“Оргил” рашааны эрүүл ахуйн бүс дотор хууль зөрчин газар шорооны ажил хийж эхэлсэн талаар манай сайт өчигдөр мэдээлсэн.
Тэнд газар ухаж буй ажилчдын ярьж буйгаар Ус сувгийн удирдах газрын захиалгаар бохирын шугам тавих ажил явагдаж байгаа гэсэн юм.
Харин “Оргил” рашаан сувиллын удирдлагын зүгээс “Рашааны эрүүл ахуйн бүс дээр барилга барих, газар шорооны ажил хийлгэж хэрхэвч болохгүй. Энэ бол хууль зөрчсөн явдал. Ялангуяа бохирын хоолой тавих нь бүр ч эрсдэлтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Үнэхээр Ус сувгийн удирдах газрын захиалгат ажил уу, эсвэл хууль бусаар газрын зөвшөөрөл авсан компаниудын барилгын ажлын эхлэл үү.
Энэ асуудлыг тодруулахаар бид УСУГ-ын Ахлах инженер Л.Болдбаатартай холбогдлоо.
-Өчигдрөөс “Оргил” рашааны эрүүл ахуйн бүс дээр бохирын хоолой тавих ажил эхэлжээ. Ажилчдын ярьж буйгаар УСУГ-ын захиалгаар хийгдэж буй ажил гэх юм?
-Тийм ээ, манайхаас хийгдэж байгаа. Энэ асуудлыг сүүлийн 6-7 жил ярьсны эцэст, бүх асуудал шийдэгдэж өнгөрөгч баасан гарагаас бохирын хоолой тавих ажил эхэллээ. Зайсан орчмын газарт төвийн шугамтай холбосон бохирын шугам сүлжээний асуудал шийдэгдээгүйгээс бохир хальж тэнд асуудал үүсээд удаж байна. Тиймээс уг ажлыг хийхээс өөр аргагүйд хүрсэн. Тэндэхийн оршин суугчдын байгаль экологийн асуудал үнэндээ асуудал болоод байна. Харахад шинэ сайхан барилга нэмэгдээд байдаг ч доор нь бохир нь хальсан байдаг. Бид дээрх асуудлыг шийдэх үүднээс 400-гийн шугам 450 метр газар хотын хөрөнгө оруулалтаар тавина.
-Бохирын хоолой тавигдсанаар ямар асуудал шийдэгдэх вэ?
-Тэр хавийн бохир хальснаас ойр орчимд маш эвгүй үнэр үнэртэх болсон. Бидний ажил хийгдэж дууссаны дараа Оргил орчмын айлуудын бохирын асуудал бүрэн шийдэгдэх болно.
-Өмнө нь тус газрын барилгууд энэ асуудлаа хэрхэн шийдэж байсан юм бол?
-Дээр үед Зайсан орчмын газар “Оргил” рашаан сувилал зэрэг тоотой хэдхэн барилгатай байлаа. Харин сувиллынхан энэ асуудлаа өөрсдийн бохир цуглуулах станцаараа шийддэг байж. Хожим цуглуулах станц актлагдсаны дараа хувьчлал явагдаж уг станц бүрэн зогссон. Сүүлд Зайсангийн бүст барилгажилт өрнөх болсноор барилгууд дотроо бус гаднаа бохирын станцаа бий болгож түүгээрээ бохироо дамжуулж шавхуургаар шахаж гаргадаг болсон. Одоо “Оргил”-ыг тойроод замбараагүй барилга баригдсан байна. Ер нь зайсан талдаа инженерийн шугам сүлжээ маш хүндрэлтэй. Тэнд сайхан барилгууд харагддаг ч бохирын асуудлаа шавхуургаар шийддэг, төвийн шугамд холбогдоогүй, өвөл нь ухаастай, зун нь эвгүй үнэртээ баригдсан тийм л дүр зурагтай байдаг.
-Хэрвээ эрүүл ахуйн бүс дотор бохирын шугам тавигдаж эхэлбэл рашаанд маш эрсдэлтэй байдал үүснэ гэж “Оргил” рашаан сувиллынхан үзэж байгаа?
-Тийм юм байхгүй. Харин ч энэ ажил хийгдэж эхэлснээр рашааныг эрсдэлээс хамгаалж өгч байгаа. Хэрвээ бохирын шугам тавигдаж эхлэхгүй бол хоёр жилийн дотор “Оргил” орчмын хөрсөнд бохир бүрэн шингэхийг би баталгаатай хэлнэ. Та нар тэр хавийн хөрсийг ухаад үзээрэй илт мэдрэгдэхүйц бохирдсон байгаа.
-Мэдээж энэ ажил хийгдэх нь зөв алхам байх. Харин яагаад заавал рашааны эрүүл ахуйн бүсийг дайруулж байгаа нь л асуудал үүсгээд байгаа юм биш үү?
-Ерөөсөө боломжтой нөхцөл нь л тэр байна. Тиймээс энэ ажилд нааштай хандаасай гэж хүсэж байна.
-Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл өгөөгүй гэх юм билээ?
-Аль эрт шийдэгдсэн асуудал. Зураг төсөл гээд бүх зүйл нь шийдэгдчихсэн шүү дээ.
Харин сувиллын хуулийн зөвлөх Л.Баянмонголын ярьснаар энэхүү шугам сүлжээний ажил зэргэлдээ орших н.Сайхансамбуугийн эзэмшил газрыг дайрч өнгөрөх байсан ч тэрбээр хашаагаа эвдлүүлэхгүй гэснээс үүдэж рашааны эрүүл ахуйн бүс дээр бохирын хоолой татах ажил өрнөж эхэлсэн байна.
Ямартай ч рашааны ундаргын бүс дээр явагдаж буй газар ухах тус үйлдэл нь хууль бусаар газрын зөвшөөрөл авсан компаниудын ажил биш бололтой.