Чухам яг хэзээнээс Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл улс даяар өрнөснийг мэдэхгүй юм.
Миний мэдэхээр 2000-аад оны эхэн үеэс нийслэлийн гэр хороолол гэрлийн хурдаар хүрээгээ тэлж, утаа униар нь Улаанбаатарыг гамшгийн хэмжээнд хүргэх болсон юмдаг. Тэр цагаас газрын асуудал иргэдийн анхаарлыг татаж, газрын байцаагч нар “хадны мангаа” болсон санагдана.
Өнөөдөр энэ асуудал улам даамжирсан уу гэхээс цэгцэрсэн зүйлгүй хэвээр байгаа. Тиймээс “Өнөөдөр” сонин энэ удаагийн “Нэг өдөр” булангаараа олон нийтийн хардлагыг үргэлж төрүүлж байдаг газрын байцаагч буюу одоогийн нэршлээр газар зохион байгуулагч хэмээх мэргэжилтний ажлын нэг өдрийг сурвалжлахаар шийдлээ.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай, тэр тусмаа хамгийн том гэр хороололтойд тооцогдох Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Ганболдын Батзоригийг сонгосон юм. Тэрбээр дүүргийнхээ баруун зах буюу I, XXII хороо, XXI хорооны Рашаант, Жаргалант тосгоныг хариуцан ажилладаг.
09.30 Сурвалжлагын гол баатар маань өглөө эрт нийслэлийн Өмчийн харилцааны газар очих ажилтай байсан тул бид ийнхүү ажлын цагаас хойхно уулзлаа. Долоо хоног бүрийн пүрэв гаригт газар зохион байгуулагч нар хариуцсан хорооныхоо нутаг дэвсгэрт очиж, иргэдтэй уулзан, санал гомдлыг нь сонсож, байдалтай биечлэн танилцдаг аж. Түүний төлөвлөснөөр энэ өдөр бид Жаргалант, Рашаант тосгон орохоос гадна Тахилтын айлуудаар явна. Уулзаад 10 минут хэдийнэ өнгөрсөн ч хаашаа явахаа л мэдэж амжлаа. Түүний утас зогсоо зайгүй хангинана.
“...Цэгээ тогтоолгоод хашаагаа баримаар байна”, “Та өнөөдөр манай үүгээр ирэх үү”, “Би газрын асуудлаа шийдүүлмээр байна. Хэзээ уулзах вэ” гэх мэтчилэн иргэдийн ярих нь машины хойд талын суудалд суух надад дуулдахаар сонсогдоно.
09.45 Ийнхүү лавлагаа өгч дууссаны дараа Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ руу явах зуур ярилцах цаг гарав. Түүний утсанд өдөрт 300-гаад дуудлага ирдэг гэнэ. Дийлэнх нь газрын асуудлаарх лавлагаа. Уг нь дүүргийн хоёр ч утас, 1285 гэсэн лавлах дугаар байдаг ч иргэд жинхэнэ “хариуцагчийнх” нь амнаас мэдээлэл авахыг хүсдэг бололтой юм. Г.Батзориг сургуулиа төгсөөд энэ мэргэжлээрээ найман жил ажиллаж байгаа, харьцангуй туршлагатай нэгэн. Тус дүүрэгт өмнө нь ажиллаж байсан ч өөр дүүрэгт очсон бөгөөд буцаж ирээд хоёр жил болж байгаа гэнэ.
Хариуцдаг хороодынхоо нутагт зөвшөөрөлгүй буусан айлуудыг цэгцэлж, газрыг нь дахин төлөвлөж, гэрчилгээтэй болгох ажлыг тэрбээр энэ сарын 1-нээс өөрөө санаачлан эхлүүлжээ. Түүний хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй буусан нийт 700 орчим айл байдаг юм байна. Тэдгээр айлтай нэг бүрчлэн уулзаж, хашааг нь буулгасан бөгөөд одоогийн байдлаар 500 орчим айл түүний хийсэн төлөвлөлтийн дагуу жигд гудам үүсгэн, 0.7 га талбайгаа хашаалаад дуусах дөхжээ. “Хашаагаа цэгцэлж барьсан айлуудад гэрчилгээг нь олгох сургаар хүмүүс ах дүү, хамаатан саднаа хотоос дуудаад, баахан айл нэмээд буулгачихсан. Ингэснээр ажил их удааширсан. Гэхдээ төлөвлөлт хийхээсээ өмнө би хээрийн судалгаа хийж, хуучин байсан айлуудаа гэрэл зургаар баримтжуулж авсан юм. Ямар ч байсан ажлын маань үр дүн эхнээсээ харагдаж байгаа” хэмээн тэрбээр ярилаа.
10.15 Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т байрлах ажлын байран дээр нь ирлээ. Түүнийг өглөөнөөс хойш хүлээж байсан бололтой хүмүүс машинаасаа буумагц нь л бүчээд авав. “Эмээгийн хүү, эмээгийн хүү” хэмээн таягтай эмээ тал засан дагаж байхад хэрүүл хийх гээд хүлээж байгаа нэгэн ч байв. Тэр эмээ хашаагаа шалгуулж, гэрчилгээгээ авах санаатай иржээ. “Маргааш очно оо” гэсэн газар зохион байгуулагчийн үгийг сонссон тэрбээр “За чи амласан шүү” хэмээн баталгаажуулж аваад, санаа амран буцлаа. Г.Батзориг ажилдаа очсоныхоо дараа өргөдөл өгсөн зарим иргэдийн газрыг баталгаажуулж гарын үсэг зурж, 10-аад иргэний асууж лавласанд нь хариулж, бүрдүүлсэн материалыг нь шалган, дутуу, буруу зүйлсийг нь хэлж өгөв.
Тэдний дунд байсан нэг эрэгтэй “Тусгай өрөө байвал уулзчихъя. Наад хэвлэлийнхнийг холдуулчих” хэмээн сүржигнэн дуудав. Тэд тусгай өрөөнд уулзсан. Тэр хүн кадастрт орсон зургийнхаа дагуу хашаагаа бариагүйгээс хажуугийнхаа гудамны гарцыг хаачихаад байгаа тул иргэд гомдол гаргажээ. Тиймээс Г.Батзоригийг эрхийнхээ дагуу хашааг нь буулгасанд бухимдсан иргэн ирж, сүрдүүлж байгаа нь энэ аж. “Энэ бол наад захын хэрэг. Энэ байтугай юм болно. Зарим нь том албан тушаалтнуудаар дамжуулан дарамтална, заналхийлнэ, сүрдүүлж хараана шүү дээ” хэмээн сурвалжлагын эзэн маань ярив.
11.25 Ийнхүү цөөн ч гэсэн иргэдийн асуудлыг шийдсэний дараа бид тус дүүргийн хамгийн баруун зах болох 21 дүгээр хорооны Жаргалант тосгон руу хөдөллөө. Хашаагаа үзүүлэхээр тэнд хэдэн хүн биднийг хүлээж буй. Энэ хооронд хэсэг ярилцаад авлаа.
-Өглөө ямар ажлаар нийслэлийн Өмчийн харилцааны газар орсон талаараа сонирхуулахгүй юу?
-Иргэдээс гомдол ихээр ирсэн тул “Ирж уулз” гэсэн. “1111”, “1200” гэсэн утсаар яриад л иргэд санал хүсэлтээ хэлдэг болчихсон учраас амар болж. Гэрчилгээ олгох сургаар дахин төлөвлөлт хийж байгаа газар буусан зарим айл ах дүүсээ цуглуулчихсан байсан юм. Тэгээд л хэнд нь гэрчилгээ олгоод, хэнд нь өгдөггүй юм бэ гэсэн асуудал үүсгэж баахан хүн ярьсан юм билээ.
-Тэгээд юу болсон бэ?
-Яах вэ, хийж байгаа ажлаа танилцуулчихаад ирлээ. Гэрээ бариад удсан ч газраа баталгаажуулж аваагүй, хариуцдаг хэсгийн айлуудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж, төлөвлөлтийн дагуу гудам үүсгэн хашааг нь дахин бариулж байгаа. Ерөнхийдөө цэгцлээд дуусаж байна.
-Утас чинь зогсоо зайгүй дуугарах юм. Таван минутад 10 дуудлага ирж байна?
-Цэнэг нь дуусаж байна. Одоо ч гайгүй. Үдээс хойш болоод ирэхээр чих шуугиад утсаар ярьж ч чадахаа больчихдог. Лавлах шиг л ачаалалтай байдаг. (инээв)
-Газрын байцаагч нарыг хүмүүс их харддаг. Нэг газрыг нэг бус хүнд зардаг, хахууль авдаг, танил талдаа газар өгдөг гээд “хадны мангаа” шиг л ойлгодог. Үнэхээр тэгж зараад байдаг юм уу?
-Бид хууль журмынхаа дагуу л газар олгодог. Миний төлөвлөлт хийж байгаа газарт ядарсан, өрх толгойлсон эмэгтэйчүүд голдуу айлууд байгаа учраас тэдэнд тусалж, гэрэл цахилгаантай, гэрчилгээтэй болгох гэж энэ ажлыг эхлүүлсэн.
-Яагаад нэг газар дээр хэд хэдэн хүн эзэн нь гэж гарч ирээд хэл ам хийдэг юм бэ. Эсвэл байцаагч нар үнэхээр газраа зараад байдаг юм уу?
-Нэг газар дээр нэг л гэрчилгээ олгогддог. Зарим хүн хувийн компаниудаар тухайн газарт кадастрын зураг гаргуулчихаад минийх гэж хэл ам хийдэг. Нэг газар дээр 10 хүн өргөдөл гаргахад нэгэнд л өгнө шүү дээ. Тэгэхээр бусад нь гомддог. Гол нь тэр хаяган дээрээ оршин сууж байна уу, үгүй юү, хэчнээн жил болсон юм бэ, үерийн ам, өндөр хүчдэлийн дор байна уу гээд хээрийн судалгаа хийсний үндсэн дээр гэрчилгээ олгодог. Мөн хажуугийн айлуудаас нь “Хөршүүдийн тэмдэглэл” гэж авдаг. Нарийн яривал газар зардаг хүмүүс нь иргэд өөрсдөө. Би ийм хоёр ч баримт олж авчихаад байгаа.
-Иргэд яаж зардаг гэж?
-Эхлээд тэд хоосон газар очоод буучихдаг юм байна. Тэгээд хамаатан саднаа дуудаж, тэр хавийг эзэлчихээд шинэ хүмүүс ирэхээр “Энэ чинь миний газар. Төдөөр ав” гэдэг. Тэр ч бүү хэл нотариатаар гэрээ байгуулаад гурван сая төгрөгөөр газар зарсан баримт олсон. Цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж байна. Тиймээс манай дүүрэг шинэ газруудаа айлууд буухаас нь өмнө төлөвлөх бодлого барьж байгаа.
-Тэгвэл танил талдаа газар олгоод байдаг гэсэн ярианд ямар хариулт өгөх вэ?
-Амьдарч байгаа хүмүүст газрыг нь шийдэж өгье л гэж би боддог. Түүнээс биш хаа хамаагүй хотын төвөөс хүмүүс очиж газар авна гэдэг утгагүй шүү дээ гэв.
12.10 361-ийн гармын дэргэдэх шатахуун түгээх станцын өмнө гурван хүн машинтайгаа Г.Батзоригийг хүлээж байлаа. Тэдний хоёр нь гол баатрын маань дараагийн долоо хоногт очихоор төлөвлөсөн хорооноос ирсэн байсан тул дараа уулзахаар болзоод буцаав. Харин иргэн Б.Ган-Эрдэнийн барьсан хашааг үзэхээр болж, түүнийг дагалаа. Эмээгийнхээ хашааны дэргэд авсан газар дээрээ шинэ хашаа барьжээ. Гэвч өндөр хүчдэлийн шугамтай харалдаа таарч байсан тул түүнийг хашааныхаа хойд талаас хоёр шон, зүүн талаасаа гурван метр орчмыг буулгаж, дотогшлуулан бариулахаар болсон. “Хашаагаа янзалчихаад өргөдлөө бичээд дүүрэг дээр хүрээд ирээрэй” гэсэн байцаагчийн үгийг сонсоод Б.Ган-Эрдэнэ “ашгүй бүтэх нь” гэсэн янзтай нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар үлдэв.
13.45 Дахин төлөвлөлт хийсэн Тахилтын баруун энгэрт бид ирлээ. Энэ сарын 1-нээс хойш яг тэр хавийн 120 хашааг буулгаж, газрынх нь цэгийг 0.7-гоор тогтоон иргэдэд зааж өгөөд, хашааг нь дахин бариулжээ. Нийт 200 орчим айлтай Тахилтын баруун энгэрийнхэн хашаагаа бариад цэгцэлчихвэл бүгдийнх нь газрын гэрчилгээг олгож, цахилгаанд холбуулах ажлыг хийх юм байна. “Энэ хавийг цэгцлэх гэж өдөр, шөнөгүй гүйсэн. Хүмүүс хүлээж авахгүй, олуулаа барьж идэх шахаж байсан үеийг бодоход шал өөр болсон. Ямар сайндаа нэг өдөр гэртээ эрт очсон чинь гурван нас хүрэх гэж байгаа охин минь ээжээсээ “Энэ манай аав мөн үү?” гэж асууж байх вэ” хэмээн тэрбээр замдаа хуучилсан юм.
Нүдэн баримжаагаар бол айлуудын тэн хагас нь жигдхэн гудамж гаргаад хашаагаа шинээр барьжээ. Ганц нэг айл хуучин шонгуудаа буулган зөөж, зарим нь хашааныхаа хаалгыг тогтоож байсан юм. Үүднийхээ багахан хэсгийг цементэлж байсан Ц.Гантогтох гуайтай уулзлаа. Тэрбээр өнгөрсөн жилийн гуравдугаар сард Тахилтад буужээ. Газрыг нь дахин зохион байгуулах болоход шинэ хашаа барих мөнгөг үй байсан тул ойр хавийнхаа хоёр айлтай нийлээд нэг том хашаа бариад авчээ. “Кадастрын зураг гарсны дараа энэ хашаан дотор хэнийх нь аль хэсгээ зааглаж авахыг шийднэ. Одоохондоо ямар ч байсан битүүлээд авлаа. Өөрийн гэсэн оронтой болох гээд үзээд л байна даа, ах нь” гэлээ. Тэднийх Улаанбаатар хотод шилжиж ирснээсээ хойш 10 гаруй жил айлын хаяа дэрлэж, наашаа гэснийг царайчлан нүүсээр иржээ. Одоо л нэг өөрийн нэрээр овоглосон албан ёсны газартай болох гэж байгаа гээд тэрбээр магнай тэнэгэр сууна.
Тахилтын зүүн энгэрийг давахаар Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн 30, 150 дугаар ангийн 15 айлын газар байдаг юм байна. Мөн л дураараа том жижиг хашаа барьчихсан, зарим хэсэгтээ орж гарах гудамжгүй болтол нь тулгаад буучихсан байсан дээрх айлуудын газрыг дахин төлөвлөжээ. 150 дугаар ангийн аж ахуй хариуцсан ажилтан С.Өсөхжаргал “Манай ангийн ажилчдад газрын асуудлыг нь шийдэж өгч байгаа Сонгинохайрхан дүүргийнхэндээ их баярлаж байгаа.
Энд буусан айлууд өмнө нь нийтийн байранд айл гэхэд хэцүүхэн амьдардаг байсан бол одоо өөрийн гэсэн газартай, орон гэртэй болж байна. Хашаа буулгаж, барих нь хамаагүй. Ингээд эмх цэгцтэй болгочихвол хаа хаанаа хэрэгтэй” гэлээ. 150 дугаар ангийнхан мөн л хашаа хороогоо янзалж эхэлжээ. Зарим айл нь байшингаа барьчихсан тул зурган дээр нь уян хатан хандаж, бага зэрэг урагш хойш нь болгоод цэгцлэхээр ярьж байгаа гэнэ. Тэд Г.Батзоригтой уулзаж, зарим нь зөвлөгөө аваад үлдсэн. Кадастрын компанийнхан удахгүй ирж, үлдсэн цөөн айлын газрын цэгийг тогтоож өгөх аж.
15.00 Цэргийн ангийн 30 айлын газраас зүүн талд мөн л хэдэн айл дураараа ирээд замбараагүй буужээ. Биднийг очиход айлууд дөнгөж л хашаагаа буулгаж эхэлж байлаа. Б.Лхагважав гуайнх Нарангийн голоос өнгөрсөн хавар энд ирж, гэрээ барьжээ. “Гурван жил дараалан зуд турхан болж, хамаг малаа алдсан тул хүүхдүүдээ түшихээр 2008 онд хот бараадсан. Айлын хашаа дамжиж явсаар одоо л нэг өөрийн гэсэн газартай болох нь. Цагийн дулаан дээр хашаа хороогоо янзлаад авбал бид дөрөв болоод л явчихна” гэлээ. Өнгөрсөн жил нэг хүү нь амиа алдсанаас хойш ачаа харахын зэрэгцээ хоёр үнээ маллаж, хүүхдүүддээ дэм болж яваа энэ хүн газар зохион байгуулагчид талархаж байгаагаа дуулгав.
Тэндээс зүүн талд байх жижиг даваа даваад Хилчний задгай хэмээх газар байдаг юм байна. Мөн 30 орчим айл тэнд дураараа бууж, хаа хамаагүй хашаа хатгажээ. Тиймээс энэ долоо хоногоос Хилчний задгайн айлуудыг дахин төлөвлөхөөр болсон байна. “Өдөр болгон ирж уулзаад яриад байхаар хүмүүс харьцангуй эерэг ойлголттой болоод, ажил ч урагштай байгаа” хэмээн Г.Батзориг хэлсэн. Үнэхээр ч гомдол гаргаж, хэрүүл хийх иргэн таарсангүй. Хэрүүл гэснээс ажлын онцлогоос болоод нэлээд сайн хэрүүл хийж сурснаа Г.Батзориг ярьсан. Ялангуяа, иргэдийн хэл амаар доромжлох, харааж зүхэх нь их стресстүүлдэг гэнэ. Харин саяхнаас газар хүссэн иргэдийг цахимаар бүртгэж, өмчлөлийн гэрчилгээг нь шуурхай олгох болсон нь тэдний ажлыг овоо хөнгөлжээ. Сонгинохайрхан дүүрэгт газар хүсэж 4100 иргэн цахимаар бүртгүүлснээс 3300 орчим нь өрг өдлөө бичиг баримтын хамт бүрдүүлж өгсөн байна.
16.25 Ийнхүү бид түүний хариуцсан хэсгүүдээр явж, иргэдтэй уулзах ажлаа дуусгаад түүний ажлын байранд буцаж ирлээ. Өнөөдөр түүнийг гадуур ажилтай байдгийг нь мэдсэн хэрнээ л горьдлого тавьсан хэдэн хүн үүдэн дээр нь хүлээж суув. Тэдэнтэй пүрэв гаригаас бусад өдөр очиж уулзана гэдгээ хэлээд иргэдийг буцаалаа. Г.Батзориг бичиг цаас цэгцлэх ажилдаа оров. Дахин төлөвлөлт хийж эхэлснээс хойш сүүлийн нэг сар өдөр болгон хэсгүүдээрээ явж байгаа учраас пүрэв гаригийн орой, бямба гаригийг ашиглан бичиг цаасаа цэгцлэх болсон гэнэ. Энэ өдөр түүнд хаяглагдсан 60 орчим материалыг бичиг хэргийн ажилтан эмэгтэй авчирч өглөө. Нэр шилжүүлэх, хугацаа сунгах, шинээр газар хүссэн болон өргөдөл гомдол гаргасан эдгээр бичиг баримтыг тэрбээр цэгцэлж дуусгаж байж харих учиртай.
Хүмүүсийн хэл амнаас айлгүй өөрийн санаачилгаар энэ том ажлыг зориг гарган эхлүүлсэн нь бахархалтай санагдлаа. Тэрбээр зөвшөөрөлгүй буусан айлуудыг ийнхүү цэгцэлж дууссаны дараа зөвшөөрөлтэй буюу хуучин айлуудын газрыг дахин төлөвлөж, цэгцлэхээр бодож байгаа гэсэн. Мэдээж ажлаас нь шалтгаалаад дарамт шахалт ирэх нь ойлгомжтой. Томчууд нь дарга нараар нь дамжуулан дарамталж, иргэд мессежээр “бөмбөгддөг” гэсэн. “Хүний хашаа буулгаад явах амар ажил биш. Гэхдээ амьдралын үндэс болсон газрын асуудлыг нь баталгаатай болгож өгч байгаа болохоор ажлынхаа сайн талыг харж явахыг хичээдэг” хэмээн тэрбээр хэлсэн. Тэр ч утгаараа ирээдүйд улсдаа тэргүүлэх жишиг сайхан хороотой болохыг мөрөөддөг юм билээ.
Ямар ч байсан бид зорьсноороо иргэдийн хардлагыг төрүүлж, хэл амны бай болдог газрын албаны ажилтны нэг өдрийг ийнхүү сурвалжиллаа. Биднийг сурвалжлах өдөр хэрүүл тэмцэл хийж, гомдол гаргасан иргэн таараагүй ч угаас бид муу талыг нь гаргахыг зорьсонгүй. Хамгийн гол нь тэрбээр санаачилгаараа 200-300 айлыг өөрийн гэсэн газартай болгосонд нь иргэдийн өмнөөс баярласан юм.
Наашаа гэснийг нь царайчилж, бусдын аяыг даган чөлөөтэй ч орж, гарах эрхгүйгээр айлын хаяа дэрлэж, хашаа зайчлан амьдарч буй олон иргэн Улаанбаатар хотод бий. Тэдний багахан хэсгийг нь ч гэсэн газартай болгож, өөрийн эрхээр зовох тэр аз жаргалыг бэлэглэж чадсаныг нь хамгаас онцолмоор санагдсан билээ.
Р.Оюунцэцэг