Аки башёд зүүний жигүүрийг тэргүүлэн барилдаж 31 дэх удаагаа түрүүлэн, Эзэн хааны цомыг хүртсэн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Улаанбаатарт ирнэ.
Тэрбээр энэ удаа "Toyota" компанийн албан ёсны төлөөлөгч болж буй "Мөнххадаа" компанийн шинэ "SHOWROOM"-ийн нээлтэд оролцох ажээ. Уг арга хэмжээ өнөөдөр 19:00 цагт "Цуки Хауз" цогцолборт болох аж.
Их аварга тус арга хэмжээнд оролцоод, удахгүй Япон улсыг зорин нисэх юм байна. Их аварга Хакүх М.Даваажаргал мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 31 дэх түрүүгээ авч, алдарт Чиёнофүжи аваргын амжилтыг давтсан.
Харин 32 дахиа түрүүлбэл мэргэжлийн сүмогийн түүхэн дэх их аварга Тайхогийн амжилттай зэрэгцэх бөгөөд түүнд мэргэжлийн сүмогийн түүхэнд дээд амжилт тогтоох боломж бий хэмээн сүмо сонирхогчид харж байна.