БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөз 10 дугаар сарын 1-ний “Дэлхийн Ахмадын Баяр” болон удахгүй болох Туркийн “Тахилгын Баяр”-ыг тохиолдуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Ахмадын асрамж, хөгжлийн төвд зочилжээ.
Тэрээр тус төвийн захирал н.Төмөрчөдөртэй уулзаж, ажиллах хүчний мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Мөн тус төвийн 120 гаруй ахмадтай уулзаж, дурсгалын зүйл гардуулжээ.
Тэрээр ахмадуудад хандан “Амьдралын нэгэн чухал хэсэг болох ахмад нас нь хүн бүрийн хувьд өөр өөрийн утга агуулдаг. Амьдралд хуримтлуулсан туршлагаараа ирээдүйг гэрэлтүүлж, “өчигдөр”-ийг “өнөөдөр-тэй холбох гүүр нь болж байдаг ахмадууд соёл, ёс заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээдэг хүндтэй хүмүүс. Тэдний эрүүл энх аж төрөхөд хойч үе болсон залуус бидний дэмжлэг чухал. Ахмад настнуудад өнөөдөр үзүүлсэн бидний хайр хүндэтгэл тэднийг баярлуулж, үе үеийнхэнд амьдралын сайн сайхныг ойлгуулж, амьдралд итгэх итгэлийг төрүүлнэ” гэжээ.