Үндэсний портал GoGo.mn сайт хууль бус газар олголт, замбараагүй барилгажилтаас үүдэн “Оргил” рашаан сүйдэх аюулд хүрээд байгаа талаар “Кёкүшюзан Д.Батбаяр “ОРГИЛ”-ын хашаанд СУВИЛАЛ байгуулах уу? /Цуврал 1/”, “Оргил” рашааны ундарга дээр хууль бусаар газар олгосон эздийг нэрлэж байна /ЦУВРАЛ2/” сурвалжлагыг хүргээд байгаа билээ.
Тэгвэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус асуудалд анхаарал хандуулж “Оргил” рашааны ундарга дээр хууль бусаар зөвшөөрөл олгосон таван газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор ажиллаж эхэлжээ.
Энэ талаар бид Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Нямдаваатай уулзаж ярилцлаа.
-“Оргил” рашааны эрүүл ахуйн бүс дээр хууль бусаар зөвшөөрөл олгосон газруудын эрхийг цуцлах ажил хийгдэж эхэлсэн гэлээ. Энэ талаар ярихгүй юу?
-2012 онд Засаг даргын хууль бус газруудын зөвшөөрлийг цуцлах тухай захирамж байдаг. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд орших “Оргил” рашаан сувиллын хойд талд рашааны эрүүл ахуйн бүст нийт таван аж ахуй нэгж газар эзэмшиж байдаг бөгөөд рашааны цамхагаас 40-60 метрийн зайд байрлаж байдаг. Энэ нь Усны тухай хуулийн 22.10.1 хэсэг дэх заалт буюу Рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд Эрүүл ахуйн бүсийг тогтооно гэснийг зөрчиж байна. Уг заалтыг үндэслэн рашааны эрүүл ахуйн бүст газар эзэмшиж байгаа таван иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож гэрээг цуцлах, газрыг хамгаалалтад авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
-Ажлын явц ямар шатандаа явж байгаа вэ?
-Одоогийн байдлаар уг захирамж төсөл хэлбэрээр бэлтгэгдээд хянагдаж байгаа. Бид рашааны эрүүл ахуйн бүст судалгаа хийсэн байгаа. Тэнд хэчнээн иргэн аж ахуй нэгж байгааг тодорхойлсон л доо.
-Газруудын захирамжийг хүчингүй болгоход хэр их хугацааг шаардах бол?
-Удахгүй. Хоёр долоо хоногийн хугацаа шаардах байх.
Өнөөдрийн байдлаар рашааны эрүүл ахуйн бүст хууль бусаар олгогдсон газруудыг нэрлэвэл:
- Нийслэлийн засаг даргын /Ц.Батбаяр/ 2006 оны 363 тоот захирамжаар СЭРГЭЭН ЗАСАХ КЛИНИК зориулалтаар 14000 м2
- Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2010 оны 329 тоот захирамжаар АМИНЫ ОРОН СУУЦ зориулалтаар иргэн Б.Гүрбадамд 2698м2 газар /Г.Мөнхбаяр/
- Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2011 оны 678 тоот захирамжаар Рексон ХХК-д АМИНЫ ОРОН СУУЦ зориулалтаар 15124 м2 газар
- Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2008 оны 380 тоот захирамжаар Тэнгэр газар рашаан ХХК-д ЗОЧИД БУУДАЛ ҮЙЛЧИЛГЭЭ зориулалтаар 2000 м2 газрыг тус тус олгосон байна.