Японы Нагано, Гифү мужуудын хилийн орчимд байрладаг Онтакэ галт уул орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гарагийн 11:53 цагийн үед дэлбэрчээ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр уг гамшгийн улмаас 37 хүн бэртэж, гэмтээд байгаа аж. Бэртсэн хүмүүсийн долоо нь ухаангүй байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Нагано муж нь Японы төв хэсэгт байрладаг бөгөөд Японы нийслэл Токио хотоос барагцаагаар 200 км зайтай оршдог билээ. Онтакэ нь Нагано болон Гифү мужийн хилийн орчимд байрладаг галт уул бөгөөд далайн төвшнөөс дээш 3067 метрт оршдог юм.
Гифү мужийн талаас хоёр хүн хүнд гэмтэж, таван хүн хөнгөн шархадсан бол Нагано мужийн талаас 30 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Нийт 37 хүн гамшгийн улмаас хохирол амсаад байна.
Орон нутгийн телевизүүдийн нэвтрүүлж байгаа дүрс бичлэгт уулын оргилоос хэдэн мянган метрийн өндөрт утаа, үнс нурам цацагдаж байгаагаар дүрслэгджээ. Хохирогчдын тоо ч гэсэн цаашид нэмэгдэж магадгүй байгаа талаар орон нутгийн онцгой байдлын алба мэдээлж байна.
Цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр уулын оргилоос хааш хааш дөрвөн км зайд үнс нурам цацагдах магадлалтай хэмээн ард иргэдэд анхааруулж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ уулын орчимд боогдсон хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахыг холбогдох хүмүүст даалгасан гэж хэвлэлийнхэнд хандан мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар нэг хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл байгаа ч албан ёсоор батлагдаагүй аж. Одоогоор галт уулын дэлбэрэлтийн бүсэд туршлагатай уулчдаар ахлуулсан цэрэг, цагдаагийн 550 гаруй алба хаагч, үнс, нурманд боогдсон хүмүүсийг хайн, аврах ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Японы орон нутгийн хэвлэлд мэдээлснээр галт уул дэлбэрэх үеэр 32 уулчин аврилт хийж явжээ. Гамшгийн бүсэд хашигдаад буй хүмүүсийн ихэнхийг аюулгүй газар руу шилжүүлсэн байна. Нөгөөтэйгүүр, өчигдөр өглөө Гифү мужийн талын уулын оргил орчмоос 25 хүн өөрсдөө аюулгүй газарт хүрчээ.
Тэд амаа алчуур болон маскаар халхалж, өмссөн хувцас нь үнс болсон байсан бөгөөд тэдний дунд бага насны хүүхэд ч байсан аж. Тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн гэж албаныхан мэдээллээ. Японы цаг уурын агентлагаас мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сарын 10-наас хойш Онтаке галт уулын орчимд бага зэргийн чичиргээ мэдрэгдэж байсан гэнэ. Одоогоос долоон жилийн өмнө Онтакэ галт уул оргилж байжээ.
Б.Даваахүү