Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс жил бүр өөрийн гишүүн байгууллага болох аудитын компаниудын дунд спортын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд XIII тэмцээн өнөөдөр Буянт Ухаа спортын ордонд эхэллээ.
Тэмцээнд нийт Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа 20 орчим компанийн 15 багийн 200 гаруй тамирчин ширээний теннис, шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 4 төрлөөр хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Аудитын компанийн ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын авъяастнуудыг тодруулах, тэдний эрүүл мэндийг дэмжих, бие биеэ таньж, туршлага солилцуулах зорилготой явуулж байгуулж байгаа “Audit cup-2014” тэмцээнийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт “Ки Пи Эм Жи Аудит” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
Тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд түрүүлсэн баг шилжин явах цомын эзэн болно. Гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг шалгаруулах юм.