Хонконгод ардчилсан засаглалыг дэмжигч оюутнуудын жагсаал хүрээгээ тэлсээр байна. Олон мянган оюутан эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэнээр цагдаа нар арга хэмжээ авахаас аргагүйд хүрчээ.
Өнөө өглөө цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан ч оюутнууд тарах төлөвгүй байгаа юм байна. Тэдний жагсаал хууль зөрчиж байгааг анхааруулсан ч оюутнууд жагсаалаа үргэлжлүүлсээр байгаа тул урд шөнө цагдаа нарыг талбай руу илгээжээ.
Хонконгод 2017 онд сонгууль болно. Энэ сонгуулийн өмнө БНХАУ-ын эрх баригчид сонгогчдын эрхийг хязгаарлахаар оролдож байна гэж үзсэн оюутнууд сүүлийн долоо хоногийн турш эсэргүүцлийн суулт зарласан. Анх тайван эхэлсэн эсэргүүцлийн суулт одоо хяналтаас гарч байгаа аж.
Олон нийтийн дунд “Хятадын арми жагсаалыг хүчээр нухчин дарах гэнэ” гэсэн цуу яриа ч таржээ. Үүнийг Хонконгийн эрх баригчид эрс няцааж, тус бүсийн сайд Сү Люн “Иргэд тайвширна гэж найдаж байна. Цуу яриа тэднийг буруу зүгт хандуулахгүй. Цагдаа нар замын хөдөлгөөнийг эргүүлэн хэвийн байдалд нь оруулж, нийгмийн эмх цэгцийг хамгаалахын тулд хүчин чармайлт гаргана” гэжээ.
Оюутнуудад “Гэр гэртээ харь” гэж анхааруулж байгаа ч тэд өчигдөр захиргааны байрны гадаа хоносон байна. Хотын төв гэлтгүй бусад газруудад ч эсэргүүцлийн жагсаал болж байна. Иймд сургуулиудыг хаажээ.
Mongkok дүүрэгт л гэхэд 3000 хүн авто зам дээр хаалтууд босгон, замын хөдөлгөөнийг хаажээ. Харин эсэргүүцлийн жагсаалыг удирдаж буй оюутнуудын ахлагчид цагдаа нар хуванцар сум хэрэглэвэл ухрах заавар өгсөн байна.
“Төвийг эзэл” (Occupy Central) бүлгийг үүсгэн байгуулагчдын нэг Чан Кин-ман багш “Хэрэв оюутнуудын амь насанд заналхийлж эхэлвэл тэд юуны өмнө амиа л аврах ёстой” гэжээ.
Хонконгийн цагдаа нар амралтын өдрүүдэд 140 орчим хүн баривчилсан. Тэднийг төрийн өмчийн байр руу хүчээр нэвтэрсэн, хууль бус жагсаал зохион байгуулсан, олон нийтийн газарт эмх журмыг эвдсэн, төрийн ажилтнууд руу дайрсан, хамгаалалтын ажилтнуудад саад учруулсан зэрэг үндэслэлээр баривчилжээ. Ирэх лхагва гарагт буюу 10 дугаар сарын 1-нд эсэргүүцлийн жагсаал улам газар авч, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй байна.