болсон нь бидний ололт.
Харин спортын төрлөөс шатрын спортыг сонгон авч, орон нутгийнхаа хүүхэд, багачуудын оюун ухаанд нэмэрлэхээр шийдсэн нь эдүгээ биеллээ оллоо. Завхан аймгаас шатрын спортын хоёр их мастер төрсөн. Б.Мөнгөнтуул, Б.Хатанбаатар нарын залгамж халаа болсон их мастерууд энэ нутгаас төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Бид энэ удаагийн алхмаараа Завханаа Монголд, Монголоо дэлхийд бас нэгэн шинэ зүйлээр таниулж чадлаа. Хүүхэд бол улс орны хувьд 99 хувийн шижир алт гэсэн үг. Харин бид шижир алт болсон ирээдүй хойчийнхоо боловсрол мэдлэгт хувь нэмрээ оруулах учиртай. Өнөөдөр Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов орон нутагт маань хүрэлцэн ирж, бидний зохион байгуулж буй арга хэмжээнд өөрийн биеэр оролцож байгаа нь үүний илэрхийлэл.
Кирсан Илюмжинов: Удахгүй Монгол хүн дэлхийн аварга болно гэдэгт итгэлтэй байна
/Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч/
-Дэлхийн шатрын холбоонд 181 орон гишүүнээр элссэн. Миний хувьд жил бүр 100 орноор явж ажилладаг ч Монголд болж байгаа шиг гайхалтай арга хэмжээг үзэж байсангүй. Завхан аймагт 10 гаруй мянган шатарчин нэгэн зэрэг тоглосон нь аймгаа зөвхөн Монголынхоо хэмжээнд биш, олон улсад сурталчилж байгаа хэрэг юм Би Монголын Засгийн газар, Хөдөлмөрийн сайд, Завхан аймгийн засаг захиргаа, бүх хүмүүст ийм түүхэн томоохон үйл явдлыг зохион байгуулж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
9999 шатарчин гэдэг хөтөлбөрийг бид Олон улсын шатрын холбооны албан ёсны хөтөлбөрт оруулж, Гиннест бүртгүүлнэ. Шатар бол зөвхөн Энэтхэг, Перс улсынх биш Монголын эртний уламжлалт тоглоом, уламжлалт урлаг, өв соёл юм. Монголын өсвөрийн шатарчид агуу их Чингис хааны захиасыг биелүүлэхэд маш том үүрэг гүйцэтгэх болно. Агуу их Чингис хааны хэлснээр Монголын залуус, өсвөрийн шатарчид өөрсдийн оюун санааны хүчээр тэнгис, далайг гатлан бүх дэлхийг эзлэх болно.
Манай Олон улсын шатрын холбооны дэмжлэгтэйгээр бид Монгол Улсад шатрын академи байгуулах гэж байгаа. Мөн манай холбооноос жил бүр шатрын спортод амжилт гаргасан таван хүүхдийг Москвагийн их сургуульд үнэ төлбөргүй сургах болно. Түүнчлэн ирэх жил өсвөрийн шатарчдад зориулж дэлхийн хэмжээний шатрын тэмцээнийг зохион байгуулна. Удахгүй дэлхийн аварга монгол хүн болно гэж найдаж байна.
“Нөмрөг” сумынхан амжилтаа ахиуллаа
Ийнхүү дөрвөн өдрийн турш үргэлжилсэн өсвөрийн шатарчдын тэмцээн шилдгээ шалгаруулж, дүнгээ танилцууллаа. Тус тэмцээнд эхний 100 байранд шалгарсан хүүхдүүд гадаадад аялах эрх дараагийн 100 хүүхэд Олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнуулсан. Харин нас насны ангилалд эхний гурван байрт шалгарсан хүүхэд тус бүрийг медаль, хичээлийн хэрэгсэл, шатраар шагнаж урамшууллаа.
Энэ удаагийн тэмцээнд Завхан аймгийн “Нөмрөг” сумынхан өндөр амжилт үзүүлсэн юм. Тодруулбал, тус сумынхан хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн нь амжилтаа ахиулсан хэрэг байсан тухай багш нар нь дуулгасан. Харин Улиастай хотын “Чандмань-Эрдэнэ” дунд сургуулийн сурагчид үзүүлсэн амжилтаараа удаах байр шалгарсан. Тус тэмцээнд 5-7 насны ангилалд өрсөлдсөн тамирчид хамгийн бяцхан нь байсан ч тэд тун шаггүй тоглосон тухай шүүгчид онцолж байв.
Б.Билгүүнтулга: Алтан медаль хүртсэндээ баяртай байна
/Улиастай хотын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн сурагч/
-5-7 насны ангилалд өрсөлдөж, алтан медаль хүртсэн. Миний хувьд таван удаа тоглосноос таван хожил авсан. Өрсөлдөгч хүүхдүүд их сайн байсан болохоор хэцүү санагдаж байсан. Анх дөрвөн настайдаа шатар тоглож сурсан. Одоо гурав дахь жилдээ тоглож байна. Шатар тоглодог хүн онц сурдаг гэж аав маань хэлдэг. Том болоод мундаг шатарчин болохыг хүсдэг.
У.Баасандалай: Шатар тоглож сурах нь өндөр ач холбогдолтой
/Завхан аймгийн Нөмрөг сумын ЕБС-ийн сурагч/
-Миний өвөө шатрын спортын мастер цолтой хүн байсан. Тиймээс ч гурван настайдаа анх нүүдэл сурсан. Би ахлах насны ангилалд өрсөлдөж алтан медаль хүртлээ. Надад шатар зааж, сургасан өвөөдөө, багш нартаа болон аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд шатар тоглодог хүн бусдаас илүү сэтгэдэг гэж боддог. Хичээлдээ ч сайн байдаг.
Ялангуяа математик, физикийн хичээлд эрс сайжирдаг. Тиймээс ч хүүхэд бүхэн шатар тоглож сурах нь өндөр ач холбогдолтой. Ийнхүү дөрвөн өдрийн турш үргэлжилсэн “Өсвөрийн монгол шатарчин 9999” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновт алд цагаан хадаг, хурдан хүлэг бэлэглэсэн юм. Мөн тус аймгийн багш нарын төлөөлөл морин хуур бэлэглэсэн нь Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын сэтгэлийг хөдөлгөсөн явдал болсныг онцоллоо.
Х.Өнөржаргал