-Засгийн газрын бүтцийг өөрчилснөөр илүүдэл орон тоог цөөрүүлж, төсөв тэр хэмжээгээр хэмнэгдэнэ гэж үзэж байна-
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтцээ өнөөдөр танилцууллаа. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж 16 яамыг 13 болгож, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн талаар танилцуулсан.
Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны сайдыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох санал гаргаж, төсөлдөө тусгажээ.
Мөн Монгол Улсын Тэргүүн Шадар сайд ба Шадар сайд гэсэн албан тушаал шинээр би болгох саналтай байгаагаа Засгийн газар төсөлдөө тусгасан байна. Учир нь Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, хөрш орнууд болон гадаад оронтой харилцах эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, яам хоорондын гадаад хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Гадаад харилцааны сайдыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох санал гаргаж, төсөлдөө тусгажээ. Тиймээс Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд хариуцах юм байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжпийн бодлогыг зөв тогтоож, удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгож хамаарах асуудлын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудлыг хамааруулж, Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулжээ.
Засгийн газрын бүтцийг ийн өөрчилснөөр яамдын зарим үйл ажиллагааны давхардлыг арилгаж, үйл ажиллагааг шуурхай болгож, илүүдэл орон тоог цөөрүүлж, төсөв мөн тэр хэмжээгээр хэмнэгдэх болно гэж үзэж байна.
Засгийн газрын шинэ бүтцийн асуудлыг УИХ-аар яаралтай горимоор шийдвэрлэх юм.
Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг өргөн барьсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяаг хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсэн юм. Энэхүү мэдээллийн видеог та бүхэнд хүргэж байна. Видеог Б.Бямба-Очир /mpa.mn/