УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээлтэд Ерөнхийлөгч оролцсон. Ерөнхийлөгчийг үг хэлэх байх гэсэн хүлээлт байсан ч нээлт УИХ-ын дарга З.Энхболд үг хэлснээр өндөрлөв. Богино хугацаанд намдуухан болоод өндөрлөсөн намрын чуулганы нээлтийн дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас сэтгүүлчид цаг үеийн асуудалтай холбоотой асуултууддаа хариулт авсан юм.
-Энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх гол гол хуулийн төслүүд юу байна вэ?
-Төсвийн эрх мэдлийн хэт төвлөрлийг саармагжуулна гэсэн АН-ын бүлгийн байр суурь бий. 2015 оноос эхлэн орон нутагт төсвийн эрх мэдлийг нь арай илүү өгнө. 1996-2000 онд аймаг, дүүрэг төсвөө хэрхэн зарцуулахаа өөрсдөө мэддэг байсан шүү дээ. Энэ эрх рүү буцаад шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг нэг тийш болгох чухал чуулган болно гэж бодож байна.
-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх Ерөнхий сайдын саналыг АН-ын бүлгийнхэн сонсов уу?
-Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэрхэхээ Ерөнхий сайд өөрөө мэддэг учир асуудлаа УИХ-д оруулж ирнэ. Цаг хугацааны хувьд ярилцах хугацаа байгаа юм болов уу гэж харж байна. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барьсны дараа АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа.
-Засгийн газрын шинэ бүтцийн талаар таамаг мэдээллүүд гарч байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Энэ асуудлыг УИХ-д өргөн бариагүй байгаа учир бидэнд тодорхой мэдээлэл алга. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учир бид асуулга тавиагүй. Энэ долоо хоногт эс бол ирэх долоо хоногоос бүтэц бүрэлдэхүүний асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлагатай гэж бид үзэж байгаа. Бүлэг дээр яригдах нэг л асуудал бий. Улс төр нь тогтвортой, өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтцийг хүлээж авна. Хэрэв энэ шаардлагад нийцвэл дэмжинэ, нийцэхгүй бол бүлэг өөрийн байр сууриа илэрхийлнэ.
-Яамдын тоог цөөлж, нэгтгэнэ гэж байгаа. Энэ тал дээр Таны ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь бүтэц өөрчилнө гэдэг бол нэг яам нэмэх үү, нэгийг хасах уу гэсэн асуудал биш. Өнөөгийн тавигдаж байгаа улс төр, эдийн засаг, нийгмийнхээ суурь өөрчлөлтөд тулгуурлагдсан бүтэц байх ёстой.
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Төмөр замын бодлогын талаар хуулийн төсөл УИХ-д оруулсан, хэлэлцүүлгийн шатандаа яваа. Төмөр замын асуудлаа Монгол Улс маш хурдан шийдэх ёстой. Тийм учраас УИХ-аар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд энэ асуудлыг оруулсныг би зөв гэж үзэж байна. Энэ асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн, хаалттай хуралдаанаараа шийдээд л цаашаа явна.
-Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг МАН-аас тавьсан. Энэ асуудалд АН-ынхан хэрхэн хандаж байгаа бол?
-Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан. Нэгэнт хуулийн дагуу УИХ-ын чуулган завсарласан учир энэ асуудал түр зогссон. Энэ долоо хоногт хэлэлцэхээр байгаа. Хэрэв Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг УИХ-д оруулбал нэгдсэн хуралдаанаар нэг гишүүнийг огцруулах тухай биш, бүтцийн асуудалтай нэг дор ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын үр дүн тодорхой гарахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг АН-ын бүлгээс тавина гэж Та мэдэгдсэн?
-Өнөөдөр АН-ын бүлгийн хурлаар “Эзэн-100” хөтөлбөрийн биелэлтийн талаар мэдээлэл сонсоно. Гэхдээ “ЭЗЭН-100”-гийн дараа амьдрал сайжирна гэсэн үгийг хэн ч хэлээгүйг ойлгох хэрэгтэй. Энэ хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлт гарах хандлага бий болсон уу, үгүй юү. Энэ хугацаанд үр бүтээлтэй ямар ямар ажил хийсэн гэдэг нь бидэнд чухал. Үүнийгээ сонсоод дүгнэлт гаргах учиртай. Маргааш Ерөнхий сайд энэ асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанаар мэдээлэл хийнэ гэлээ.