Ангийнхандаа “Эко сурагч” хэмээн дуудуулдаг С.Буянхишиг Сэлбэ голын хогийг гурван жил цэвэрлэж байна. Сүүлийн 20 жилд хогондоо дарагдсан гэгддэг Улаанбаатар хотын “зүрх” болсон Сэлбэ голын хогийг жаалхүү сүүлийн гурван жилийн турш тасралтгүй цэвэрлэхдээ хэнээс ч юу ч шаардсангүй. Сэтгэл хийгээд зүтгэл байвал юуг ч хийж, бүтээж болдогийн жишээ энэ. Нэг зүйл хийх болохоор л төр засгаас заавал дэмжлэг гуйж, их хэмжээний мөнгө нэхдэг үзэгдэл өнөөгийн нийгэмд түгээмэл. Эсвэл “Би үүнийг ингэж хийсэн байхад төр, засаг намайг үнэлсэнгүй” хэмээн гомдол мэдүүлэгсэд ч цөөнгүй. Нэг бол санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг шаардана, эсхүл шагнал мөрөөднө. Чин сэтгэлийн орон зай тун бага.
Гэхдээ өнөөгийн нийгэмд сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, тусч нэгэн байгаа гэдгийг зарим хүмүүс үгээрээ биш үйлдлээрээ харуулж байна. Тухайлбал, Ажиа гэгээнтний санаачилгаар цусны хорт хавдартай хүүхдүүдэд орчин үеийн эмнэлэг барьж, хүлээлгэн өгсөн. Түүний энэ тусыг Монголын ард түмэн болон төр, засаг хэзээ ч мартахгүй гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн байдаг. Тэгвэл С.Буянхишиг хүү ч мөн адил өөрийнхөө санаачилгаар хүрээлэн буй орчноо цэвэр, цэмцгэр байлгахад төрийн дэмжлэг, аль нэгэн байгууллагын хандив, тусламж хэрэггүй гэдгийг харууллаа. Гэр хорооллын гудамжинд амьдардаг ч хүрээлэн буй орчноо хог, шороогүй, цэвэр, цэмцгэр байлгахад ЕБС-ийн сурагч чин сэтгэлээсээ анхаарч ирснийг нь үнэлж өнгөрсөн баасан гарагт БОНХ-ийн сайд С.Оюун хүлээн авч уулзсан юм. Хүүгийн гурван жилийн хөдөлмөрийг салбарын сайд ийнхүү үнэлжээ.
Харин энэ үеэр илэрхийлсэн хамгийн чухал санаа бол хүүхэд бүрийг эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг болгох явдал байв. С.Оюун сайд “Хүүхдүүд байгалиа хайрладаг болчихвол эцэг, эхчүүд нь ч гэсэн цаашид хайрладаг болно. Хүүхдүүд нь цэвэрлээд байхад эцэг, эхчүүд, том хүмүүс хог хаяхгүй байх гэж найдаж байна. Харамсалтай нь сүүлийн 20 жилийн хугацаанд манай улс маш их хог хаягдалтай болчихлоо. С.Буянхишиг хүүгийн жишээг хараад хамтраад хогоо цэвэрлэх, нөгөө талдаа ядаж хогоо хаяхгүй байх нь хамгийн чухал байна.
Та бүхний хаясан хогийг энэ хүү олон жил цэвэрлээд явж байна. Тэгэхээр монголчуудаа хамтдаа хог хаяхгүй байх тал дээр анхааръя гэж хэлэх гэсэн юм. Буянхишиг хүүдээ их баярлалаа. Өнгөрсөн долоо хоногт Хог хаягдалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Яамны зүгээс хогны асуудалтай тэмцсээр байна” гэсэн юм. Үнэхээр хүүхэд бүрийг байгаль дэлхийгээ хайрладаг болгон хүмүүжүүлэх нь хамгийн чухал. Хүүхэд байгаль дэлхийтэйгээ ойр байснаар улам бүр хайрлаж, хамгаалдаг болдогийн жишээ бол С.Буянхишиг хүү юм. Томчууд бидний эхэлж амжаагүйг тэр эхлүүлж, хийж амжаагүйг хийв. Өнөөдрийг хүртэл томчууд бид хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх учиртай гэлцсээр ирсэн. Тэгвэл энэ удаад хүүхэд та бидэнд үлгэрлэлээ.
Үг, үйлдлээрээ үлгэрлэсэн жаалхүү эдүгээ цахим ертөнцийн шинэ “од”-оор тодроод байна. Мэдээж түүний хийж, бүтээснийг нь алдаршуулах нь зүйн хэрэг. Цааш түгээж, улам олон хүнд хүргэх учиртай. Монголын ирээдүй хэрхэн өсч, хүмүүжиж байгааг дэлхий хараг. Өнөөх л морь унасан монгол биш орчин цагийн эх орноо, байгаль, дэлхийгээ хайрлах ухамсартай хойч үе өсч, хүмүүжиж байгааг тэд магтаг. Харин та бид “эко жаал”-аас үлгэрлэх учиртай. Ажлын байрныхаа ойр, орчныг, амьдарч буй хашаа, хороо, байраа цэвэр, цэмцгэр байлгахад С.Буянхишигээс үлгэрлэцгээе. Аливаа зүйлийг эхлүүлэхэд мөнгө шаардлагатай нь ч байна, шаардлагагүй ч байгаа.
Тиймээс дор бүрнээ ямар боломж, бололцоо байгааг олж хараад, хэлэх биш яг одоо эхэлбэл улс орныхоо хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр тэр болох биз. “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг үг бий. Яг үүн шиг Улаанбаатарын хогийг зүхэж суухаар ногоон уутаа бариад гудамжиндаа гарч, хогоо түүцгээ. Чиний тарьсан хог биш байсан ч түүнийг цэвэрлэлээ гээд чамаас юу ч унахгүй. Харин ч өөрсдийнхөө амьдрах орчинг цэвэрлэснээрээ сэтгэл хангалуун байх бизээ.