Эболагийн цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн 2013 оны арванхоёрдугаар сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархаж, одоо бүр дэлхийн өндөр хөгжилтэй орнууд руу вирусын халдвар тархах магадлал өндөр болоод байна.
ДЭМБ уг халдварын байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн аюултай, онцгой нөхцөл байдал үүссэнийг зарлаад байгаа. Цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг эбола өвчнөөс сэргийлэх арга зам бий.
Хамгийн гол нь агаар дуслаар халддаггүй, ой шугуй ихтэй халуун оронд дэгдээд байгаа эл өвчин одоохондоо манай улсад орж ирэхгүй л байх. Учир нь эл өвчнийг тараагч сарьсан багваахай, сармагчин манай улсад байхгүй болохоор хүнээр л дамжиж орж ирэх магадлалтай. Дээрээс нь манай улс дөрвөн улиралтай, одоохондоо өвөл болж, хүйтэн сэрүүн улирал эхэлж байгаа болохоор хэсэгтээ тайвширч болно.
Гэхдээ л хэзээд сэрэмж илүүдэхгүй гэдгийг санах хэрэгтэй биз ээ. Тухайлбал, хилийн дээс алхахдаа ч тэр, энхийг сахиулагчдаа авчрахдаа ч тэр халдваргүйжүүлэлт, хамгаалалтыг сайн хийх хэрэгтэй. Ер нь ч тэгээд халдвар манай улсад орж ирэхгүй гэх баталгаа бүрэн дүүрэн байхгүй болохоор манай улсын ЭМЯ-аас зөвлөмж гаргасан биз.
Ерөнхий тойм мэдээллээс хүргэхэд халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг гэнэ билээ. Гэнэт өндөр халуурч эхлэх бөгөөд бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.
Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ. Ийм шинж тэмдэг илэрсэн л бол ХӨСҮТ-д хандахыг албаны хүн хэлсэн байсан.
Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй, дэлхий нийтээрээ эмчлэх аргыг хайж байгаа учраас сэргийлэх л арга зам үлдэж байгааг дахин нэг сануулъя.
Тиймээс хилийн дээс алхаж буй зорчигчдод анхааруулахад дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх, түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх, өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх зэргийг сайтар анхаарах хэрэгтэй.
Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт дээрх (орох, гарах хуудас arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөхийг мөн сануулж байна.
Үүнээс гадна дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш гурван долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ-д хандахыг зөвлөж байна. Өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг ч гэсэн сэргийлж бас болно гэдгийг санахад илүүдэх юун.
Э.Туул