Хэрвээ та цөмсөн самрынхаа ясыг гудамжинд болон машин, автобусны цонхоор сарр хийтэл нь цацаж явдаг бол өөрийгөө бусдад үзлийн муухай харагдаж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно.
Ингээд долоо хоногийнхоо тоймыг эхэлье.
“Азийн наадам 2014” энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа. Аравдугаар сарын 4-нийг хүртэл энэ байр сууриа алдахгүй биз ээ. Азийн наадмын өнгөрсөн долоо хоногийн онцлох тамирчид жүдогийнхон байсан бол энэ долоо хоногийнх сагсчид байсан юм. Багийн спортоор үзүүлсэн хамгийн анхны том амжилт. Азид Монголын сагсан бөмбөг хөгжсөн гэдгийг хүлээн зөвшөөрүүлж чадсан баг тамирчид, ялангуяа Т.Санчир, Б.Билгүүн нартаа баярлалаа. Та бүхэндээ дөрвөн жилийн дараах дараагийн Азийн наадамд алтан медаль авахыг хүсье. Ойрхон байна даа.
Хамгийн цөөн хүн амтай Монгол Улсын тамирчид, хамгийн их хүн амтай Ази тивийн олимпод ийнхүү цойлж, нэрээ дурсгаж, шилдэг тамирчдаар тодорч, медалийн чанараар эхний 10 улсад орж чадаж байгаа нь бидний хамгийн том бахархал юм.
АЗИЙН НААДАМ: 2014 цэсэнд ЭНД ДАРЖ нэвтрэх боломжтой.
Ачааллаа дийлдэггүй II төрөх эмнэлэгийн эмч ажиллагсад эхчүүдийн амь насыг аварч, эх орондоо шинээр мэндлэгсэдийг угтан авч байхын оронд туг лоозон барин дэлгүүрийн гадаа жагслаа. Өдөрт 40-өөд эх амаржиж, 20 гаруй мэс засал хийж, сард 670 гаруй нярайг өлгийдөж авдаг энэхүү төрөх эмнэлэгийг Улаанбаатар их дэлгүүрийн тэргүүн хатагтай “энэ өвөл та нар хөлдөж үхэх нь бидэнд хамаагүй” хэмээн хатуурхжээ. Арай ч дээ, гэмээр байгаа биз. Улаанбаатар их дэлгүүрийнхэн тус амаржих газрын дулааны шугамыг татуулахгүй гүрийж байхдаа сар тутам 670 эх, нярайн амь насанд заналхийлж байгаагаа ер мэдэж байгаа болов уу? Эсвэл 670 хүний амь нас аль нэгэн дэлгүүрийн худалдаанаас дор болчихсон юм болов уу?
Санаагаар бол эмч нар жагсах биш хүний амь нас аврахын төлөө ажиллаж, харин ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийслэлийн удирдлагууд энд жагсмаар, үгүйдээ л ажлаа хиймээр байгаа юм. Манай сэтгүүлч Э.Энхмаагийн сурвалжлагыг ЭНД ДАРЖ уншаарай.
Улаанбаатар хот дахь эрх мэдэлтнүүдийн газрын наймаа, газар булаалтын талаар ярих нь тийм ч сонин сэдэв биш болжээ. Гэвч манай сайт энэ талаарх мэдээллээ цуцалгүй нийтэлсээр байх болно. Манай сэтгүүлч Г.Одгарав “Оргил” рашаан сувиллын талаарх цуврал сурвалжлагыг хүргэж эхэллээ. Эрх мэдэлтнүүд тус газрын эзэмшил нутгийг амтат бялуу хэмээн харж, хуваан идэж эхэлжээ. Баримт материалаар баялаг энэхүү сурвалжлагыг ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцлоо. Тэрээр энэ үеэр НҮБ-ыг цаг үетэйгээ нийцэн шинэчлэгдэх ёстой хэмээн хэлээд авсан. НҮБ-ыг шинэчлэх үйл явцыг түргэтгэх шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн нь түүний дэлхийн хэмжээнд хэр нэр хүндтэй болсныг илтгэнэ. Мөн өнгөрөгч долоо хоногт тэрээр Японы “Киодо Цушин” агентлагийн сэтгүүлч Масакацу Отад ярилцлага өгчээ. Манай Ерөнхийлөгч эх орондоо цөмийн хаягдал булшлахгүй гэдгийг японд очих бүртээ шахам хэлсээр байтал яагаад ч юм японы хэвлэлүүд “булшилна” гээд л бичээд байдаг. Тиймээс энэ удаа ч бас цөмийн хаягдлыг эх орондоо хаяулахгүй гэдэг хатуу байр сууриа дахин илэрхийлсэн юм.
Улстөрийн хувьд өнгөрч буй долоо хоног намжуу байсан бол ирэх долоо хоногт намрын чуулган эхэлж, Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьж эхэлснээр онцлох халуун сэдвүүд ар араасаа хөврөх биз ээ. Харин энэ долоо хоногт парламентын сэтгүүлчдэд тусгайлан өрөө гаргаж өгсөн талаарх мэдээлэл гарсан боловч хүмүүсийн анхаарлыг төдийлөн татсангүй. Гэвч чуулган эхлэх үед энэ сэдэв гарцаагүй хөндөгдөх юм.
Долоо хоногийн тоймоо өндөрлөж, ирэх долоо хоногтоо эрч хүчээр дүүрэн байхын тулд сайхан амрахыг та бүхэнд хүсье.