Есдүгээр сарын 26-ны баасан гаригт Холливудын жүжигчин Жорж Клуни “алдарт гоонь эр” гэсэн нэрнээсээ салж Венецд ойрын хүрээнийхнийгээ цуглуулан алдартай өмгөөлөгч Амальтай гэрлэсэн юм.
Хуримын ёслолын дараа Амаль найз бүсгүйчүүдтэйгээ оройн зоог барихаар явсан бол Жорж Клуни Мэтт Деймонтой хамт Сан-Марко талбайгаас холгүй орших Da Ivo зоогийн газарт тухлажээ. Энэ хурим олон талаараа хүмүүсийн сонирхлыг татаж байсны дээр загвар сонирхогчдын хувьд сүйт бүсгүйн даашинз хамгийн их ярианы сэдэв болж байлаа. Хуульзүйн салбарт чадварлаг өмгөөлөгч гэдгээрээ танигдсан Амаль хуримын ёслол дээрээ богинохон, дэгжин даашинзаар гангарч, гоолиг хөлөөрөө гайхуулж байв.
Харин хуримын маргааш нь сүйт бүсгүй Британийн загвар зохион бүтээгч Stella McCartney-ийн загвар болох цагаан хослол, өргөн хүрээтэй малгайгаар гангарчээ. Энэ хурим олны анхаарлыг татаж, одоо хэр сонирхол нь буураагүй байгаа энэ үед өөр ямар хуримын даашинзууд загварын түүхэнд бичигдэн үлдснийг сонирхуулая.
Ханхүү Уильям, Кейт Миддлтон
Кейт Миддлтон хуримаараа ямар даашинзаар гангарах бол гэж ханхүү Уильямтай гэрлэх ёслолын ажиллагаа болохоос өмнө л шуугицгааж байсан. Гэвч хуримын өдөр хүртэл Кейтийн даашинз нууц хэвээр байсан юм. Хүлээсэн мөч ирэхэд Кейт “Alexander McQueen” загварын ордны загвар зохион бүтээгч Сара Бёртоны ур ухаанаа шингээн, Ирландын уламжлалт хатгамлаар чимсэн гоёлын даашинзтай гарч ирсэн. Сарнай, хонгорзул, нарцисс, хошингор цэцэгс нь Англи, Шотланд, Уэльс, Хойд Ирландыг билэгдсэн байжээ. Кембрижийн гүнгийн ахайтны даашинз хүн бүрт таалагдсан, гэхдээ түүнийг Монакогийн гүнж Крейсийн хэв маягийг дуурайж байна гэсэн шүүмжлэл ч гарч байсан юм.
Грейс Келли болон тайж Ренье
1956 онд жүжигчин Грейс Келли Монакогийн тайж III Реньетэй гэрлэхдээ өмссөн хуримын даашинзыг хамгийн үнэтэй даашинзнуудын тоонд зүй ёсоор оруулдаг. Энэ даашинзны өртөгийн талаар янз бүрээр л бичдэг бөгөөд 60-300 мянган ам.долларт бүтсэн гэх яриа бий. Энэ даашинзны загварыг хуримын ёслолын бичлэгийг хийх эрх авсан Метро Голдвэн Мэйер компанийн хувцасны зураач Хелен Роуз гаргажээ.
Диана Спенсер, ханхүү Чарльз
Гэрлэснийхээ дараа Уэльсийн гүнж болсон Диана хатагтай 1981 онд хуримын ёслол дээрээ залуу загвар зохион бүтээгч Дэвид болон Элизабет Эммануэль нарын зохион бүтээсэн найман метр урт хормойтой даашинзаар гангарч байв. Харин түүний хуримын даашинзыг урласан загвар зохион бүтээгчид 25 жилийн дараа гоёл урлах талаар ном гаргасан юм.
Гүнж Мадлен болон Крис О'Нил
Өөр нэгэн алдартай хатан хааны хурим нь Шведийн хаан Карл XVI Густавын бага охин , гүнж Мадлен болон Америкийн санхүүч нарын хурим байлаа. Зөвхөн гэрлэх ёслолоо хийхийн тулд Шведэд ирсэн Мадлен зааны ясан өнгөтэй, урт торон хормойтой, Валетиногийн даашинз өмссөн байв. Хосууд хуримаа хийснийхээ дараа Нью-Йорк руу буцжээ.
Жаклин Бувье, Жон Кеннеди
АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннеди загварын нарийн мэдрэмжтэй гэдгээрээ алдартай. 1953 онд ирээдүйн ерөнхийлөгч Жон Кеннедитэй гэрлэхдээ өмссөн даашинзыг Бостон дахь Кеннедигийн номын санд харж болно. Жаклин болон сүйт бүсгүйн найз бүсгүйчүүдийнх нь даашинзыг Нью-Йоркийн загвар зохион бүтээгч Энн Лоу урлажээ.
Одри Хепберн, Андреа Дотти
Хорьдугаар зууны загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болсон Холливудын жүжигчин, үзэсгэлэн төгс Одри Хепберн хоёр дахь нөхөр, Италийн мэдрэл гэм судлаач Андреа Доттитой 1969 онд Швейцарт гэрлэж байв. Гоолиг бэлхүүсийг нь тодруулан харуулсан Юбер де Живаншигийн бариу, богино даашинзны зэрэгцээ толгойдоо алчуур зангидсан нь хуримын гоёлын шинэ загварыг бий болгосон юм.
Элизабет Тейлор, Ричард Бёртон
Элизабет Тейлор жүжигчин Ричард Бёртонтой 1975 онд гэрлэсэн юм. Гэрлэх ёслолын өдөр Элизабет хувцасны зураач Ирен Шарафын урласан шар торгон даашинз өмсч, үсэндээ цэцэг хатгасан байв.
Элвис Пресли болон Присцилла Болье
Сонин шийдэлтэй, үүнийхээ улмаас ч ихэд алдаршсан гоёлуудын нэг нь Присцилла Элвистэй гэрлэхдээ өмссөн хуримын даашинз. Харин энэ даашинз Элвис Преслид огт таалагдаагүй гэсэн яриа бий. Сул загвартай, хумисан энгэртэй, ханцуйг нь шүрээр чимсэн энэ даашинзыг урлахад рок домог Элвисийн сүйт бүсгүй өөрөө оролцсон гэдэг. Түүнчлэн Присцилла толгой дээрээ дуураймал очир эрдэнэ шигтгэсэн жижигхэн титэм тавьсан нь өвөрмөц дэгжин байсны дээр энэ гоёл загварын түүхэнд мөнхөрсөн гоёлуудын нэг болсон юм.