Оскарын болон Каннын фестивалийн шагналт, дэлхийн киноны шилдэг мастерууд рекламны найруулагчаар ажилласан, манайхны хэлдгээр - үндсэн ажлынхаа хажуугаар “халтуурны ажил” хийсэн түүхтэй байдаг. Гэхдээ тэдгээрийн зарим нь нэр алдарт хүрэхээсээ өмнө рекламны клип бүтээж, өөрийгөө кино ертөнцөд таниулж чадсан бол зарим нь эсрэгээрээ киноны “аварга акул” болсны дараа дэлхийн томоохон рекламны агентлагуудын хүсэлтээр аль нэг брэндийн сурталчилгааг жинхэнэ мастерын гараар бүтээж, “юу чаддагаа” харуулсан нь бий.
Эдгээр алдарт найруулагчид бүрэн хэмжээний кино бүтээхээс гадна богино хугацаанд анхаарал татсан, ойлгомжтой, авьяас, сэтгэлгээ шаардсан реклам хийхдээ ч гаргуун гэдгээ нэгэнтээ харуулсан байдаг.
Apple компанийн “Macintosh” компьютерийн “1984” нэртэй реклам “Каннын арслан” наадмаас гранпри шагнал хүртсэний зэрэгцээ “Advertising Age”, “TV Guide” зэрэг сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн шилдэг рекламаар шалгарсан байдаг. Рекламын ертөнцөд шинэ эрин үеийг эхлүүлж байсан тэрхүү рекламны бүтээгч нь “Гладиатор”, “Ханнибал” киноны найруулагч Ридли Скотт юм.
Оскарын шагналт, францын кино найруулагч Мишель Гондригийн бүтээсэн Smirnoff архи, Levis жинсэн өмд, Polaroid камерын сурталчилгаанууд олон улсын нэр хүнд бүхий рекламны наадмуудаас шагнал хүртэж байсан нь алдарт найруулагчийн авьяасыг дахин батлах мэт.
Фредерико Феллини, Дэвид Финчер, Эмир Кустурица, Гай Ричи, Мартин Скорсезе зэрэг алдар цуутай кино найруулагчид бүгд л рекламны ертөнцөд авьяас билгээ харуулсан байдаг юм. Оскарын шагналт, мексикийн найруулагч Алехандро Иннаритугийн бүтээсэн Nike брэндийн Write the future рекламыг үзэж бишрээгүй хүн бараг байхгүй биз.
Энэ реклам олон улсын наадмуудаас шагнал авч, өмнөх “Реклам Залгигчдын Шөнө”-ийн програмд дэлхийн бусад шилдэг рекламуудын хамт шилэгдэж байсан юм. Харин энэ удаагийн “Реклам Залгигчдын Шөнө”-д ямар гайхамшигтай бүтээлүүд багтсан бол?
“Реклам Залгигчдийн Шөнө 2014” арга хэмжээний билет өнөөдрөөс худалдаанд гарсныг дуулгахад таатай байна. Энэ жилийн шилдэг рекламны шоу үзүүлбэрт дэлхийн 50 гаруй орны 100 гаруй сор рекламуудыг шилэн оруулж буй бөгөөд секундээр хэмжигдэх гайхалтай бүтээлүүд нь энгийн нэгнээс төгс гайхамшигт хүртлээ хийгдсэн нь бий. “Реклам Залгигчдын Шөнө”-ийг үзэж, дэлхийн сэтгэхүйн урлагийг хамтдаа биширцгээе!
Билетийг СТӨргөөний касс, Yes рекламны төвд борлуулж байна.
Харилцах утас: 9133 5335