Олон нийтэд зориулсан аудитын байгууллагуудын нэгдсэн вэб хуудас саяхан нээгдлээ. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс өөрийн гишүүн болох аудитын байгууллагуудын нэгдсэн хуудсыг нээсэн нь мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжийг олгож байна.
Түүнчлэн байгууллагуудад санхүүгийн тайланд аудит хийлгэх, санхүүгийн зөвлөгөө авах асуудлууд тулгардаг. Энэ үед ямар байгууллагаар аудит хийлгэх вэ гэдгээ www.audit.monicpa.mn хуудас руу орж сонгож болох юм.
Манай улсад 1993 онд анхны аудитын компани нээгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 108 хараат бус аудитын байгууллага байгаагийн 98 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна.
Эдгээр байгууллагууд өнөөдөр нягтлан бодох бүртгэл, аудит, татвар, бизнесийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, аудит баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлж байна.