-Манай сэтгүүлч У.Бадамцэцэг Инчёноос мэдээлж байна-
Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60кг-ын финалд Монголын боксчин Д.Отгондалай шалгарч чадлаа.
Түүний тоглолтыг шүүсэн Ирланд, Их Британи, Аргентины шүүгчид хоёр хоногийн өмнө нь Н.Төгсцогтын тоглолтыг шүүсэн. Д.Отгондалай Японы хөгжөөн дэмжигчдийг дээрх шүүгчдийн хамт ялсанд олон хүн баярлаж байлаа.
Түүнийг рингэнээс буух үед сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Азийн наадмын алтан медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Баяр хүргэе?
-Баярлалаа та бүхэндээ.
-Н.Төгсцогт маань эзэн орны боксчинд ялалтаа илт луйвардуулсан. Үүний араас дараалан таван боксчин ялагдсан шүү дээ. Энэ бүхнийг зогсоож чадсанд Монголчууд бүр их баяртай байх шиг байна?
-Тийм ээ. Надад одоо финалын тоглолтод хожигдох эрх байхгүй. Би Монголын боксчдын төдийгүй наадамд оролцож буй Монголын багийн хөгжөөн дэмжигчид ард түмнийхээ төлөө бүх хүчээ дайчилж тоглох ёстой байсан.
-Японы тамирчин өөрөөс тань нуруугаар өндөр байсан. Рингэнд ямар тактик боловсруулж гарав?
-Багш нартайгаа ярилцаад, зайнаас тоглох тактик боловсруулж рингэнд гарсан. Багш нарынхаа төлөвлөсний дагуу зайнаас тоглож ялж чадлаа.
-Алтан медалийн төлөө шийдвэрлэх тоглолтыг та маргааш хийнэ. Заавал алтан медаль аваарай?
-Алт авна аа. Монголын боксчид Азийн наадмаас анхны алтан медалиа хүртэх зорилготой ирсэн. Боксчдынхоо энэ том зорилгыг биелүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаараа тоглоно. Азийн наадамд оролцож байгаа баг тамирчдаа чин сэтгэлээсээ дэмжиж байгаа монголчууддаа, баг хамт олондоо маш их баярлалаа. Та бүхнээс эрч хүч авч байгаа шүү.
"Азийн наадам 2014" шууд сурвалжлагын ивээн тэтгэгч:
"НАРАН" групп
"ТАВАН БОГД" ХХК