Өнгөрсөн 7 хоногт 976 Арт Галерей дээр нэгэн томоохон арга хэмжээг зохион байгуулжээ.
Энэ нь “Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” монгол уран бүтээлчдийн нэгдэл, АНУ-ын уран бүтээлч Лес Жойнeс, түүний герман куратор Хаген Бетсвейзр нарын "Form+Lab" нэгдлийн хамтарсан ARTLAB@976 үзэсгэлэнгийн нээлт юм.
Энэ нээлттэй давхцуулан дэлхийн урлагийн салбарт хамгийн нэр хүндтэй, ААА зэрэглэлийн, Дэлхийн Урлагийн Олимп хэмээгдэх Венецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд Монгол улсыг оролцуулах төслийн нээлтийг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос зохион байгуулжээ.
Нээлтэд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл зочноор оролцсоноос гадна АНУ-ын Сан Францискогийн орчин үеийн урлагийн музей (SFMOMA), Уйтни Америкийн дүрслэх урлагийн музей (Whitney Museum of American Art), Бостоны Контемпорари урлагийн институт (Boston Institute of Contemporary Art)-ийн гүйцэтгэх захирал, Венецийн Биенналь, Документа зэрэг олон улсын уралдааны шүүгчээр тус тус ажиллаж байсан, Олон улсын уран бүтээлчдийн тэтгэлгийн сангийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Давид Росс, Соёл урлагийг дэмжих K&K сан, Швейцарын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Олон улсын Aртплатформ, Aртлабын захирал, куратор, өмнө нь Франкфуртын орчин үеийн урлагийн музейн дэд захирал, ерөнхий куратор, Германы Манхеймын уран зургийн галерейн захирал (Kunsthalle Mannheim), Карлсрух дахь Швейцарийн Арт Институтын захирлаар тус тус ажиллаж байсан Др. Ролф Лаутер нар энэ арга хэмжээнд хүндэт зочдоор оролцсон байна.
Дашрамд хэлэхэд энэ үеэр алдарт дуучин асан Жон Ленноны эхнэр Йоко Онотой онлайн уулзалт хийсэн нь зочдод гэнэтийн бэлэг болжээ.
Йоко Оно орчин цагийн дэлхийн дүрслэх урлагийн салбарт хамгийн алдартай хүмүүсийн тоонд ордог ба тэрээр 2009 онд Венецийн Биенналийн Алтан барын шагналыг хүртэж байсан юм.