Данийн компанийн бүтээсэн алдартай хүүхдийн тоглоом Легог Америк уран бүтээлч гайхалтай бүтээлийнхээ хэрэгсэл болгожээ. “Тоосгон урлаг” гэж нэрлэсэн уран бүтээлч Натан Саваяагийн үзэсгэлэн Нью Йорк, Мелбурн, Шанхай хотуудад тавигдсаны эцэст Лондонд тавигдаж байна.
Норвегийн уран зураач Эдуард Мүнкийн “Хашхираан” бүтээлийг яг 3991 ширхэг лего ашиглан бүтээжээ. Үүнээс гадна энд хүмүүсийн сайн мэдэх “Сувдан ээмэгтэй охин”, “Мона Лиза” гээд урлагийн гайхамшгуудыг лего ашиглан бүтээсэн бүтээлүүд байгаа юм. Хуульч мэргэжилтэй Натан Саваяа өөрийн зүрх сэтгэлээ дагаж, Лего ашиглан урлагийн бүтээлүүдийг дахин бүтээх мөрөөдлөө биелүүлсэн нь энэ.
Тэрээр 2007 онд анх өөрийн бүтээлээ дэлхий нийтэд танилцуулж байснаас хойш өнөөдрийг хүртэл Хойд Америк, Ази, Австрали, Европ гээд олон тивд уран бүтээлүүдээ дэлгэн үзүүлсээр байна. Одоо тавигдаж байгаа үзэсгэлэнгийн голд Саваяагийн “Шар өнгө” нэртэй бүтээл тавигджээ. 11014 ширхэг шар өнгийн лего ашигласан энэ бүтээл түүний хамгийн хайртай бүтээл юм.
Нью Йоркоос гаралтай тэрээр хамгийн анх 5 настай бяцхан жаал байхдаа өвөө эмээдээ зул сарын баярыг тохиолдуулан легогоор юм урлан өгч байжээ. Харин 10 настайдаа анх өөрийн гэсэн бүтээлийг бүтээх шийдвэр гаргаж байсан гэнэ. Эцэг эх нь жинхэнэ нохой авч өгөх чадалгүй байсан учраас тэрээр өөртөө зориулан лего нохой хийж байснаа дурсан ярьсан юм.
Үзэсгэлэнгээ гаргаж байгаа Натан “Би анхандаа янз бүрийн л зүйл хийдэг байлаа. Гэтэл нэг өдөр ингэж боддог юм байна. Би зөвхөн лего ашиглаад бодит хэмжээтэй урлагийн бүтээл бүтээж болох болов уу? гэж. Тэгээд л үнэхээр надад ийм боломж байгаа гэдгийг ухаарч, өөрийн гараар бүхэл бүтэн легогоор бүтэээсэн урлагийн бүтээлийг босгож байна даа” гэсэн юм.
Өнөөдөр Саваяа Ньй Йорк болон Лос Анжелес хотуудад байрлах өөрийнхөө урландаа дөрвөн сая гаруй өнгө өнгийн леготой болжээ. Үүнийхээ ачаар л тэрээр “Цэнхэр, улаан, шар нүүрний хэлбэр” гэсэн аварга хэмжээтэй гурвалсан бүтээлээ туурвисан юм. Тэгвэл “Цэнхэр нүүрний хэлбэр” бүтээлийг уран бүтээлч өөрийнхөө гэрэл зургуудыг харж байгаад бүтээжээ.
Тэрээр “Легогоор бүтээсэн бүтээлийг хүртэж мэдэрч болдог нь надад хамгийн их таалагддаг. Хүн бүрт л миний бүтээлүүд хамааралтай. Яагаад гэхээр тэд багадаа тоглож байсан эсвэл хүүхдүүд нь одоо тоглож байгаа учраас энэ бүтээлүүд илүү ойр дотно санагддаг” гэсэн юм.
Хэдийгээр Лего хүүхдийн тоглоом ч гэсэн Саваяагийн бүтээлүүдэд хар бараан зонхилдог. “Миний хүү” нэртэй цэнхэр, саарал лего ашиглан бүтээсэн бүтээл хүүгээ алдсан эцэг хүнийг дүрсэлжээ. Үүнийгээ бүтээхэд Саваяа бүтэн хоёр сар зарцуулсан юм байна. Түүнчлэн 8990 ширхэг легогоор бүтээсэн “Ногоон хэсэг” гэх бүтээл бухимдал шаналлыг харуулж байгаа юм.
Саваяа “Би энэ жижигхэн хурц өнцөгтэй тэгш өнцөгт дүрсүүдийг уран бүтээл бүтээхэд ашигладаг. Гэхдээ энэ дүрснүүдийг нэг нэгээр нь дээр дээр нь давхарлахад эцэст нь тэгш өнцөгт биш дугуй дүрс бүтээж болдог юм. Тэгээд одоо та нарын харж байгаачлан би тэр жижигхэн тэгш өнцөгтүүдээр хүний бүхий л зан чанарыг бүтээсэн.”
Саваяа нэг бүтээл гараасаа гаргахад асар их цаг зарцуулдаг.
Бичлэгийн тайлбар: Саваяагийн 3210 ширхэг лего ашиглан бүтээж байгаа “Бичээч” гэх уран бүтээлийн хурдасгасан бичлэг
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн 75-ынх нь хурдасгасан бичлэгийг бүтээхийн тулд тэрээр 4188 цаг зарцуулжээ. Энэ нь бараг хагас жил гэсэн үг юм. Уран бүтээлчийн хэлснээр зарим бүтээлийг бүтээхэд хэдэн долоо хоног зарцуулдаг бөгөөд өөрийнхөө урланд яг л цаг хугацаа зогссон мэт ажилладаг гэжээ.
Тэрээр энэ тухайгаа “Хэрвээ үүнийг хийх гэж байгаа бол бага зэрэг тэвчээртэй байх хэрэгтэй. Бүтэн хэмжээний уран бүтээл гаргахад хэдэн долоо хоног болдог. Тиймээс заримдаа зүгээр л хүчээр тэвчихээс өөр арга байдаггүй юм. Би бүхэл өдрийг урландаа өнгөрүүлдэг. Найман цаг, арван цаг, арван хоёр цагийн турш легонуудаа нэг нэгээр нь дээр дээр нь давхарлаж тавина” гэсэн юм.
Гэхдээ энэ бүх гайхалтай бүтээлүүдийг бүтээх санаа Саваяад хаанаас урган гарсан бэ, түүний онгодыг юу хөглөдөг вэ гэдэг сонирхолтой асуулт урган гарч байна. Тэрээр “Яахав онгод их олон зүйлээс урган гардаг. Би их олон газраар аялж байлаа. Тэр л надад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж бодож байна” гэжээ.
Лондонд анх удаа үзэсгэлэнгээ гаргаж байгаагийн хувьд тэрээр Британийн соёлыг ч гэсэн цуглуулгадаа багтаасан байв. Алдарт “Бийтлз” хамтлагийн дурсгалд зориулсан бүтээл болон 11575 ширхэг лего ашигласан улаан өнгийн утасны бүхээг энд байсан юм.
Түүний бүтээлүүдэд 80 мянга 20 ширхэг лего ашигласан Т-Рекс хүртэл багтжээ. Түүнчлэн Саваяа бусдад үүнийхээ ачаар бүтээлч байх сэдэл төрүүлнэ гэж найддаг юм байна. Тэрээр “Миний үндсэн зорилго бол бусдад сэдэл төрүүлэх. Би хүмүүсийг үзэсгэлэн дээр минь ирээд өөрийн гэсэн уран бүтээл бүтээх хүсэлтэй болоосой гэж хүсдэг. Миний хувьд надад бүтээл урлаж байгаа минь баяр хөөр авч ирдэг. Бусдад ч гэсэн баяр хөөр өгч хүмүүс гэртээ хариад ямар нэг зүйл хийгээсэй гэж хүсэж байна” гэжээ.
“Тоосгон урлаг” үзэсгэлэн Лондон хотноо есдүгээр сарын 26-наас 2015 оны нэгдүгээр сарын 4-нийг хүртэл тавигдах юм. Өмнө нь Нью Йорк, Мелбурн, Шанхай, Сингапурт тавигдаж байсан үзэсгэлэнд тавигдах 80 гаруй уран бүтээлийг нэг сая гаруй лего ашиглан бүтээжээ.