2014 оны 10 дугаар сарын 01 - Мобиком Корпорацийн дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, нөхцөл, үнэ тариф 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр бүрэн шинэчлэгдсэнийг та бүхэнд дахин сануулж байна. Өнгөрсөн хугацаанд манай компанийн үйлчилгээний салбаруудад хүрэлцэн ирж, шинэ багцаа сонгон, Мобиком Корпорациас санал болгож буй хямдарсан тарифыг ашиглаж буй нийт хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа.
Хэрэв та шинэ багцуудаас сонголтоо хийж амжаагүй бол 10 дугаар сарын 31-нээс өмнө Мобикомын үйлчилгээний салбар дээр хүрэлцэн ирж, хямдарсан тариф, нэмэлт дата хэрэглээ болон бусад хөнгөлөлтийг цаг алдалгүй ашиглах боломжтой юм. Мөн энэхүү хугацаанд шинэ багцыг сонгосон нийт хэрэглэгчиддээ дараах урамшууллуудаас аль нэгийг нь сонгох боломжийг олгож байна.
Үүнд:
- 1 сарын туршид сүлжээндээ хязгааргүй ярих
- 1 сарын туршид хэрэглэх 1GB дата
- 10.000 төгрөгний үнэ бүхий олон улсын ярианы Globus карт зэрэг багтаж байна.
Уг урамшуулалт хугацаа нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусах тул дээрх хугацаанд шинэ багц сонгоогүй тохиолдолд таны үйлчилгээний багцыг танд хамгийн тохиромжтой шинэ багц руу автоматаар шилжүүлэхийг анхаарна уу.
Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэхэд хялбар, улам таатай нөхцөлтэй болгоход байнга анхааран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.