Украинд сөргөлдөөн намжихгүй байна. Хямрал хэзээ арилахыг хэн ч одоо хэлж чадахгүй. Украин, Оросын Зэвсэгт хүчин шууд байлдахын босгон дээр хэдхэн долоо хоногийн өмнө очоод байснаа бодвол байдал эрхбиш дээрдсэн ч түүнийг ойрын үед улс төрийн аргаар зохицуулах боломж харагдахгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий Асамблейн чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэлийн үеэр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэллээ.
Хүчирхэг Европтой холбоотой байхыг Вашингтон хүсэхгүй байна. Ялангуяа түүн рүү Орос цутгачих юм бол бүр ч дургүйцнэ.
Харин нэг “үр дүн” харагдаж буй нь өнгөрсөн зууны 1980-аад оноос идэвхтэй хөгжиж байсан Орос, Европын харилцаа өнөөдөр ихээхэн хурцдаад байна. Дэлхийн II дайнаас хойших хугацаанд Европ тив нэгдмэл байхын төл өө тэмцсээр ирсэн юм. Тэгвэл өнөөдөр үнэн хэрэг дээрээ Европын нэгдсэн улс бий болчихоод байна. Нэгдсэн Европын тухай үзэл санаа бүр Ромын эзэнт улсын үеэс л цухалзаж байсныг түүхчид нотолдог. Харин Европын нэгдсэн гэр бүлийн төслийг дэлхийн II дайны дараа л хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Энэ төслийн санааг У.Черчилль 1946 оны есд үгээр сард Цюрихд хэлсэн үгэндээ хөндсөн бөгөөд уг үг түүхэнд “Европын эмгэнэл” нэрээр үлдсэн юм. Тэр үед Европ үнс, нурман дунд “хэвтэж” байлаа. Цаашдаа ийм эмгэнэлт явдлаас зайлсхийхэд шаардагдах хэд хэдэн зарчим байдгийг ойлгож, мэдэж авахыг энэ аймшигт дайн европчуудад тулгасан байна.
Шинэ Европыг байгуулагчид тулгуур гурван зарчмыг ойлгож авчээ. Энэ нь урт хугацаанд энх амгалан байлгах хэрэгцээ, сүйрлийг давж гарахын тулд эдийн засгийн хэлхээ холбоогоо өргөжүүлэх, дайны дараа улам бүр хурдтай өсөж буй ЗХУ, АНУ-ын нөлөөнд авталгүй цаг хугацаа өнгөр өх тусам тэдэнтэй эн зэрэгцэж байх дэлхийн хүчний шинэ төв бий болгох явдал байлаа. Москватай холбоотны харилцаатай байсан хэрнээ л ЗХУ-тай хийх шинэ дайны төлөвлөгөөг боловсруулах нууц даалгаврыг Английн Ерөнхий сайд У.Черчилль 1945 оны дөрөвд үгээр сард өгсөн байдаг. Тэгээд ч 1946 оны гуравдугаар сарын 5-нд Фултонд Черчиллийн хэлсэн үгээс хүйтэн дайны эхлэлийг тооцдог юм. Тэгэхэд Черчилль “Тив дээрээс төм өр хөшиг буулаа” гэж хэлсэн байдаг.
Энэ төмөр хөшиг Европын үйл хэрэгт ЗХУ оролцохыг бүрэн хаасан нь ойлгомжтой. 1917 оны хувьсгал (Октябрийн) хүртэл Оросын эзэнт улс өөрийгөө Европын нөлөө бүхий гүрэн гэж үзэж, Европын аливаа томоохон үйл явдалд маш идэвхтэй оролцсоор иржээ. Европын нэгдсэн улсын бүрэлдэх үүнд орох, эсэх тухай асуудал большевикуудын хүрээлэлд ч хөндөгд өж байсан аж. Лев Троцкий Европын нэгдсэн улсын бүрэлдэх үүнд орох ёстой гэсэн тууштай бодолтой байсан. Харин Ленин Европын нэгдлийг цаг нь болоогүй гэж үзэн эсэргүүцэж байв. Тэрбээр “Европын нэгдсэн улс гэх урианы тухай” гэсэн өгүүллээ 1915 онд бичиж, социализмын нөхцөлд л Европ нэгдэх боломжтой гэж үзсэн байна.
Тэгэхдээ Европ нэгдэх (интеграц) боломжийг Ленин ч, Троцкий ч үгүйсгээгүй нь сонин. Европын нэгдсэн улс бий болсон тохиолдолд Орос заавал түүний гишүүн болох ёстой гэсэн байр суурийг хувьсгалын энэ хоёр удирдагч баримталж байсан юм. Даанч большевик хувьсгал ийм боломжийг оршуулж орхисон билээ. Өөрөөр ч байх аргагүй байлаа. Зөвлөлт Орос улс өөрийгөө коммунизм, шашингүйн үзэл ялан мандахын хөдөлгөгч хүч нь гэж үзэж байв. Тэгвэл хөрөнгөтний, христосын үнэт зүйлээ хадгалж үлдэхийн төлөө Баруун Европ тэмцэж байлаа. Коммунистуудын хэлдэг байснаар энэ “өмхөрч ялзарч буй хөгшин” Европт үнэндээ ч “шинэ” Орост хөл тавих газар байхгүй байжээ. Горбачёвын “ил тод байдал”, “өөрчлөн байгуулалт” эхлэхтэй хамт Европ руу эргэх мөрөөдөл Орост сэргэсэн юм.
Европын хуваагдлын илэрхийлэл болж байсан Берлиний хана 1989 оны арваннэгдүгээр сард нурсны дараа энэ мөрөөдөл төслийн хэлбэрийг олсон. Гэвч Европын холбоо, Оросын хооронд түншлэл, хамтын ажиллагааны тухай анхны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш бараг арван жил болж байна. Хөрөнгөтний ертөнц, үнэт зүйлс төрөлх хэвлийдээ буцаж орсны дараа Европтой Орос хамтарч ажиллах боломж өргөжсөн юм.
Европ руу чиглэсэн мөрөөдөл Горбачёвын ч, Ельциний ч орчин тойронд, Оросын Гадаад хэргийн яамны хүрээлэлд ч хуралдсаар байв. 1992 оны зургадугаар сард Борис Ельциний хэлсэн “Америкийн ардчиллыг өнөөдөр Орост хамгаалж байна” гэсэн алдарт үгийг Америкийн Конгрессийн гишүүд алга ташин хүлээж авснаар барахгүй энэ үг дэлхий дахинд цууриатсан.
Эдийн засгийн хувьд авч үзвэл Европын холбооны шинэ гишүүдийн нэмэр, нөлөө гэхээр юм байхгүйтэй адил. Гэтэл 70 сая хүний, тэр дундаа Дорнод Европын дээд зиндааныхны Оросын эсрэг дуу хоолой маш чанга сонсогдож байлаа.
1994 онд Германаас Оросын сүүлчийн цэргийг гаргасан нь нэгдэх үзэл санаанд шинэ амьсгал оруулсан үйл явдал байв. XXI зууны эхээр улам бүр газар авсан даяарчлалын нөхцөлд Орос улс (түүний нефть, хийн нөөц ч мөн адил) дэлхий дахины, түүний дотор Европын зах зээлийн нэг хэсэг болж бусдын нүдэнд тусах болжээ. Интеграцчилах (нэгдэх) үзэл санааг Оросын дээд зиндааныхан баяр хөөртэй хүлээж авсан. Урт хугацааны визтэй, бүр визгүй ч дэглэмийн талаар бодох болов.
Үл хөдлөх хөрөнгө худалдан авч, банкинд хадгаламжийн данс ч нээлгэцгээлээ. Хүүхдүүдээ сургахаар гадаад орнууд руу явуулцгаав. Гэвч Европын холбоо өргөжихийн хэрээр Европын хамгийн зохистой хамтын нийгэмлэг бий болгох найдвар унтарч эхэллээ. Дайны дараа коммунист Москвагийн “баавгай саварт тэврүүлсэн” байсан Дорнод Европын орнууд 2004 оны тавдугаар сард Европын холбоонд гишүүнээр элсэв. Энэ тэврэлтээс үлдсэн дурсамж асар гашуун байсан учраас Европын холбоонд Оросын эсрэг бүлэг тэр дороо бий боллоо. Ингээд хоорондоо зөрчилтэй нөхцөл байдал үүсэв.
Эдийн засгийн хувьд авч үзвэл Европын холбооны шинэ гишүүдийн нэмэр, нөлөө гэхээр юм байхгүйтэй адил. Гэтэл 70 сая хүний, тэр дундаа Дорнод Европын дээд зиндааныхны Оросын эсрэг дуу хоолой маш чанга сонсогдож байлаа. Энэ дуу одоо ч чанга хэвээр байгаа. Интеграцын явцад де Голль юм уу Аденауэрийн цар хүрээтэй аваргуудыг Европын бодлогоос дэс дараатай “арчиж хаяснаар” Оросын эсрэг ашиг сонирхол хүчээ авч байна. Тэр хэрээр улс төрийн “жижиг гаруудын” дуу бүхнээс чанга сонсогдох боллоо. Түүнээс гадна Европын холбоон дахь Оросын эсрэг лобби АНУ-ын зүгээс улс төр, мэдээллийн хүчирхэг дэмжлэг хүлээх болов. Улс төрд бий болсон шинэ хүчин зүйл гэгддэг “зөөлөн хүч” буюу дайны дараа Европт бий болсон нийгэм-улс төр, хүмүүнлэгийн “бие даасан” олон байгууллагыг Вашингтон энэ үйлсдээ чадмаг ашиглаж байна.
Европт АНУ хүчтэй нөлөө үзүүлдэг нь Украинд болж буй үйл явдлын үеэр бүрэн хэмжээгээр харагдлаа. Харамсалтай нь, Европ өргөжих явцдаа өөрийн гэсэн эрх ашиг, өөрийн дуу хоолойг алдаад байх болж. Францын хийл, Италийн нумт хөгжим, Испанийн гитар, Германы хэнгэрэг, Грекийн босоо ятгын дуу улам бүдгэрлээ. Европын утга уянга төгс найрал хөгжим сонсогдохоо болилоо. Европт одоо хэн ч мэдэхгүй удирдаачид дохиж байх болжээ.
Вашингтоны шүүмжлэгчид юу гэж дүгнэж цэгнэхээс тэдний хувь заяа хамаарах болсон байна. Өөрийн бизнес, олон нийтийн дуу хоолойг сонсохын оронд Америкийн хашгираа хөгжмийг Европ чагнах болсон нь гайхалтай. Хүчирхэг Европтой холбоотой байхыг Вашингтон хүсэхгүй байна. Ялангуяа түүн рүү Орос цутгачих юм бол бүр ч дургүйцнэ. Оросыг эгнээндээ багтаасан Европын нэгдсэн улс бий болгох гэсэн интернационалч Лев Давидович Троцкийн мөрөөдөл хэдийд биелэх юм бол доо? Тэр болтол удаж ч мэднэ.
Р.Жаргалант