-Туркийн тал уул уурхайд хөрөнгө оруулан, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна-
БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмаз энэ сарын 25-26-ны өдрүүдэд манай улсад айлчиллаа. Тэрээр Батлан хамгаалахын сайд, Монгол-Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Д.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Түүний айлчлал хоёр улс диломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхацсан юм.
Энэ айлчлалын хүрээнд талууд батлан хамгаалах салбар төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л асуудлуудыг хэлэлцжээ. Мөн цэргийн салбар дахь хамтын ажиллагаанд чиглэсэн хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурсан юм. Ингээд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмазтай ярилцсанаа хүргэж байна.
Ардчилсан засаглалтай, хүний эрхийг хүндэтгэдэг, чөлөөт эдийн засгийг хөгжүүлсэн, хуулийг дээдэлдэг зэрэг олон үзүүлэлтээр Монгол Улс бүс нутагтаа тэргүүлдэг. Энэ нь бидний Монголтой тогтоосон харилцаандаа ач холбогдол өгөх бас нэг шалтгаан мөн.
-Та айлчлалынхаа эхний өдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзан, хэлэлцээ хийж, хэвлэлийн бага хуралд оролцсон. Энэ үеэр та сүүлийн 20 жилд БНТУ-д батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбар хурдацтай хөгжсөнийг онцолж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-БНТУ батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарт Монгол Улстай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Бид 20 жилийн туршлагаасаа Монгол Улстай хуваалцах хүсэлтэй. Монгол Улс ч хамтарч ажиллах хүсэл зорилгоо илэрхийлсэн. Ирэх оны тавдугаар сард Истанбул хотод энэ чиглэлийн, бүс нутагтаа хамгийн томд тооцогддог үзэсгэлэн болно. Энэ үзэсгэлэнд оролцох урилгыг Монголын талд өглөө. Энэ үзэсгэлэнд оролцсоноор Турк Улс энэ салбарт ямар амжилт гаргасныг харах боломжтой.
-Та айлчлалынхаа үр дүнг хэрхэн дүгнэж байна?
-Би өвөг дээдсийнхээ төрсөн нутагт ирсэндээ их баяртай байна. Гадаад оронд байгаа гэх сэтгэгдэл огт төрсөнгүй. Өвөг дээдсийнхээ барьж байгуулсан хөшөө дурсгалуудыг үзлээ. Түрэгийн бичээс бүхий хөшөөнүүдийг үзэж сонирхохоор Хархорин, Налайхад зочилсон.
Энэ удаагийн айлчлалын үеэр бид нэг хэлэлцээ болон нэг протоколд гарын үсэг зурлаа. Эдгээр нь Монгол-Туркийн Засгийн газар хоорондын батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээр болон “Цэргийн санхүүгийн туслалцаа үзүүлэх тухай протокол” юм. Энэ протокол ёсоор БНТУ Монгол Улсад нэг сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний цэргийн эд хэрэглэлийг монголд буцалтгүй тусламж болгон олгох юм.
БНТУ-ын гол зорилго бол батлан хамгаалахын салбар дахь хэрэгцээгээ 100 хувь өөрсдөө хангах. Бид армид шаардлагатай зэвсэг, техник хэрэгсэл болон нисдэг тэрэг, пуужин гэх мэт сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ч дотооддоо үйлдвэрлэж байна. Энх тайвныг хүчтэй арми л хангаж чадна. Онгоц, танкгүй бол аюулгүй байдлаа хангаж чадахгүй. Гаднаас аюул заналхийлэл учирлаа гэхэд тэднийг тогтоон барьж дийлэхгүй шүү дээ.
Харин батлан хамгаалахын аж үйлдвэр яагаад чухал вэ гэхээр хүчтэй арми бүрэлдэн бий болоход маш их үүрэг гүйцэтгэдэг.
-Манай улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа БНТУ-ыг гуравдагч хөрш орноор зарласан. Харин БНТУ Монголтой тогтоосон харилцаандаа ямар ач холбогдол өгдөг вэ?
-БНТУ Монгол Улстай тогтоосон харилцаандаа онцгой анхаардаг. Учир нь бид эртний түүхээрээ холбогдсон хүмүүс. Бидний үнэт зүйлүүд ижилхэн. Иймд бид Монголыг ах дүү улс гэж хардаг. Энэ ч үүднээс Монголчуудтай харилцаа тогтооход илүү амар байдаг. Ардчилсан засаглалтай, хүний эрхийг хүндэтгэдэг, чөлөөт эдийн засгийг хөгжүүлсэн, хуулийг дээдэлдэг зэрэг олон үзүүлэлтээр Монгол Улс бүс нутагтаа тэргүүлдэг. Энэ нь бидний Монголтой тогтоосон харилцаандаа ач холбогдол өгөх бас нэг шалтгаан мөн.
Монголын хөгжилд Туркт, Туркийн хөгжил Монголд сайнаар нөлөөлнө. Цаашид Монгол олон улсын анхаарлыг илүүтэй татна. Иймд Ерөнхийлөгч Рэжэп Таийп Эрдоан Ерөнхий сайд байхдаа хоёр удаа Монголд айлчилсан байдаг. Одоогоор хоёр орны харилцаа бүх салбарт хөгжиж байгаа ч энэ харилцааг илүү хөгжүүлэх боломж бидэнд бий. Би Батлан хамгаалахын сайд болон Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан. Тэд ч дэмжиж байгаа.
-“Хааны эрэлд” олон улсын хамтарсан цэргийн сургуулилтад БНТУ оролцох хүсэлтэй байдаг гэж дуулсан.
-Тийм ээ. Бид энэ сургуулилтад энэ жил ажиглагчийн статустай оролцсон. Монгол Улс БНТУ-ыг гуравдагч хөрш орноор зарласнаар бидний хариуцлагыг эрс өсгөлөө. Одоогоор Турк Монгол цэргүүд Афганистанд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хамтран ажиллаж байна. НҮБ-ын мандаттай энэ ажиллагаанд Монгол цэргүүд оролцдогт би бахархдаг.
“Хааны эрэлд” сургуулилтын хувьд бид юуны өмнө парламентаасаа зөвшөөрөл авах учиртай. Учир нь Туркийн зэвсэгт хүчнийг өөр улс руу илгээх болон гадны цэргийг нэвтрүүлэхдээ бид заавал хууль тогтоогчдын зөвшөөрлийг авах учиртай. Бид энэ боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Ингэснээр цэргүүд харилцан туршлагаа солилцоно.
БНТУ 1952 оноос НАТО-гийн гишүүн болсон. Харин Монгол Улс НАТО-гийн хамтрагч орон. Иймд зөвхөн хоёр талын хамтарсан сургуулилтыг ч зохион байгуулж болно. НАТО-гийн стандартад нийцэхүйц сургуулилт хийнэ гэсэн үг юм.
-Та Батлан хамгаалахын сайд, Монгол-Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Д.Бат-Эрдэнийн урилгаар айлчилж байна. Мөн Ерөнхий сайдтай уулзжээ. Цаашид Монгол-Турк улсууд харилцаагаа хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан гэж бодож байна.
-Бид энэ талаар ярилцсан. Монгол Туркийн хооронд улс төрийн ямар ч маргаан байхгүй нь бидний давуу тал. Цаашид хоёр улс газар тариалан, хөдөө аж ахуй, уул уурхай, арьс шир боловсруулалт, замын салбарт хамтарч ажиллах боломжтой. Газар зүйн хувьд манай хоёр орон их хол ч соёлын хувьд ойр. Бид Туркийн хөрөнгө оруулагчдыг Монголд авчрах тал дээр тохиролцлоо. Тэд Монголыг хараг. Хоёр орны аль алинд нь бодит чадавхи бий. Би хоёр орны харилцааг их ирээдүйтэй гэж харж байна.
Заримдаа хөгжүүлэх маш их боломж байвч тухайн улсад улс төрийн хүсэл эрмэлзэл байхгүй бол тэр улстай тогтоосон харилцаа урагшилдаггүй. Заримдаа маш их эрмэлзэл байвч боломж нь хязгаарлагдмал байдаг. Харин Монгол-Туркийн хувьд идэвх санаачилга болон боломж нэгэн зэрэг бүрэлдсэнийг онцолмоор байна. Хоёр талын хооронд шууд нислэг эхэлсэн нь холын зайг товчиллоо.
Төгсгөлд нь хэлэхэд БНТУ дэд бүцийн салбарт маш их туршлагатай. Жишээлбэл агаарын бохирдлыг бууруулахад бид хувь нэмрээ оруулж болох юм.
-Танд баярлалаа. Аян замдаа сайн яваарай.