Буцах
2014.10.14 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2014-10-14
0
0
2014-10-14
- ОХУ-ын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Ростехнологи” корпорацид шилжүүлжээ.
- Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан хийж, УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж, Засгийн газрын шинэчилсэн бүтэцтэй уялдуулан дахин боловсруулахаар шийдвэрлэсэн байна.
- УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өчигдөр орой өргөн барьсан бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэв.
- УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Батцогт оо чи Ардчилсан намд орсон юм бол Шонхор фракцынхан дундаа очиж суу. “Шударга ёс” эвслийнхэн дунд чи суух ёсгүй биз дээ” хэмээн сануулга өглөө.
- Оросын холбооны улсын Челябинскийн дэвжээнээс жүдо бөхийн дэлхийн аварга хэмээх алдрын эзэн болсон Булган аймгийн Хангал сумын харъяат ОУХМ Г.Болдбаатарт нутгийн зон олон хүндэтгэл үзүүлжээ.
- Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монголын их, дээд сургуулиудын консорциум уламжлал ёсоор гишүүн 40 гаруй их, дээд сургуулиудаас ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ, ШИЛДЭГ АРГАЗҮЙЧ БАГШ, ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ номинацийн эздийг тодруулжээ.
- Манай улс жилд 20 сая тонн хүлэмжийн хийг ялгаруулж, үүнийхээ 60-70 хувийг эргүүлэн шингээдэг аж.
- УИХ-ын гишүүн Л.Болд “Тусгай зөвшөөрөл нэрээр шударга өрсөлдөөнийг боомилох ёсгүй” гэсэн байр суурьтай байна.
- Нийслэлд эрчим хүч, барилга, орон сууц, автозам дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2.5 их наяд төгрөгийн өртөгтэй 23 багц төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна гэж мэдээллээ.
- ШӨХТГ-ын дарга О.Магнай “Хортой бүтээгдэхүүн үйдвэрлэсэн байтал тухайн компанийн нэрийг хэлэхгүй гэдэг нь байж болохгүй үзэгдэл. Иймд бид энэ асуудалд анхаарал хандуулсан.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга олон нийтээс уучлал гуйх нь ёс зүйн хувьд зөв алхам болно” гэж мэдэгджээ.
- Эрчим хүчний зохицуулах хороо энэ оны 11, 12, ирэх оны 1 дүгээр сард эрчим хүчний үнийг үе шаттай нэмэхээр төлөвлөсөн байна.
- ОУЦХБ-ын 2014 оны чуулганы үеэр Мобиком Корпорацийн Цахилгаан холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэлийг үнэлэн, хүндэт шагналаа албан ёсоор гардуулжээ.
- “Улаан ном” цахим хэлбэрт шилжлээ.
- Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 22-нд болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
- БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцяны ОХУ-д хийсэн айлчлалын үеэр БНХАУ болон ОХУ-ыг холбох “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
- УБТЗ-ыг Английн Хатан хааны шүүх гэм буруугүй гэж үзлээ.
- МАН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг буцаах шаардлага хүргүүллээ6
- Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” Чингисийн талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна.
- Маргааш 11 цагаас 11-11 төвд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат ажиллахаар болжээ.
- “Playboy” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа.
- Нийслэлийн 375 жилийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-нд Их эзэн Чингис хааны талбайд анх удаа парад зохион байгуулахаар болжээ.
- Хасбанк 11-р сарын 30-ныг хүртэл “Санаснаа гүйцээх санхүүгийн эрх чөлөө” уриатай, хадгаламж эзэмшигчид болон зээлдэгчдээ урамшуулах аян зарласан байна.
- “Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчиглээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж байна.