-Багш нарын баярт зориулав-
“Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог юм шүү дээ” хэмээн өөрийн мэргэжил, эрхэлж буй ажлынхаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэн хүн бол Э.Атаржаргал юм.
Тэрээр цэцэрлэгийн багшаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа аж. Ажил мэргэжлийг нь асуусан хүнд “цэцэрлэгийн багш” хэмээн хариулахад ихэнхдээ итгэдэггүй, итгэсэн ч гайхаж хүлээж авдаг гэнэ. Багш нарын баярыг угтан, СХД-ийн 101-р цэцэрлэгийн “Ахлах В” бүлгийн багш Э.Атаржаргалтай ярилцсанаа хүргэе.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Э.Атаржаргал гэдэг. МУБИС-ын Сургуулийн өмнөх боловсролын ангид 2004 онд элсэн орж 2008 онд төгссөн. Сургуулиа төгсөөд 101-р цэцэрлэгт ороод одоо долоо дахь жилтэйгээ золгож байна.
Хүүхдүүдтэй ажиллана гэдэг чинь тэр чигээрээ л гэрэл гэгээ, эерэг энергитэй газар байна л гэсэн үг.
-Та цэцэрлэгийн багшийн мэргэжлийг яагаад сонгох болов?
-Би айлын ганц хүүхэд. Багадаа ээжийгээ эрт алдаж аавтайгаа өссөн юм. Хүүхдэд их хайртай зан чанар минь энэхүү мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх. Дунд сургуулиа төгсөөд анх саналаа хэлэхэд аав минь дэмжиж хүлээж авсан. Цэцэрлэгийн багш болоогүй байсан бол би монгол хэл, уран зохиолын багш болох байсан.
-Мөн таны багын дурсамжинд цэцэрлэгийн багш тань их сайхан сэтгэгдэл үлдээсэн байх гэж би таамаглаж байлаа?
-Нөгөө талаасаа бас тийм. Олон сайхан багш нараар заалгуулж хүмүүжсэн. Би анх цэцэрлэгт явсан өдрөө цэцэрлэгээсээ оргож багшийгаа сандаргаж байснаа сайн санадаг юм. Одоо өөрөө багш болчихсон учраас тухайн үед багшид минь ямар санагдсан бол гэхээс айдас төрдөг шүү. (инээв)
-Долоон жилийн хугацаанд хэдэн анги төгсгөсөн бэ?
-Нийт хоёр анги төгсгөсөн. Анхны шавь нар минь одоо зургадугаар ангид сурч байна.
-Цэцэрлэгийн ихэнх багш эмэгтэй байдаг учраас эрэгтэй хүн энэхүү мэргэжлээр ажиллах нь бусдад сонин санагддаг байх. Хүүхдээ анх өгөх гээд ирж байгаа эцэг эх хэрхэн хүлээж авдаг вэ?
-Эхэндээ их гайхдаг юм. Аргагүй дээ, цэцэрлэгийн эрэгтэй багш ховор юм чинь. Яваандаа сайн мэддэг болоод ирэхээрээ гайгүй болчихдог. Хүүхдүүдэд ч мөн сонин санагддаг юм шиг байгаа юм. Зарим нь эхэндээ “Аав аа” эсвэл “Ах аа” гэж дууддаг. Нийслэлд миний мэдэхийн цэцэрлэгийн таван эрэгтэй багш байдаг юм. МУБИС-ын Сургуулийн өмнөх боловсролын ангийг надаас гадна хоёр эрэгтэй багш төгссөн. Тэдний нэг Ч.Төгөлдөр багш бид хоёр одоо хамт ажиллаж байна. Харин нөгөө багш маань сумын цэцэрлэгийн эрхлэгч болсон.
-Та хоёр нэг газар ажилладаг юм чинь ажлын туршлагаа хуваалцаж, ярилцана биз?
-Тэгнэ тэгнэ. Хөдөө суманд эрхлэгч хийж байгаа багштайгаа ч мөн холбоотой байдаг.
- Олон хүүхдийг нэг дор асарч, сургаж хүмүүжүүлнэ гэдэг бэрх ажил. Тэр тусмаа эрэгтэй хүн хийхэд ярвигтай зүйл мэт санагддаг. Танд шантрах үе байсан уу?
-Байлгүй яахав. Анх хүүхдийн шуугианд их ядарна, ажилд ороод эхний үедээ гэртээ хариад шууд л унтаад өгдөг байсан. Багш мэргэжлийг уурхайд арван цаг ажилласантай тэнцдэг гэж үздэг. Одоо бол дасчихсан, харин ч өглөө ажилдаа ирээд хүүхдүүдийнхээ инээд шуугианд эрч хүч авна даа (инээв). Тэгээд ч хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэг шүү дээ.
Хүүхэд яг л цэцэгтэй адилхан. Хэрэв тэрхүү цэцгийн үндэс суурийг сайн тавьж, усалж тордоод эхэлбэл дэлбээгээ нээж, сайхан ургана шүү дээ.
-Та ямар үед өөрийн мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж байсан бэ?
-Хүүхдүүдтэй ажиллана гэдэг чинь тэр чигээрээ л гэрэл гэгээ, эерэг энергитэй газар байна л гэсэн үг. Анх ажилд ороход надаас ахмад хүмүүс, эмээ өвөө нар хүртэл “Багшаа, та” хэмээн хүндэтгэн харьцах нь хүртэл сайхан санагдаж байсан. Анхандаа цэцэрлэгийн багш гэж хүнд хэлэхэд бага зэрэг ичдэг байлаа. Үнэнээ хэлээд байхад л итгэдэггүй хүн ч байна. Одоо бол эсрэгээрээ би мэргэжлээрээ бахархдаг. Хүмүүс “Гэр бүл, хүүхэдтэй юу” гэж асуухад нь би “Гэр бүл байхгүй ээ, харин 35-н хөөрхөн хүүхэдтэй” гэдэг юм.
-Тэгвэл ирээдүйд их туршлагатай аав болох нь ээ?
-Харин тийм (инээв)
-Хүүхдүүдтэй ажиллахад хөгтэй явдал их л тохиолддог байлгүй. Зарим нэгнээс нь сонирхуулаач?
-Би саяхан хүүхдүүдээрээ өнгө нэрлүүлээд сууж байсан юм. Манай ангийн Маралмаа гэдэг охин өнгөнүүдийг эхнээс нь нэрлэсээр хар өнгөн дээр ирээд гацчихлаа. Тэгэхээр нь би туслах санаатай “Хар” гэсэн чинь “Багшаа, би уг нь харж байна л даа” гэсэн. Хүүхдүүдтэй хамт байхад цаг үргэлж л инээдтэй явдал тохиолддог юм.
-Та багш хүнийхээ хувьд хүүхдийн ертөнцийг тодорхойлооч?
- Хүүхэд яг л цэцэгтэй адилхан. Хэрэв тэрхүү цэцгийн үндэс суурийг сайн тавьж, усалж тордоод эхэлбэл дэлбээгээ нээж, сайхан ургана шүү дээ. Ямар цэцэг болох вэ гэдэг нь эцэг эх болон багш, сурган хүмүүжүүлэгчээс шалтгаална.
-Манай өнөөгийн сургуулийн өмнөх боловсролын систем болон цэцэрлэгүүдийн хүртээмжийн талаарх таны бодол?
-Цэцэрлэгийн хүртээмж хомс учраас зарим хүүхэд хамрагдаж чадахгүй байгаа. Энэ нь цаашлаад тухайн хүүхдийн бие хүн болж төлөвшихөд нь ч нөлөөлнө. Хүүхэд бүр цэцэрлэгт хүмүүжиж чадахгүй байгаад харамсдаг. Нөгөөтэйгүүр цэцэрлэгийн хүртээмж муу учир нэг ангид маш олон хүүхэд хамруулдгаас болж багшид их ачаалал өгдөг. Зарим багшийн бүр даралт нь ихсэхээр тийм их хүүхэдтэй байдаг.
Манай анги 35 хүүхэдтэй, харьцангуй гайгүй л дээ. Харин нийслэлийн зарим цэцэрлэгийн нэг ангид 60-70 гаруй хүүхэд байгаа нь хүүхэд гэмтэж бэртэх, өвчин тусах нөхцөлийг бүрдүүлж, багш хүүхэд бүртэй тулж сургалт, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгодог юм.
-Ярилцсанд баярлалаа.