Нийслэлийн II амаржих газрын дулаан хүрэлцэхгүйн улмаас нэмэлт дулааны шугам татах инженерийн шийдэл гарчээ. Нэмж авах дулааныг зэргэлдээх “Улаанбаатар” их дэлгүүрийн шугамаас татах шийдвэрийг мэргэжлийн байгууллагаас гаргасан бөгөөд тус дэлгүүрийн удирдлага энэ ажлыг саатуулж байгаа тухай амаржих газраас мэдээлсэн билээ. Энэ талаар “Түшиг” группийн ерөнхийлөгч Г.Сүхээгээс тодруулсан юм. Улаанбаатар их дэлгүүр тус группийн харьяаны байгууллага аж.
-II амаржих газрын дулааны шугамыг татах ажлыг “Улаанбаатар” их дэлгүүр ямар шалтгаанаар удаашруулсан бэ?
-Амаржих газарт дулаан өгөхгүй гэсэн зүйл алга. Хамгийн гол нь II амаржих газрын удирдлага есдүгээр сарын 15-нд гэнэт орж ирээд манай байгууллага танай худагнаас халаалт авна гэсэн. Авах авахдаа танай дэлгүүрийн урдуур хаалга сэтлээд, машин тавьдаг талбай дээгүүр дулааны шугам явуулна гэж байгаа юм.
Эхэндээ бид энэ дулааны худаг манай өмч, манай балансад байдаг. Гэхдээ яагаад бидэнтэй ярьж зөвлөлгүй гэнэт ийм юм яриад явж байдаг билээ гэсэн. Тэгээд бичиг баримтыг нь аваад үзэхэд жил хагасын өмнө Дулааны шугам сүлжээний газраас техникийн нөхцөлөө “Улаанбаатар” их дэлгүүртэй маш сайн зөвшилцөж хийгээрэй гэсэн байна. Танайх өмнө нь хаанаас дулаан авч байсан юм гэж асуулаа. Хажууд нь хоёр давхар есөн давхар байр баригдаад, халаалт нь муудсан юм байна.
Одоо шинээр барих төрөх эмнэлгийн барилгынхаа дулааныг урьдчилж авах гэж байгаа гэнэ. Барилгын хуулиар бол тухайн барилгын зураг шинжээчдийн дүгнэлтээр орж, Дулааны шугам сүлжээний газраар зураг төсөл нь батлагдсан байх ёстой. Бүх ажил хуулийн дагуу шат дамжлагаараа явж байж, гадна талын шугам сүлжээний ажил эхлүүлэх зөвшөөрөл авдаг юм. Тийм зүйл огт байхгүй, шууд л дулаан авна гэж дайраад байна.
-Та энэ талаар мэргэжлийн байгууллагаас тодруулсан уу?
-Төрөх эмнэлгийнхэн ирсэн энэ сарын 15-ны өдөр нь би Дулааны шугам сүлжээний газар руу албан тоот явуулсан. Тооцоолоод үзэхэд манай худаг дулаан хоёр байгууллага халааж дийлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Тэгэхэд нь би “Зураг төсөлдөө өөрчлөлт оруулж өгөөч ээ” гэсэн.
Нөгөө талаар би үүд хаалгаа сэтлүүлэхгүй. Монгол хүн байна үүд хаалгаа эвдүүлнэ гэвэл юу гэсэн үг вэ. Хүн сэжиглэнэ шүү дээ. Надад үнэндээ эвгүй санагдаж байна. Улаанбаатар их дэлгүүрт 1000 гаруй хүн ажилладаг. Голдуу эхчүүд ажиллаж, ар гэр, амьдрал ахуйгаа залгадаг. Үр хүүхдээ тэжээдэг. Ес, аравдугаар сард ажиллаж өвөл, намрынхаа барааг зардаг. Тэр яахав, гэж бодъё. Хоёулаа аргыг нь олъё, шугамынхаа байрлалыг жаахан өөрчилъе гэж яриад зохицуулахаар болсон. Тэгж байтал гэнэтхэн л хэвлэлийнхнийг дагуулаад ороод ирсэн.
-Төрөх эмнэлгийн дарга Тантай уулзахаар олон удаа ирсэн гэсэн. Та яагаад уулзаж учир байдлаа яриагүй юм бэ?
-Манай ажил дээр хоёр удаа л ирсэн. Тэгчихээд хэвлэлээр арваад удаа ирсэн, хүлээж аваагүй гэж ярьж байна лээ.
-Эцсийн шийдвэр яаж гарсан бэ?
-Төрөх эмнэлэгт би дулаан өгнө. Гэхдээ хүний хувийн өмчийг тасдаад авч байгаа тохиолдолд ямар хууль үйлчлэх ёстой юм, тэр номоороо шийдэгдэх байх. Энэ шугамыг татуулахын тулд аль боломжит хувилбарыг гаргаж байгаа.
Шинэ зургийг нь хотын захиргаа, Дулааны шугам сүлжээний газраас баталсан. Үнэхээр энэ хоёр байгууллага халахааргүй байсан учир зарим зурагт өөрчлөлт орсон. Түүнийг Хөрөнгө оруулалтын газар дахин нягталж үзээд, өнөөдөр эцсийн шийд гарна. Тэгээд ажил энэ долоо хоногтоо эхэлнэ л дээ.
-Дулааны шугам татах ажил нэг их удахгүй гэж байгаа биз дээ?
-Удахгүй ээ, сайндаа л арав хоногт амжуулах байх гэж бодож байна гэв.