“Сайн байна уу, баяртай, баярлалаа, уучлаарай, зүгээр” гэх үгсийг үр хүүхдүүддээ хэлж сургах, цаашлаад томчууд бид ч өөр хоорондоо хэлж занших нь бидний амьдралд эерэг нөлөөллийг л бий болгоно.
Ингээд долоо хоногийн тоймоо эхэлье.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө дуудуулах тун ч дуртай Н.Энхбаяр дуулиан шуугиантайгаар эх орондоо ирлээ. Түүнийг ирэхийн урьтал болон БНСУ-аас улстөрийн орогнол хүсч байгаа хэмээх мэдээлэл тарсан нь Н.Энхбаярыг улаан хивс лугаа өмөөрөл, өрөвдөл, хайр хүндлэлийг дэвсэн угтлаа. Ийм мэдээлэл цацагдаагүй бол “Н.Энхбаяр ирээ л биз” гэх хайнга Монголчууд түүнийг дэндүү даруухан угтаж мэдэхээр байсан юм. Юу гэж гурав дахь Ерөнхийлөгч даруухан ирэх билээ. Олны анхаарлыг татсан тэрээр шууд л Засгийн ордонд заларсан нь Засгийн газрын бүтцийг ярьж буй энэ үед “надгүйгээр юу болох гээд байна” гэх шиг л болов. Н.Энхбаяр "эх орноо, элгэн саднаа, ард түмнээ санаж ирлээ. Айраг цагаа ууж, агаар амьсгалж байгаад буцна" хэмээсэн. Гэвч бүтэц нь тодорхой болсон, харин одоо хэн бялууны хэсгээс хүртэх вэ гэдэг л хэлэлцэгдэж буй энэ цагт Н.Энхбаяр эмчилгээгээ таслан байж ирсэн нь, Засгийн бялуу хэчнээн амттай болохыг батлав.
БНСУ-д болсон Азийн наадам 2014 өндөрлөх үест монголын жүдочдын хоолонд ариун цэврийн хэрэглэл /өдөр тутам/ хийсэн талаарх мэдээлэл цацагдаж шуугиан тарьсан. Гэтэл саяхан гарсан ДНК-ийн шинжилгээгээр өнөөх нь хэрэглэсэн байж таарч, бүр ч огиудас хүргэлээ. Гэвч хэргийн гол энэ биш. Манай тамирчид тэмцээний өмнө заавал монгол малын махаар хийсэн шөлөө ууж заншсан гэнэ. Магад, хүч тамираа сэлбэдэг биз. Нэг талаасаа, Монголчууд дүрэм журам дагаж, зохих газар нь хооллож сурах хэрэгтэйг харуулав. Нөгөө талаас, МҮОХ болон холбогдох албан тушаалтнууд томоохон тэмцээнүүдэд явж байгаа тамирчдынхаа ядаж хоол хүнсийг нь бусдын царай алдахааргүй болгож зохицуулж болдоггүй л юм байх даа. Аяга хоолоор нь хангаад өгчихөж чадахгүй байж, тамирчдаасаа ямар нүүрээрээ амжилт нэхэх билээ. Манай сэтгүүлч У.Бадамцэцэгийн хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай.
Энэ жилээс анх удаа аравдугаар сарын 5-нд буюу Олон улсын багш нарын баярын өдөртэй хамтатган тэмдэглэхээр болсон нь ням гарагт таарсан юм. Манай улсад нийт 45 мянга гаруй багш ажиллаж байна. Багш нарын дундаж цалин 600 мянга гэх мэдээллийг 2013 онд өгч байлаа. Өндөр ачаалалтай, сошиал ертөнцийн хэл ам ихтэй энэ үед ажиллаж буй багш нар тун ч хэцүүхэн давааг давж яваа. Нэг талаас эдийн засгийн хүндхэн нөхцөлд, нөгөө талаас нийгмийн дарамт тэдэнд тулгарч буй ч өөрийн уур бухимдлаа хүүхдүүдэд гаргаж, сурагчиддаа гар хүрч болохгүй гэдгийг салбарынх нь сайд бидэнд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн юм. Энэ салбарын ирээдүй тун ч гэгээлэг байгааг БШУ-ы сайд Л.Гантөмөрийн ярилцлагаас ЭНД ДАРЖ та бүхэн унших боломжтой. Байшингийн суурийг сайтар тавьчихсан байхад, дээр нь баригдах байшин бат бөх, он удаан оршдог. Тэгвэл энэ салбарын сайхан ирээдүйн суурь өнөөдөр тун ч бат бөхөөр тавигдаж байгааг энэ ярилцлагаас харах боломжтой. Мэдээж, ажил хийгдэж байгаа тул шүүмжлэл дүүрэн буйг хүлээн зөвшөөрөх, шүүмжлэлээс хэрэгтэйг нь шүүрэн авах овсгоо самбаа энэ салбарынханд бий биз ээ. Дашрамд сонирхуулахад, Үндэсний портал GoGo.mn “Багш нарын баярт зориулав” багцыг та бүхэнд хүргэсэн билээ.
Энэ мэт олон үйл явдал өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн. Ирж буй долоо хоногт Засгийн газрын танхимын шинэ гишүүдийн нэрс тодорхой болох магадлалтай. Сайдын зөөлөн суудалд тэмүүлэгсэдийн ил, далд тэмцлээс олон үйл явдал өрнөх биз ээ. Мөн төсвийг хэлэлцэнэ.