П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өнөөдөр болж байна. Монголд анхны Европ эмнэлгийн суурийг тавьж, гуравдугаар эмнэлгийг мэс заслын эмнэлэг болгон байгуулсан ЗХУ-ын эмч П.Н.Шастины гуч хүү, өөрийн дүү болон хүүгийн хамт ойн баярт оролцохоор иржээ.
Баярын хурлын өмнө Москвагаас ирсэн хүндэт зочин ОХУ-ын Филатовын нэрэмжит Хүүхдийн мэс заслын эмнэлгийн мэс засалч, доктор, профессор Николай Павлович Шастинтай цөөн хором ярилцлаа.
-Танд баяр хүргэе. Та өмнө нь Монголд ирж байв уу?
-Маш их баярлалаа. Би өнөөдөр их аз жаргалтай байна. Монгол оронд анх удаа ирлээ. Монголд ирээд би маш их хүндэтгэлийг олж харсан. Гэхдээ энэ бол миний өөрөө бий болгосон хүндэтгэл биш ээ. Миний элэнц өвөг, өвөг, аавын хийсэн хөдөлмөрийн үр шимээр би энэ хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээгээд явж байгаа юм. Би өвөг дээдсийнхээ бүтээсэн гавьяаг дааж авч явах ёстой. Үүний төлөө чадах бүхнээ зориулна аа.
-Гуравдугаар эмнэлгээр ороход Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Орчин үеийн маш гоё эмнэлэг болсон байна. Эмч хүн эмчээсээ ихийг сурдаг гэж үг бий. Эмч хүний хувьд надад ч Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгээс сурах зүйл их байлаа.
-Шастины гэр бүлийнхэн удам дамжсан эмч нар юм байна?
-Манай Орост хамгийн оюунлаг хүмүүс бурхны номлогч, эмч, багш хүмүүс байдаг гэж ярьдаг. Гуравдугаар эмнэлгийг байгуулсан гэх П.Н.Шастины аав бол үнэн алдартны шашны номлогч байсан.
Тэр хүн Монголд ирж байсан. Тэр хүний хүүхэд П.Н.Шастин бол манай үе удмын анхны эмч хүн. Тэгэхээр бид гурван үеийн эмч нар болж байна. Харин эмэгтэйчүүд талаас багш нар байгаа. Тэгэхээр бид нар оюунлаг гэр бүл гэж үздэг. Миний хүү ч гэсэн уламжлалаа дагаад эмч мэргэжлийг сонгосон, сайн эмч болно гэж найдаж байна.
-Танай аав мөн энэ эмнэлэгт томилолтоор ирж ажиллаж байсан гэж дуулсан?
-Тийм ээ, миний аав Павел Николоевич Шастин мөн 1967-1970 онд хүүхдийн мэс заслыг хөгжүүлэхээр Монгол Улсад томилолт өвөртлөн ирж ажиллаж байсан. Аавыг монголчууд “Эмч Шастины ач” гэж хүндэтгэдэг байсан тухай дуулсан. Миний ээж МУИС-д орос хэлний багшаар ажиллаж байсныг хэлэхээ мартсан байна.
-Гуравдугаар эмнэлгийн тухай Та яаж олж мэдсэн бэ?
-Гуравдугаар эмнэлгийнхэн намайг олсон. Намайг сурвалжилж олоод, холбоо тогтоосонд маш их баяртай байна. Би П.Н.Шастины элэнц хүү. Миний хувьд элэнц өвөө. Анх 1967-1968 оны үед П.Н.Шастины хөшөөг гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайд байрлуулах нээлтэд миний аав оролцсон гэсэн. Одоо энэ эмнэлэгтэй тогтоосон харилцаагаа дахин таслахгүй байх гэж найдаж байна.
-Та хаана ажилладаг вэ?
-Би гэмтлийн мэс засалч хүн. Н.Ф.Филатовын нэрэмжит анагаах ухаан их сургуулийн дэргэдэх эмнэлгийн Хүүхдийн мэс заслын тэнхимд харьяалагддаг. Энэ эмнэлэгтээ 40 жил ажиллаж байна. Манай эмнэлгийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, мэс заслын эмчилгээний чанараар дэлхийн шилдэг эмнэлгийн түвшинд хүрсэн гэж үнэлэгддэг. Хүүхдийн мэс заслын бүх чиглэлээр долоон тасагтай. Бид нар цаашдаа Монголын хүүхдийн мэс засалчидтай харилцаа холбоотой ажиллая гэж бодож байна.