-Засгийн газар 13 яам, 11 агентлагтай ажиллах тухай хуулийн төслийг өргөн барилаа -
Өнөөдрийн онцлох үйл явдал Ерөнхий сайдын мэдэгдэл байлаа. Тэрээр засгийн газрын шинэ бүтцээ танилцуулсан юм. Гүйцэтгэх засаглалын Тэргүүн шадар сайд ба Шадар сайд гэсэн албан тушаалтай болох санал гаргалаа. Та зураг дээр дарж, сурвалжлагыг бүрэн эхээр нь уншаарай.
Ямартаа ч Шинэчлэлийн засгийн яамдын тоо цөөрөх нь тодорхой боллоо. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналыг зөвшилцөх албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээжээ. Ингэхэд Ерөнхийлөгч бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” хэмээжээ.
"Ардчиллын алтан хараацай"-нуудын нэг гэгддэг С.Зориг агсны төрсөн өдөр 4 дүгээр сард тохиодог. Харин өнөөдөр түүний нас барсан өдөр юм. Түүний хөшөөнд жил бүр төрсөн болон нас барсан өдрөөр нь ийнхүү хоёронтоо цэцэг өргөдөг. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.
Үндэсний портал GoGo.mn сайт хууль бус газар олголт, замбараагүй барилгажилтаас үүдэн “Оргил” рашаан сүйдэх аюулд хүрээд байгаа талаар “Кёкүшюзан Д.Батбаяр “ОРГИЛ”-ын хашаанд СУВИЛАЛ байгуулах уу? /Цуврал 1/”, “Оргил” рашааны ундарга дээр хууль бусаар газар олгосон эздийг нэрлэж байна /ЦУВРАЛ2/” сурвалжлагыг хүргэсэн.
Тэгвэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус асуудалд анхаарал хандуулж “Оргил” рашааны ундарга дээр хууль бусаар зөвшөөрөл олгосон таван газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор ажиллаж эхэлжээ.
Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60кг-ын финалд Монголын боксчин Д.Отгондалай шалгарч чадлаа. Түүний тоглолтыг шүүсэн Ирланд, Их Британи, Аргентины шүүгчид хоёр хоногийн өмнө нь Н.Төгсцогтын тоглолтыг шүүсэн. Д.Отгондалай Японы хөгжөөн дэмжигчдийг дээрх шүүгчдийн хамт ялсанд олон хүн баярлаж байлаа. Түүнийг рингэнээс буух үед сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Өдөр бүр Таны орж заншсан www.gogo.mn сайтын мэдээний буланд Мобикомын хэрэглэгчид гар утаснаасаа ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ буюу 3G нэмэлт төлбөр төлөхгүйгээр зочилдог болсныг дуулгахад таатай байна. Сайтын эрхэм уншигч Та гар утасныхаа вэб броузероос http://news.gogo.mn хуудас мөн GoGo мэдээний аппликэйшнд зочлоход нэгж унахгүй.
Амжилтын нэг хэсэг болох ажлын байрандаа анхаарал хандуулах хэрэгтэй юм. Бид та бүхэнд Вертул компаний худалдаанд байгаа Италийн DOIMO брендийн албан тасалгааны тавилгуудыг санал болгож байна. Тухайн тавилгууд нь худалдан авалтын үнийн дүнгээс 20% ийн хямдрал болон үнийн дүнгийн 10% -д ваучертай худалдаа зохион байгуулаад байна.
Хүрэн нүүрсийг шинэ шатанд боловсруулж, бүтээгдэхүүн гаргах чиглэлээр хэд хэдэн хэлэлцээ хийсэн байдаг. Энэ дагуу БНХАУ-ын Синопек компани манай улсад жилдээ 50-60 сая тонн хүрэн нүүрс боловсруулаад, 15 тэрбум шоо метр куб байгалийн хий гаргах төсөл боловсруулсан. Тэд төслийн урьдчилсан ТЭЗҮ-г Уул уурхайн яаманд ирүүлжээ.
-Багш нарын баярт зориулав-
Багш нарын баярыг угтан, СХД-ийн 101-р цэцэрлэгийн “Ахлах В” бүлгийн багш Э.Атаржаргалтай манай сэтгүүлч ярилцсан юм.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа.
Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ийн төрөлд манай тамирчин МУГТ Н.Төгсцогт эзэн орны тамирчин Хам Сёонгтой тулалдаж илт давуу байсан ч харамсалтай нь шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалтыг өгсөн билээ. Маргаан дагуулсан энэ асуудалд тус тэмцээнийг үзсэн Солонгос улсын зарим иргэн эсрэг байр суурьтай байгаагаа сайтын сэтгэгдлийн талбарт дараах байдлаар илэрхийлсэн байна.
Цаг хугацаа гэгч агуу хүрдний нэгэн эргүүлэгт “Дээжис“ дижитал сэтгүүл уншигч Тантай дахин нүүр тулж байна. Технологийн ертөнцөд шинийг эрэлхийлэгч залуустаа орчуулагч Д.Багахүүгийн “Гүний вэб” гэх сонирхолтой нийтлэлийг санал болгож байна. Сэтгүүлч А.Наранцацралын “Starbucks”-ыг дэлхийн тавцанд гаргасан Ховард Шульцийн амжилтын түүх” нэртэй цуврал нийтлэлийг үргэлж амжилт өөдөө тэмүүлэгч уншигч Танд зориуллаа.
НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх Барилга, хот байгуулалтын яаманд албан тоот илгээн “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа.
- Бээжингийн гудамжны хөдөлгөөнийг 10-р сарын 06-нд нээхээр болжээ
- Монгол, Японы хамтарсан концерт болов
- Туркийн Элчин сайд Төв аймгийн ахмадын Асрамж, Хөгжлийн Төвд зочилжээ
- Уншигч, үзэгч танд инээд бэлэглэхээр хошин урлагийн “Эмоци” продакшны уран бүтээлийг GoGoTv буландаа шинээр нэмлээ.
- Улсын драмын эрдмийн театр энэ сарыг “Бэсрэг жүжиг”-ийн сар болгожээ.
- Аэромонголиа ХХК нь УБ-Ханбогд-УБ чиглэлд тогтмол нислэгтэй боллоо
- Ирэх жил шинэ төмөр замаар нүүрс тээвэрлэнэ
- Махны үнэ бага зэрэг буурчээ
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
- “Реклам Залгигчдийн Шөнө 2014” арга хэмжээний билет өнөөдрөөс худалдаанд гарлаа.
- Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн удирдлага 2014 олон улсын бага хурал маргааш эхэлнэ.