П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг байгуулагдсаны 60 жилийн ойн баярын хурал болж байна. 1923 онд Павел Николаевич Шастин эмч ЗХУ-аас уригдан ирж европ эмнэлгийн анхны суурийг найман ортойгоор тавьж байжээ.
П.Н.Шастины үүсгэн байгуулсан тус эмнэлгээс 1954 оны есдүгээр сарын 12-нд тус бүр 50 ортой мэс заслын нэг хоёрдугаар тасаг, 15 ортой хамар хоолойн тасгийн бүрэлдэхүүнтэй мэс заслын больниц нэртэйгээ гуравдугаар эмнэлэг анх хаалгаа нээж байсан түүхтэй.
Засгийн газрын шийдвэрээр Дотоод яамны эмнэлэг буюу хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өөр байранд шилжүүлж, Дотоод яамны эмнэлгийн байсан хоёр давхар барилгыг мэс заслын эмнэлэгт эзэмшүүлсэн байна. Тус эмнэлгийнхэн баяраа тэмдэглэж, үе үеийн эмч мэргэжилтнүүд баярын хурлаа хийж байна. Эмнэлгийн ойн баярт П.Н.Шастины гуч хүү ОХУ-ын Филатовын нэрэмжит Хүүхдийн мэс заслын эмнэлгийн мэс засалч, доктор, профессор Николай Павлович Шастин хүүгийн хамт ирж оролцож байна.
Энэ үеэр эмнэлгийн түүхийг харуулсан гэрэл зураг болон эмнэлэгт хэрэглэж байсан тоног төхөөрөмжийн үзэсгэлэн дэлгэснийг орос эмч Шастин гэр бүлийн хүн болон хүүгийн хамт сонирхон үзэж, гэрэл зургийг хальснаа буулган авч байна.