УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Үүгээр хэлэлцэх асуудлууд дотроос Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн өөрчлөх вэ гэдгийг олон нийт их сонирхож байна. Таныхаар энэ Засгийн газар хэр ажиллаж байна вэ. Бүтцийн өөрчлөлт хийх нь гарц мөн үү?
-Нийлбэр дүнгээрээ бол Засгийн газар муу ажиллаж байгааг би байнга хэлдэг. Тодорхой салбарт ахиц байгаа ч дорвитой өөрчлөлт гарсангүй. Ялангуяа ард түмний цалин, тэтгэврийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.
Энэ асуудлаар С.Ганбаатар гишүүн бид хоёр Ерөнхий сайдад албан ёсны шаардах бичиг өгсөн ч хариугаа аваагүй байгаа. Мэдээж Засгийн газар бүхлээрээ өөрчлөгдөхгүй юм бол бүтцийн өөрчлөлт хийх нь зайлшгүй. Монгол Улсын дотоодын нөхцөл байдал хүндхэн байгаа нь үнэн. Инфляц 30-40 хувьд дөхчихсөн, мөнгөний ханш уначихсан, бараа, бүтээгдэхүүний үнэ жирийн иргэдийн худалдан авах чадвараас хэтэрчихсэн.
Зуны хоёр сар би Сэлэнгэ, Дархан-Уул, говийн аймгуудад ажиллалаа. Нөхцөл хүнд байгааг гишүүд мэдэрч байгаа. Эдийн засгийн хүндрэл нь гадаад хүчин зүйлээс бас хамааралтай. Мөн Засгийн газраас эдийн засгийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний бодлого алдаатай, оновчтой бус байгаа нь ч нөлөөлсөн. Үүнийг бид өмнө нь хэлж байсан.
Монгол Улсын дотоодын нөхцөл байдал хүндхэн байгаа нь үнэн. Инфляц 30-40 хувьд дөхчихсөн, мөнгөний ханш уначихсан, бараа, бүтээгдэхүүний үнэ жирийн иргэдийн худалдан авах чадвараас хэтэрчихсэн.
-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын хэрэгжилт муу байна, амласан 100 хоногт үр дүн гаргаж чадсангүй гэсэн шүүмжлэлтэй Та санал нийлж байгаа хэрэг үү?
-УИХ-аас баталсан тогтоолд 100 хоног гэсэн хугацаа байхгүй. Мэдээж тодорхой ажил эхэлсэн учраас нааштай зүйл гарч байна. Төсвийн мөнгийг үрэн таран хийдгийг хязгаарлаж байна. Зарим байгууллагын үр ашигг үй орон тоог цэгцэллээ.
Гэхдээ энэ мөнгийг дахин нэг зүйлд үр ашиггүй зарцуулахын оронд амьжиргаа доогуур хэсэгт нь зориулах ёстой. Дээрх тогтоолын үр дүнг намрын чуулганы эхэнд хэлэлцэнэ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүнийг өөрчлөх асуудлын тухайд хувь хүний байр суурь илэрхийлэхээс илүү намын бүлгүүд буурьтай хэлэлцэнэ.
Бид эдийн засгийн дотоод бодлогоо өөрчлөх ёстой. Энэ замаар цааш явж болохгүй. Улсын хэмжээнд сахилга, хариуцлага эрс суларсан, эрүүгийн нөхцөл хүндэрсэн, авлига, хүнд суртал өмнөхөөсөө илүү газар авсан байна. Ялангуяа төрийн албаны нэр хүнд унаж, алба хаагчдын ёс зүй, хариуцлага суларсан. Үүнд төр дүгнэлт хийж, өөрчлөх цаг болсон.
Энэ бүх зүйл Засгийн газрын хэдэн гишүүнээс болчихоогүй. Сонгуулийн тогтолцоо буруу байна. Монголчууд хэт улстөржиж, намаар талцдаг. Цөөхөн монголчуудаа намаар хуваан зөрчилдүүлж, сонгууль гэдэг авлигын кампанит ажил зохион байгуулж буй нь нийгэм ийм болсны суурь шалтгаан. Тэгсэн атлаа дээгүүрээ олигархиуд нь уул уурхай, бизнесийн салбарт хамтарчихсан байна.
Үүнийг судлаачид, эрдэмтэд, улс төрийг эрүүл, шударга байлгахын төлөө зүтгэж буй хууль тогтоогчид, төрийн албан хаагчид хэлж байгаа. Энэ бүхэнд тодорхой дүгнэлт хийхгүй байгаа нь Н.Алтанхуягийн Засгийн газрын асуудал. 2000 жилийн түүхтэй төрийн албыг монголчууд эх орноо хамгаалахтай зүйрлэж, ариун байлгахыг эрмэлзэж ирсэн. Гэтэл одоо төрийн албан хаагчид ёс зүйн зөрчилд орж, авлигын хэрэгт холбогдож байна.
Үүнд Засгийн газар онцгой анхаарах ёстой. Төрийн албыг намын бүлэглэлд үйлчлэх, амьжиргаагаа дээшлүүлэхэд ашиглах болсон нь өнөөгийн хямралын суурь шалтгаан. Тогтолцооны гажуудал хэзээ эхэлсэн, хэн бий болгосон гэж ярихаас илүү энэ асуудал Үндсэн хуультай холбогддог. Үндсэн хуульд намыг дээдэлснээс үүдэлтэй. Засгийн эрхийг авахын тулд улс төр, бизнесийн бүлэглэлүүд маш бохир арга хэрэглэх болжээ.
Тиймээс улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох ёстой. Гишүүнчлэлтэй байсан ч ялсан нам зөвхөн улс төрийн 1000 орчим албан тушаалд л томилгоо хийдэг, бусдад нь хошуу дүрдэггүй байх учиртай. Бид хямралыг үүсгэж буй суурь шалтгааныг олж, Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Улс төрийн намаас илүү төрийг эрүүл, шударга болгох тогтолцоог Үндсэн хуульд суулгах шаардлагатай.
Насанд хүрсэн монгол иргэдийн талаас илүү хувь нь сонгуульд оролцдоггүй, эрх барьж буй хоёр гол намыг дэмжихээ байчихсан. Намаас залхчихсан. Гэтэл нийгмийг эрүүл болгохыг хүсэж буй хүмүүсийг улс төрд оруулахгүй байх хаалтыг Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд оруулсан. “Та бие дааж нэр дэвш, үгүй бол боль” гэсэн. Гэтэл бие дааж нэр дэвшээд өрсөлдөх боломж хомс.
Ийм нөхцөл манай улсын хөгжлийг олон жилээр чөдөрлөнө. Харин сонгуулийг мөнгөөр хийдэггүй, намууд хатуу гишүүнчлэлгүй байж, олон түмний өмнө шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлчихвэл манай нийгэм 3-5 жилд сайхан болно гэдэгт итгэдэг.
Насанд хүрсэн монгол иргэдийн талаас илүү хувь нь сонгуульд оролцдоггүй, эрх барьж буй хоёр гол намыг дэмжихээ байчихсан. Намаас залхчихсан.
-Тогтолцоо болохгүй байна, өөрчлөх хэрэгтэй гэж олон жилийн турш ярьж байгаа. Үндсэн хууль, Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг өөрчлөх, тогтолцооны гажуудлыг засах зорилготой Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулаад хоёр жил өнгөрлөө. Гэвч одоо болтол ахиц алга, төсөл бэлэн болоогүй байна. Үнэндээ үүнийг өөрчлөх хүсэл улстөрчдөд төрөхгүй байгаа юм биш үү?
-Төр, бизнес хоёр хутгалдсаныг салгах ёстой. Бизнесийнхэн улс төрд ороод ашиг сонирхлоо хамгаалах, төрийн өмчийг дахин хуваарилахад л санаа тавихаас биш, хууль боловсруулах чадвар нь муу шүү дээ.
Тиймээс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг салгах нь чухал. Мэргэжлийн хуульч, эдийн засагчид хууль боловсруулж, чадварлаг менежерүүдээс бүрдсэн Засгийн газар ажиллах шаардлагатай. Ийм тогтолцоог бий болгохын төлөө бид ажиллаж байна. Хуулийн төсөл удаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ өөрчлөлтийг дэмжих гишүүдийн тоо нэмэгдэж байгаа.
Хуулийг батлах уу гэдэг нь УИХ-ын бүх гишүүнээс хамаарна. Олигархи ч, өөр хэн ч байсан төрийнхөө төлөө ийм зориг гаргаж, шинэчлэл хийнэ гэж найдаж байна. Нөгөө талаар төрийн өндөр ёс зүйтэй хүмүүсээр Засгийн газраа бүрд үүлж, хяналтын салбарыг иргэний нийгмийнхэнд өгөх бас нэг гарц бий. Эрх баригч хүчин хяналтын байгууллагын удирдлагыг томилдог учраас зарим талаар хараат, харилцан холбоотой болж, нийгэмд хардлага төрүүлдэг.
Тийм учраас авлига, хээл хахуулийг илрүүлж, тасалж чадахгүй байна. Иргэний нийгмийнхэнд энэ үүргийг өгөх боломжийг гишүүд тэр бүр олж харж, хүлээж авч чадахгүй байгаа. Төрийн бус байгууллага гэхээр төсөл дээр ажилладаг, жагсаал хийдэг хэсэг гэж ойлгодог. Тэгвэл улс төрийн нам ч бас төрийн бус байгууллага шүү дээ. Нэгнээ татаж унагадаг, дэгээ тавьдаг байдлаас болоод улс хөгжихгүй байна.
Идэж уугаагүй, авлигын хэрэгт холбогдоогүй алба хаагчийг “Тэнэг” гэж ойлгох шахсан. Хэн нэгнийг шоронд хийгээд авлига буурсангүй. Авлигын нөхцөл байдал 2012 оны өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн. Бүр энгийн үзэгдэл болчихлоо. Ийм орчныг бүрдүүлэх тусам манай улсын гадаад, дотоод нэр хүнд унаж, хөрөнгө оруулагч нар орж ирэх сонирхолгүй байна. Зөвхөн татвартай холбоотойгоор тэд гарч яваагүй. Бүх шатны их, бага түшмэл нь авлига авахыг хүсдэг.
1990 оноос өмнө манай улс ийм байгаагүй. Хөдөөнөөс ирсэн нэгдлийн дарга нар трактортоо шинэ дугуй олж авахын тулд хонины мах, 40 литр айраг өгөх явдал бол байсан. Гэтэл энэ асуудал өнөөдөр “бүх нийтийн үйлс” болчихлоо. Үүнээс л салъя. Төрийн албан тушаалтан аливаа асуудалд холбогдсон бол өөрөө хуулийн байгууллагад хандаад шалгуулдаг байх ёс зүй хэрэгтэй байна.
Одоо аливаа хэрэгт гүтгүүлсэн хүн буруугүй гэдгээ нотолж, шалгуулъя гээд АТГ, цагдаагийн байгууллагад очихоор гайхаж хүлээж авдаг. “Ажилд саад боллоо” гэж ундууцдаг. Шалга, тогтоо гэж бид тэднийг татварынхаа мөнгөөр ажиллуулж байгаа шүү дээ. Төрийн аливаа албан тушаалтныг ажлаа хийж байгаа цаг үед нь шалгаад “Буруугүй” гэдгээ таниулах боломжийг энэ ёс зүй олгоно.
Ингэвэл албан тушаалаа өгсөн хойно нь “нулимдгаа” болино. Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг ч бас ажлаа хийж байх үед нь шалгах хэрэгтэй. Буусан хойно нь муулах нь төрийн жудаг биш. Энэ үүднээс нь Ерөнхий сайдын ажилд би шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
-Энэ УИХ-ыг “эрээвэр” гэж нэрлээд байгаа. Бизнесийнхэн ч, иргэний хөдөлгөөний төлөөлөл ч байна. Таны яриад байгаа өөрчлөлтийг ажил болгохын тулд УИХ юу хийж чадах вэ? -Бид албан бус бүлэг байгуулаад ажиллаж байна. Өөрчлөх гэж оролдож байгаа. Зарим хүний санаанд хүрдэггүй ч иргэний хөдөлгөөнийхөн УИХ-ын өнгө, төрхийг чимсэн. Хүнд суртал бага боловч өөрчлөгдөж байна.
Гэхдээ 1-2 хүнээс хамаарахгүй. Гаднын асар их зээл тусламж орж ирж байна. 888 төслийг 1.5 тэрбум доллараар санхүүжүүлнэ гэсэн ч 20-30-аадхан нь мөнгөө авсан. Бусад нь хаана байгааг мэдэхгүй учраас хардлага их байна. Төрийн тогтолцоо нээлттэй биш байна.
-Тогтолцоог өөрчлөхөд маш их хугацаа шаардана. Нэгэнт гажуудчихсан тогтолцоон дээр ажиллаж буй үед асуудлыг боломжийнхоо хүрээнд шийдэх хэрэгтэй байх. Тиймээс ч Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байгаа болов уу. Үүнд “Шударга ёс” эвсэлтэй хийсэн гэрээг хөндөхгүй, сайд нарын квотыг өөрчлөхгүй гэж Ерөнхий сайдтай тохиролцсон тухай мэдээлэл байна...
Н.Удвал бол шударга ёсны төлөө сайн тэмцэгч гэдгээр нь би үнэлдэг. Харин хэр менежер вэ гэдэг нь өөр асуудал.
-Би улс төрийн наймаа, боловсон хүчний томилгоонд ерөөсөө оролцож байгаагүй. Ер нь ямар ч зүйл дээр шударга л байх ёстой биз дээ. “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрт нийгэмд шударга ёсыг дээдлэхээс эхлээд хийх олон ажил тусгасан. Энэ чиглэлээр бид ажиллаж байгаа.
-Солих ёстой гэсэн сайд нарын дунд Эрүүл мэндийн сайд Н.Удвал багтсан. Түүнийг салбартаа сайн ажиллахгүй байна гэж олон нийт шүүмжилдэг л дээ.
-Хэн нэг хүн үүнийг дүгнэхгүй. Н.Удвал бол шударга ёсны төлөө сайн тэмцэгч гэдгээр нь би үнэлдэг. Харин хэр менежер вэ гэдэг нь өөр асуудал. Бүтцийн асуудлыг удахгүй ярих байх.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилнө гэж Ерөнхий сайд мэдэгдсэний дараанаас хөвөрсөн таамаглал дотор есөн яам, 11 сайдтай болох яриа бий. Ийм төсөл хэвлэлээр нэлээд гарсан. Энэ нь МАН болон АН-ын хэсэг гишүүний санал юм шиг байна лээ. Уг хувилбарт МАХН-д ногдсон квотуудыг нэлээд хөндсөн. Үүнээс Засгийн газрын бүрэлдэх үүнээс “Шударга ёс” эвслийг шахаж, МАН, АН хоёр хамтрах сонирхолтой байна гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа...
-Би үүнийг нэг их сонирхохгүй байна. Ийм хувилбар байж болно, энэ нь сайн ч байж мэднэ. Хэрэв энэ хоёр нам хамтарвал шударга ёсны төлөө явах бүх нам сөрөг хүчин болно.
Энэ утгаар нь дэмжиж байгаа юм. Ер нь Засгийн газарт орох, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх авах нь монгол төрөө гэсэн сэтгэлтэй хүмүүст сонин зүйл биш.
-Танд албан тушаал сонин биш гэж үү?
-Хүн эх орон, Монгол Улсаа гэх сэтгэлийн үүднээс л албан тушаалд очих ёстой. Гэтэл хөрөнгөжих, тендер авах зорилго агуулдаг болсон нь гамшиг. Тэднийг барьж хорилоо гээд бас юу ч шийдэхгүй. Тогтолцоог өөрчилж, ил тод болго, иргэний нийгмийнхэнд хяналтыг өг. Ингэвэл бүх зүйл өөрчлөгдөнө. Татварын байгууллагад бид энэ өөрчлөлтийг хийсэн, үр дүнд хүрч байсан юм.
-Энэ бүхний төлөө та, танай “Шударга ёс” эвслийн бүлэг юу хийж байна вэ?
-Эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Нийгэмд шударга ёсыг дээдэлдэг болгохыг зорьж, амьдралаа зориулж явна. Гэвч энэ хүрээнд ажиллаж чадахг үй байгаа учраас УИХ дахь албан бус бүлэгт орж, зорилгоо биелүүлэхээр зүтгэж явна.
С.Туул