Үндэсний портал GoGo.mn сайт “Оргил” рашаан тойрсон цуврал сурвалжлага хүргэсээр байна.
Өмнөх цувралуудаараа сувиллын нутаг дэвсгэрт баригдсан барилгууд болоод рашааны ундарга дээр хууль бус газрын зөвшөөрлүүд олгосон эздийг нэрлээд зогсохгүй Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэхээр болсон талаар мэдээлсэн.
Тэгвэл энэ удаад “ХЭРЭВ РАШААНЫ УНДАРГА ДЭЭР БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЭЛВЭЛ ЯАХ ВЭ, ОРГИЛ РАШААН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАРАА АЛДАЖ ЭХЭЛСЭН ҮҮ” зэрэг асуултанд хариулахыг зорилоо.
Юуны түрүүнд “Оргил” рашаан сувиллын рашаан судлаач химич Г.Ононтой уулзаж ярилцлаа.
Г.ОНОН: БАРИЛГАЖИЛТААС БОЛЖ ХӨРСНИЙ УС, РАШААНТАЙ ХОЛИЛДОЖ РАШААНЫ ЭРСДЭЛЖИЛТ БУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
-Мэргэжлийн хүний хувьд рашаан усыг юу гэж тодорхойлох вэ. Тэр дундаа “Оргил” ямар ач холбогдолтой рашаан юм бэ? Түүхээс нь ярихгүй юу.
-Физик, химийн өвөрмөц шинж чанартай, өөрөөр хэлбэл тэнд агуулагдаж буй ууссан хий, ион давсны харьцаа, урвалын орчин, температур зэрэг нь хүний бие махбодод эмчилгээний идэвхи үзүүлдэг байгалийн усыг рашаан гэж байгаа юм. 1933 онд аж үйлдвэрийн комбинат буюу Улаанбаатар сувиллын ойролцоо 90 метрийн гүнээс манай анхны рашаан ундарч гарсан. Тус газар үйлдвэржилт ихтэй тул рашаанд бохирдол бий болж 1966 оноос ахин рашааны эрэл хайгуул хийн 1968-1970 онд “Оргил” рашааныг энд өрөмдөж гаргасан байгаа юм. Ингэхдээ Нарангэрэл хэмээх гидрогеологич Оргил рашааны нөөц, тархалтын хил заагийг тогтоосон байна. Энэхүү рашаан нь нүүрсхүчлийн хийтэй гидрокорбонат, кальци, магни найрлагатай, төмөр цахиурын найрлага өндөртэй, ууж хэрэглэх тохиолдолд хоол боловсруулах эрхтэн, шавших зэрэг гадуур хэрэглэхэд зүрх судасны өвчинд сайн.
Энэхүү рашаан нь нүүрсхүчлийн хийтэй гидрокорбонат, кальци, магни найрлагатай, төмөр цахиурын найрлага өндөртэй, ууж хэрэглэх тохиолдолд хоол боловсруулах эрхтэн, шавших зэрэг гадуур хэрэглэхэд зүрх судасны өвчинд сайн.
-Та рашаан дахь бодисын агууламж нь хүний биед ямар ач холбогдолтой байдаг вэ?
-Гидрокорбонат нь хүний ходоодон дахь шүүстэй урвалд орж хоолны шингэцийг сайжруулж өгдөг. Харин кальци нь зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмждэг бол магни нь цөсийг ялгаруулах үйл ажиллагааг дэмждэг.
-Оргил рашаан нь тус сувиллын үйл ажиллагаа явуулах гол хөшүүрэг гэж ойлгож болох уу?
-Манай сувиллын үндсэн үйлчилгээ шүү дээ. Рашаан уулгаж, рашаан баннд оруулах, рашаанаар дотор гэдэс угаах нь манай гол эмчилгээ. Энэхүү эмчилгээнүүд бусад эмчилгээтэй хавсарч байж үр дүнгээ өгнө.
-Рашааны найрлага дахь элементүүдэд өөрчлөлт гарсан гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлбэл?
-Нүүрсхүчлийн хий гэхэд л агууламж нь анх 1800-тай байсан бол одоо 1200 болчихоод байгаа юм. Харин эмчилгээнд хэрэглэх стандарт нь 500мл.дм3 байдаг. Тэгэхээр яг эмчилгээний чанараа алдсан гэж хэлж болохгүй.
-Хуулинд рашааны ундаргаас 100 метрт эрүүл ахуйн, түүнээс 200 метрт хамгаалалтын бүс гэж зааж өгсөн. Яагаад дээрх бүсүүдийг тогтоож өгдөг юм бэ?
-Гидрогеологийн нөхцөлөөс хамаарч рашааны найрлага, хэмжээнд өөрчлөлт оруулахаас хамгаалж дээрх бүсүүдийг тогтоож өгдөг. Эрүүл ахуйн 100 метрийн бүсэд рашаан бүрэлдэж байдаг учир тэнд барилга барьж хэрхэвч болохгүй.
-Рашааны ундаргаас 50 метр хүрэхгүй зайд барилга барих зөвшөөрлүүдийг хууль бусаар өгчээ. Барилга баригдаад эхэлвэл рашаанд ямар өөрчлөлт гарах вэ?
-Рашаанд чанар бүрэн өөчлөгдөнө гэсэн үг. Өнөөдрийн хувьд рашааны эрүүл ахуйн бүст хараахан барилга баригдаагүй учир эмчилгээний чанараа алдаагүй л байна. Хэрэв барилгын ажил явагдвал хөрсөнд даралт үүсч хөрсний ус, рашаантай нэгдэж, рашааны чанараа алдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл рашаан сувиллын үйл ажиллагаа маань зогсч зочид буудлын л хэмжээнд хүрнэ. Энэ рашаан нь зүүн хойноосоо баруун хойшоо чиглэсэн Сэлбэ голыг дагаж ирсэн судалтай учир "Гүрбадам" болоод "Тэнгэр газар рашаан" ХХК-нд олгосон рашааны хойд газруудад барилга барьж яасан ч болохгүй. Гэтэл "Тэнгэр газар рашаан" ХХК-нд олгосон газарт барилгын суурь бариад орхичихсон байгаа.
Нүүрсхүчлийн хий гэхэд л агууламж нь анх 1800-тай байсан бол одоо 1200 болчихоод байгаа юм. Харин эмчилгээнд хэрэглэх стандарт нь 500мл.дм3 байдаг. Тэгэхээр яг эмчилгээний чанараа алдсан гэж хэлж болохгүй.
-Тухайн рашааныг хамгаалах, эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг засаг захиргааны ямар нэгж хариуцдаг юм бэ?
-Харьяа дүүргийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчид хариуцна.
-Рашааны хамгаалалтын бүсийн талаар холбогдох эрх бүхий байгууллагуудад хандсан уу?
-Зөндөө л хандсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам руу "рашааны нөөц болон хамгаалалтын бүс тогтоолгох дүгнэлт гаргуулъя" гэж хандсан. Бид Нийслэлийн захирагчийн алба руу хамгаалалтын бүс тогтоолгохоор хүсэлт гаргахад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаад явуул гэсэн. Тиймээс Геоэкологийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ерөнхий төлөвлөгөөний газар зэргээр дүгнэлт гаргуулаад байна.
-Анх хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоосон байсан бэ?
-Манай хамгаалалтын бүсийн хашааны нэг хэсэг Маршал таун хотхон хүртэл байсан. 1983 онд гаргасан тогтоолд рашааны хамгаалалтын бүсийг хойд тал нь Сурын талбай, урд тал нь Туулын голын эрэг, зүүн тал нь УБ хотын цэвэр усны төв байгууламж хүртэл гэж зааж өгсөн байдаг.
Тэгвэл дээрх асуудалд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Усны мониторинг зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм ямар байр суурьтай байгааг сонслоо.
Г.МӨНХ-ЭРДЭМ: ТЭНД АРВАН АЙЛ АМЬДРАХ УУ, РАШААНАА АВЧ ҮЛДЭХ ҮҮ ГЭСЭН АСУУДАЛ ТУЛГАРЧ БАЙНА
-“Оргил” рашаан сувиллыг ундарга дээр хууль бусаар барилгын зөвшөөрлүүд олгожээ. Өнөөдөр барилга баригдаад эхэлвэл яах вэ гэх асуудалтай тулгараад байна. Салбар яамны мэргэжилтний зүгээс таны байр суурийг сонсъё.
-”Улаанбаатар”, “Оргил” сувилал рашаанаа нэг ордоос авдаг. Хүхэрт устөрөгчийн энэ рашаан нэг сувгаар явж байдаг гэсэн үг. “Улаанбаатар” сувиллын хувьд үндсэндээ рашаан гэхээсээ илүүтэй сувилал талын үйлчилгээ явуулдаг болчихлоо. “Оргил” рашаан сувилал гэхэд одоо рашаанынх нь зориулалтаар тодорхойлоод авч явна гэдэг хэцүү болж байна. Яагаад гэвэл “Оргил”-ын рашаан авдаг худгуудын газрыг хувь хүмүүст өгчихсөн, дээр нь рашааны орд дээр барилга бариад эхэлчихэж. Рашааны тэжээгдлийн муж нэг км байж болно. Үндсэндээ энэ чинь зүүн хойд зүгээсээ тэжээлтэй рашаан байхгүй юу. Тэрэн дээр нь барилга бариад эхэлчихсэн байгаа юм. “SS club”, “Баянмонгол” хороолол, “Хурд” зэрэг хотхон нь рашааны тэжээгдлийн мужийг хаачихаж байна. Сольфидын төрлийн энэ рашаан гүнийх учраас дагаж орж ирж байгаа тэжээлийг нь заавал нээлттэй байлгах ёстой.
“SS club”, “Баянмонгол” хороолол, “Хурд” зэрэг хотхон нь рашааны тэжээгдлийн мужийг хаачихаж байна. Сольфидын төрлийн энэ рашаан гүнийх учраас дагаж орж ирж байгаа тэжээлийг нь заавал нээлттэй байлгах ёстой.
-Тэгвэл өнөөдөр хамгаалалтын бүс байтугай эрүүл ахуйн бүс ч үгүй болчихоод байна шүү дээ?
-Усны сан бүхий газрын ялангуяа усны хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм гэж байдаг. Тэнд юу гэж заадаг вэ гэхээр гүний илрэлтэй цооног, худгаас 50 метрт онцгой хамгаалалтын бүсийг тогтоодог. Энэ газар нутагт ямар ч аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Тэндээс 100 метрт эрүүл ахуйн бүс байх бөгөөд бохирдуулж болох бүхий л үйл ажиллагааг хориглоно. 200 метр нь энгийн хамгаалалтын бүс. Энэ хэсэгт газар шорооны ажил хийхийг цээрлэдэг. Тэндээс цааш хязгаарлалтын бүс байх ёстой.
Өөрөөр хэлбэл тухай ордын тэжээгдлийн мужийг хэлнэ. “Оргил” рашаан дээр 1970-аад онд хийсэн судалгаагаар "1-1,5 км-ийг хамгаалалтанд ав" гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Ер нь усны аль ч мэргэжилтнүүд усны ордын тэжээгдэл хаанаас ирж байгаагаас хязгаарлалтын бүсийг тогтоодог. Үүний дараа тэрхүү бүст барилга байгууламжийн ажлыг хориглох ёстой. Энэ дэглэм өнөөдөр ерөөсөө хэрэгжихгүй байна. Бүр 50 метрт нь барилга барих зөвшөөрөл өгсөн байна шүү дээ. Ингэснээр ирээдүйд рашааны шинж чанар алдагдаж сүүлдээ сувилал болж хувирна гэсэн үг. Гэтэл энэ чинь олон жилийн түүхтэй олон хүнийг эдгээж эмчилсэн, ахмадуудын очих дуртай газрын нэг. 1973 онд хийсэн судалгаагаар “Оргил” рашааны химийн найрлага концентраци нь өндөр түвшинд буюу хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл сайн байсан гэсэн үг.
Гэтэл 2003 оноос эхлээд энэ чанар буурч алдагдаж ирсэн. Буурна гэдэг нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх сайн чанараа алдаж эхэлж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр өнөө тэжээлийн муж дээр барилга барьснаас болсон. “Оргил” рашаан сувилал бол зайлшгүй Улаанбаатар хотын нэрийн хуудас. Үүнийг нийслэлийнхэн заавал авч үлдэх ёстой. Тэгэхийн тулд одоо гаргасан газрын зөвшөөрлүүдийг цуцлах, барилга байгууламжууд баригдаж эхлэх гэж байгаа бол зогсоох, баригдсан бол нүүлгэх шилжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгж байж л “Оргил”-ыг авч үлдэнэ.
Тэгэхийн тулд одоо гаргасан газрын зөвшөөрлүүдийг цуцлах, барилга байгууламжууд баригдаж эхлэх гэж байгаа бол зогсоох, баригдсан бол нүүлгэх шилжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгж байж л “Оргил”-ыг авч үлдэнэ.
-Хамгаалалтын 200 метрт бол өчнөөн барилга баригдчихсан байгаа?
-Хамгаалалтын 200 метр дүүрсэн хэрэг, эрүүл ахуйн бүсээ л авч үлдэх нь чухал болчихоод байна.
-“Оргил” рашаан сувиллын зүгээс эрүүл ахуйн бүсээ тогтоолгох гэж холбогдох бүхий л байгууллагад хандсан гэсэн?
-Хуулинд ямарваа усны ундаргын хамгаалалтын бүсийг тогтоох бүрэн эрх нь тухайн сум дүүргийн иргэдийн хуралд байдаг. Тэгэхээр Хан-Уул дүүргийн иргэдийн хурал хуралдаад хамгаалалтын бүсээ тогтоож арга хэмжээ авах ёстой. Хэрвээ Иргэдийн хурал тухайн рашааны хамгаалалтын бүсийг тодорхойлчих юм бол бусад мэргэжлийн байгууллагууд нь арга хэмжээ авна. Тэгэхээр шат шатны төрийн байгууллагууд нь хийх ёстой арга хэмжээгээ авахгүй байна. Манай зүгээс нөөцийн дахин үнэлгээ хийгээд явуулаач ээ гэсэн хүсэлтийг явуулсан байгаа.
Нөөцийг тодорхойлсноор бид тэжээгдлийн мужаа гарган авах юм. Үүний дараа мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг засаг даргад хүргүүлэх ёстой. Улмаар Хан-Уул дүүргийн засаг дарга тус дүгнэлтийг үндэслэн шийдвэрээ гаргана. Тэнд арван айл амьдруулах уу, рашаанаа авч үлдэх үү гэсэн асуудал тулгарч байна. Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадахгүй бол рашаан сувилал гэхээ болих хэрэгтэй, сувилал болгочих хэрэгтэй. Рашааныг нь хамгаалж чадахгүй байж “Оргил”-оор овоглож яах юм. Энэ асуудалд манай зүгээс бүх үзүүлэлт тооцоог нь гарган өгч болно. Гэтэл яг шийдэх эрх нь нийслэлд байдаг. Хэрвээ нийслэл барилын зөвшөөрлийг цуцлахгүй барилга баригдаад ирвэл рашаан бус усаар иргэдийг хуурч болохгүй гэсэн санааг л би хэлэх гээд байна.
Үргэлжлэл бий...