Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын нээлт өчигдөр боллоо.
Эрүүл мэндийн салбарт 2010 онд 26 барилгын ажил эхлүүлснээс ашиглалтад орж буй ганц барилга нь энэ аж. Тус эмнэлгийн барилгын ажлыг анх 2010 оноос эхлүүлсэн бөгөөд дөрвөн тэрбум төгрөгөөр “Шинэ барилга” компани цаг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулж өгсөн байна.
Ашиглалтад ороход бэлэн болсон энэ барилга хоёр жил орчим хугацаанд цоожтой байсны эцэст одоо хаалгаа нээж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас тус эмнэлгийн тавилга, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тендерийг цаг хугацаанд нь зарлаж чадаагүйгээс ажил хойшлогдсон тухай бид мэдээлж байв.
Ийн хоёр жил орчим хугацаа алдсаны эцэст энэ онд доторх тавилга, тоног төхөөрөмжийг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна.
Эрүүл мэндийн салбарт 2010 онд эхлүүлсэн 25 барилга санхүүжилтгүйн улмаас өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. Удаашрах болсон шалтгаан нь барилгын компаниуд төсөвт өртгөө нэмснээс шалтгааныг нь нягтлах шаардлага гарч, хугацаа алдаж байгаа тухай Н.Удвал сайд онцолжээ.
Харин энэхүү барилгын тухайд анхны төсөвт өртөгт нь багтаан, хугацаандаа, чанартай барьж өгсөн ч яамны түшмэлүүдийн хариуцлагагүйгээс бэлэн болсон барилга удаан цоожтой байсан юм.
СЭМҮТ-ийн шинэ цогцолбор ашиглалтад орсноор үйлчилгээний чанарт ахиц гаргаж, олон шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж буйгаа танилцуулжэ. Тухайлбал, тамхинаас гаргах лазер эмчилгээг шинээр нээсэн, төгсөлтийн дараах сургалтын өрөөг тусад нь гаргаж тохижуулсан, цахим номын сан бүхий уншлагын өрөөтэй болсон, сэргээн засах физик эмчилгээний төрөл нэмэгдсэн, ариутгал халдваргүйтгэлийн шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна.
Үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав, тухтай орчин, тэгш хүртээмжтэй, чанартай төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн хангагдсан СЭМҮТ-ийн шинэ цогцолбор үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.