-УИХ-аар төмөр замын асуудлыг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ-
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуваарьтай. Энэ асуудлыг өнгөрсөн долдугаар сард УИХ-д өргөн барьсан бөгөөд өнөөдөр УИХ-аар хаалттай горимоор хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн бүтцийн тухай асуудлыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д оруулсныг УИХ-ын дарга З.Энхболд өнөө өглөө чуулганы үеэр гишүүдэд дуулгав.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Засгийн газрын бүтцийг цомхон, чадварлаг болгох асуудлыг УИХ-аар шуурхай авч хэлэлцэх нь зүйтэй" гэж дэмжиж буйгаа илэрхийлэв.
Өнөөдрийн хуралдаанаар мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ерөнхий сайдын оруулсан Засгийн газрын бүтцийн асуудлыг яаралтай хэлэлцэхээр болж, Н.Батбаяр сайдын асуудлыг хойшлуулжээ.