-“ОРГИЛ” рашаан сувиллын газрыг эрх мэдэлтнүүд бялуу мэт хуваажээ-2-
Үндэсний портал GoGo.mn сайт “Оргил” рашаан тойрсон газрын асуудлаар цуврал сурвалжлага хүргэж байгаа.
Цувралынхаа эхний хэсэгт тус сувиллын газрыг рашааны ундаргын болон рашааны бүс хэмээн хуваадаг болон өдгөө сувиллын үйл ажиллагаа явуулдаг газар эрх бүхий хүмүүсийн гарт ороод байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл сурвалжлагынхаа үргэлжлэл хэсгийг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.
РАШААНЫ УНДАРГЫН БҮС ДЭЭР БАРИЛГА БАРИХААР ЗЭХЭЖ БАЙНА
“Оргил” рашаан сувиллын байрны замын хойд хэсэгт рашааны ундаргын бүс оршдог.
Өөрөөр хэлбэл рашааны эх булаг тэнд байрлаж сувиллын үйл ажиллагааг тэтгэдэг гэсэн үг.
Гэтэл өнөөдөр эрх бүхий хүмүүсийн зөвшөөрлөөр Усны тухай хууль зөрчин тэрхүү ундаргын бүс дээр хашаа хатган барилга барихаар зэхэж эхэлжээ.
Саяхан л гэхэд рашааны ундаргын урд хэсэг буюу 50 метр хүрэхгүй зайд хүмүүс барилгын ажил эхлүүлэхээр кран болон бусад дагалдах төхөөрөмжүүдийг авчран тавьж, дэргэд нь гэр барьсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус газар нь Нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаярын дүү Ц.Чанцалын “Сэргээн засах төвийн барилга” барих газар гэнэ.

2003-2008 онд Ц.Батбаяр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байх үедээ 2006 оны 363 тоот захирамжаар СЭРГЭЭН ЗАСАХ КЛИНИК зориулалтаар 14000 м2 га талбайн энэхүү зөвшөөрлийг олгож байжээ.
Хууль бусаар олгогдсон энэ газарт үнэхээр сэргээн засах клиникийн барилга баригдах эсэх нь одоогоор асуулт хэвээр байна.
Энэ мэт рашааны эрүүл ахуй, хамгаалалтын бүст барилга баригдсан, баригдахаар зөвшөөрөл олгогдсон газруудын талаар бид тун удахгүй дэлгэх болно.
“ОРГИЛ” РАШААН ЭРҮҮЛ АХУЙН БҮСГҮЙ БОЛЖЭЭ
Анх 1983 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн гаргасан тогтоолоор рашааны ундарга, эрүүл ахуйн бүсийн заагийг туул голын хөвөө, хойд бүсийг төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл зааж өгчээ.
Харин 2012 онд шинэчлэн баталсан Усны тухай хуульд рашааны эх ундаргаас 100 метрт эрүүл ахуйн бүс, тэндээс гадагш 200 метрт хамгаалалтын бүсийг тогтоож, тэнд барилга байгууламж барихыг хориглосон байна.
Гэтэл өнөөдөр рашааны ундаргаас 300 метр зайд хэдийнэ барилга баригдаж, дөрвөн ч газрын зөвшөөрлийг олгоод байгаа бөгөөд хамгаалалтын 200 метр байтугай эрүүл ахуйн 100 метрийн бүс ч үгүй болсон байна.
Өөрөөр хэлбэл тус хуулийн “22.10.1.рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг”, ”22.10.2.хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг” заасан бол дээрх бүсүүдэд “22.11.1.рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах”, “22.11.2.хог хаягдал хаях, химийн бодис хадгалах”-ыг хориглосон аж.
Хуульд зааснаар “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг, “эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг хэлнэ хэмээн зааж өгчээ.
Гэтэл өнөөдөр рашааны ундаргаас 300 метр зайд хэдийнэ барилга баригдаж, дөрвөн ч газрын зөвшөөрлийг олгоод байгаа бөгөөд хамгаалалтын 200 метр байтугай эрүүл ахуйн 100 метрийн бүс ч үгүй болсон байна. Өөрөөр хэлбэл рашааны ундаргаас 50 хүрэхгүй м2 газарт газрын зөвшөөрлүүд олгогдсон аж.
ХЭНИЙ ЗАХИРАМЖААР, ЯМАР ГАЗРУУД ХУУЛЬ БУСААР ОЛГОГДОВ?
Анх рашааны ундаргын бүс найман га талбайг хамарч байжээ. Гэвч 2006-2011 онуудад хууль бус газар олголтын ажил өрнөж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд дөрөв орчим га газраа алдахад хүрчээ.
“Оргил” рашаан сувиллын хуулийн зөвлөх Баянмонголын мэдээлснээр, Усны тухай хууль зөрчин тухайн үеийн нийслэлийн засаг дарга нар дараах захирамжуудыг гаргасан байна. Тухайлбал,
-
Нийслэлийн засаг даргын /Ц.Батбаяр/ 2006 оны 363 тоот захирамжаар СЭРГЭЭН ЗАСАХ КЛИНИК зориулалтаар 14000 м2
-
Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2010 оны 329 тоот захирамжаар АМИНЫ ОРОН СУУЦ зориулалтаар иргэн Б.Гүрбадамд 2698м2 газар /Г.Мөнхбаяр/
-
Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2011 оны 678 тоот захирамжаар Рексон ХХК-д АМИНЫ ОРОН СУУЦ зориулалтаар 15124 м2 газар
-
Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2008 оны 380 тоот захирамжаар Тэнгэр газар рашаан ХХК-д ЗОЧИД БУУДАЛ ҮЙЛЧИЛГЭЭ зориулалтаар 2000 м2 газрыг тус тус олгосон байна.
Одоогоор дээрх газруудад хашаа хатгасан байгаа бөгөөд барилгын ажил хараахан эхлээгүй байгаа юм.
“Оргил” рашаан сувиллын хуулийн зөвлөх Баянмонголын мэдээлснээр, Усны тухай хууль зөрчин тухайн үеийн нийслэлийн засаг дарга нар дараах захирамжуудыг гаргасан байна.
Энэхүү захирамжуудтай холбогдуулан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг авсан эсэх талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяагаас тодруулахад “Энэ талаар өмчийн харилцааны газраас лавлаарай. Дээрх газруудын хувьд манайхаас барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байна” гэлээ.
Харин Оргил рашаан сувиллын байрны баруун хойно баригдаж буй 12 давхар барилга, ХУД-ийн 15 дугаар хорооны байр зэрэг нь рашааны хамгаалалтын 200 метрт мөн харьяалагдаж байгаа учир Усны тухай хуулийг зөрчиж байгаа аж.
Түүнчлэн рашааны бүсэд холбогдох байгууллагаас Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийжээ. Үүний үр дүнд дараах газруудын захирамжийг цуцлах шаардлагатайг тогтоосон байна. Тухайлбал,
Зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай газрууд:
-Мянганы сорилтын сангийн авто зогсоол
-Сэргээн засах клиник сувилал
-Иргэн Гүрбадамын амины орон сууц баригдах талбай зэрэг багтжээ.
ХЭРЭВ УСНЫ УНДАРГА ДЭЭР БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЭЛВЭЛ...?
Хэрэв дээрх зөвшөөрөл өгсөн газруудад барилга барьж эхэлвэл яах вэ, жилдээ 10 мянган хүн зорин ирж биеэ илааршууршуулдаг Оргил рашааны хувь заяа хэрхэн шийдэгдэх вэ?
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар рашааны ундаргын бүс дээр барилга баригдаж эхэлвэл хөрс эвдрэлд орж рашааны найрлагад өөрчлөлт орох, цаашлаад эмчилгээний чанараа алдах аюултай аж.
Харин энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Рашаан хариуцсан мэргэжилтэн н.Кубехантанаас тодруулахад, “Рашааны ундаргын эрүүл ахуй, хамгаалалтын бүс алдагдаж, барилга баригдаж эхэлснээс болж “Оргил” рашааны химийн найрлагад өөрчлөлт гарч эмчилгээний чанар алдаж байгаа. Манай яамны зүгээс “Рашааны зохистой ашиглах” журмыг шинэчлэн батлахаар ажиллаж байна” гэлээ.
ХУУЛЬ БУС ГАЗАР ОЛГОЛТУУДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛУУЛАХААР Э.БАТ-ҮҮЛД ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Бүхэл бүтэн сувиллыг ажиллуулах хөшүүрэг болсон “Оргил” рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүст барилга баригдаж эхэлвэл сүйдэх аюулд хүрээд байгаа учир тус байгууллагаас уг газрын захирамжуудыг цуцлах хүсэлтийг Хотын захирагч Э.Бат-Үүлд тавьжээ.
Гэсэн ч өдгөө ямар ч хариу ирээгүй байгаа аж.
Дараагийн сурвалжлагаараа бид замбараагүй барилгажилтаас "Оргил" рашааны найрлага бүтцэд ямар өөрчлөлт орж байгаа, рашааны ундарга дээр барилга барьснаар ямар үр дагаварт хүрч болзошгүй байгаа талаар хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Зургийг Б.Бямба-Очир