Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баяр тохиосон. Сүүлийн жилүүдэд энэ салбар хурдацтай хөгжин, хүн амын орон сууцны хэрэгцээг хангаж байгаа ч ноцтой алдаа эндэгдэл байсаар байгаа.
Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг барилга захиалагч болон гүйцэтгэгч компаниуд бүрэн хангаж хэвшээгүй явдал юм. Үүний улмаас барилгын ажилчид болон жирийн иргэд бэртэх, хөдөлмөрийн чадвараа алдах, амиа алдах явдал байсаар байна.
Барилга дээрээс бэхэлгээний төмөр, кран унаснаас гудамжинд явсан оюутан, замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч, бага насны хүүхэд газар дээрээ нас барсан. Он гарсаар 18 хүн барилгын ослоор амиа алджээ.
Иймд барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, стандартыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ зорилгоор өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд эдийн засгийн “Өөрчлөгч” клубээс “Барилгын салбарт хүний амь эрсдэхгүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлэгт МХЕГ, Хөдөлмөрийн яам, БХБЯ, СХЗҮТ, Барилгын үйлдвэрчний эвлэл, “Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК”, Монголын барилгын ассоциаци зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.