Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн нэрэмжит улсын V уралдаан маргааш эхэлнэ. Үүнийг 1998 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулсаар ирсэн юм.
Ардын богино дуу дуулаач болон мэргэжлийн дуучдын олимп гэж нэрлэж болохоор энэхүү уралдааныг цаашид Монгол туургатны хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж буй.
Уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбоо болон Төв аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй. Гурван үе шаттай явагдах дуулаачдын уралдааны эхний хоёр шалгаруулалт нь Улаанбаатар, эцсийн гурав дахь шатны шалгаруулалт нь Төв аймгийн “Монгол туургатан” театрт болох юм байна.
Одоогоор төв, орон нутаг, театр, чуулга, мэргэжлийн сургуулийн 38 уран бүтээлч бүртгүүлжээ. Түүнчлэн ОХУ-ын Буриад, Тува, Халимагаас мэргэжлийн дуучид ирэх аж. Уралдаан энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.
Д.Батсүрэн