ӨАБНУ-ын Дурбан хотод энэ сарын 20-29-нд болсон 2014 оны Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд 90 гаруй орны 1000-аад шатарчин оюун ухаан, тэсвэр хатуужлаа сорилоо.
Энэ тэмцээнд манай өсвөрийн шатарчдын шилдэг долоон тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцож, швейцарь системээр нийт 11 өрөг тоглосноос Азийн аварга, Дэлхийн сурагчдын аварга, “Чингис Майнинг групп”-ийн тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Есөнтөмөрийн Төгстөмөр найм хүртэлх насныхны нээлттэй төрөлд найман хожил, 3 тэнцээгээр 9.5 оноо авч, ОХУ-ын тамирчин Маковеев Илиятай оноо тэнцсэн ч ТВ2 коэффициентийн зөрүүгээр мөнгөн медаль хүртлээ.
Харин найм хүртэлх насны охидын төрөлд манай улсын өсөж яваа шилдэг тамирчдын нэг Даваахүүгийн Мөнхзул найман хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор 8.5 оноо авч, Вьетнамын тамирчин Лу Ха Би Нготой мөн оноо тэнцэн коэффицент тоолсноор илүүрхэж алтан медалийн эзэд болж Монголын шатрын түүхэн дэх шинэ хуудсуудыг нээж, шинэ дээд амжилтуудын эзэд болцгоож байна.
Е.Төгстөмөр Монголоос хамгийн багадаа буюу зургаан настайдаа Азийн аварга, хамгийн бага долоон насандаа сурагчдын дэлхийн аварга, Дэлхий шатрын холбооны дэд мастерийн цол авч эрэгтэйчүүдээс хамгийн бага насандаа дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байна. Харин Даваахүүгийн Мөнхзул охины хувьд Монголын эмэгтэйчүүдээс хамгийн бага насандаа буюу долоон настайдаа шатрын дэлхийн аварга гэсэн эрхэм дээд цолны эзэн болжээ.
Тэмцээний найм хүртэлх насны ангиллын охидын төрөлд Б.Амин-Эрдэнэ 6.0 оноогоор 18 дугаар байр, 10 хүртэлх насны нээлттэй төрөлд Дэлхийн шатрын холбооны дэд мастер Г.Амартүвшин 7.0 оноогоор 19 дүгээр байр, 12 хүртэлх насны нээлттэй төрөлд Дэлхийн шатрын холбооны дэд мастер Э.Баасансүрэн 7.0 оноотойгоор 22 дугаар байр, Ц.Ашид 5.5 оноогоор 58 дугаар байр, 14 хүртэлх насны эрэгтэй төрөлд Ц.Бат-Эрдэнэ 5.0 оноогоор 61 дүгээр байр тус тус эзэлсэн амжилт үзүүлсэн байна.