Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, харьяа хэлтэс, тасгуудыг тойрсон хэл ам тасрахгүй нь. Өнгөрсөн өвөл тус аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлстийн эрүүгийн төлөөлөгч У хүн дайрч амь насыг нь хохироож, өчигдөр шүүхээс гурван жилийн ял сонссон.
Түүний дүү, мөн хэлтсийн жолооч У хэлтсийнхээ даргатай хамт Сүхбаатар дүүргийн нутагт, дуут дохиогоо асаан, урсгал сөрж яваад 12 настай охиныг дайрч хөнөөсөн. Цагдаа-жолооч У-д бусдын амийг бүрэлгэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бол Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга С-т хэргийн газраас зугтсан, хууль бус тушаал өгсөн гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Цагдаагийн хэлтсийн дарга С осол гарсан даруйд бууж өөр машинд сууж явсан гэх мэдээлэл байна. Эдгээр дуулианы араас Сэлэнгэ аймгийн Сант сум дахь Цагдаагийн хэсгийн байр буюу кабонд нэг эмэгтэй амиа хорлосон талаар тус сумын иргэн бидэнд мэдээлэв.
Амиа хорлосон эмэгтэй нь тус сумын хэсгийн төлөөлөгч Н-ийн эхнэр байсан бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж ийм байдалд хүрсэн бололтой. Тэд хоёр хүүхэдтэй гэнэ. Энэ талаар ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Энэ асуудлыг шалгаж байгаа. Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Г.Равжаа