Нийслэлийн Статистикийн газраас гаргасан, энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хүргэж байна.
Махны дундаж үнэ
Аравдугаар сарын нэгдүгээр долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5890 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7545 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 105 төгрөгөөр, үхрийн цул мах 1.6 хувиар буюу 160 төгрөгөөр буурчээ.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ,
2013-2014 оны сар, төгрөг
Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.1 хувиар буюу 380 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Аравдугаар сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ
- дээд зэрэг нь 1100-1500 төгрөг,
- 1-р зэргийнх 950-1300 төгрөг,
- 2-р зэргийнх 750-910 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.
Аравдугаар сарын эхний долоо хоногт төмс, хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байжээ.