УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Энэ өдөр МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал асуулгыг олон нийтийн дунд явуулж эхэллээ. Тэд Төрийн ордны баруун талд эсгий гэр барьж, иргэдийн амьжиргааны талаар санал асуулга явуулж байна.
УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, эдийн засгийн хямрал иргэний ядуурал сэдэвт санал асуулгын дүнг эрх баригчид болон олон нийтэд зарлаж, хариуцлага хүлээлгэх чиглэлээр сөрөг хүчнийхэн эрчимтэй ажиллахаар энэ намрын улс төрийг эхлүүлж байгаа бололтой.
-“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөр үр дүнгээ өгч, ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлсэн үү?,
-“Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сүүлийн гурван сарын хугацаанд өссөн үү?”,
-“Иргэдийн амьдралыг дээшлүүлж, ядуурлаас гарахын тулд нэн тэргүүнд ямар ажлуудыг хийх ёстой вэ?” гэх мэт есөн асуултад иргэдийн хариултыг авч байна.

МАН-ын Шинэчлэлийн хороо өчигдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө иргэдээс санал авч эхэлсэн юм. Тус хороо Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцрох ёстой гэж үзэж, орон нутгийн иргэдийн саналыг авч, 10 мянга орчим гарын үсэг цуглуулжээ.
Нийслэлд энэ санал асуулгаа ес хоногийн турш явуулах аж. Одоогоор Булган, Дорнод, Баян-Өлгий, Дундговь аймгаас иргэдийн саналыг ирүүлсэн байна.
МАН-ын Шинэчлэлийн хороо Ерөнхий сайд огцрох үндэслэлүүдийг ийн нэрлэжээ.
-Монгол Улсын өр үлэмж өсч, нэг хүнд ноогдох өр 6700 орчим ам.доллар боллоо,
-54 мянган ААН үүдээ барьсан нь нийт ААН-ийн тавин хувь болж байна,
-Төгрөгийн худалдан авах чадвар 30 хувиар уналаа гэсэн юм.
Тэд УИХ-ын даргад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хоёр удаа тавьсан ч хойшлуулсан тул ийнхүү тэмцлийн дараагийн шатандаа орсон гэнэ.