Дэлхийн есөн улсад бүртгэгдэж, 4000 гаруй хүний амийг авч одсон эбола цусархаг халууралт өвчний талаар өнгөрсөн лхагва гарагт ЭМЯ-аас мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр тус өвчнөөс хэрхэн сэргийлж болох талаар мэдэгдсэн бөгөөд сэжигтэй шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй ХӨСҮТ-д хандахыг сануулаад байна. Тэгвэл өчигдөр МХЕГ-аас нэгэн анхааруулгыг иргэдэд хүргүүлжээ.
Тодруулбал, өмнөд хөрш болох БНХАУ-ын Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд эбола вирусын халдвар тархах 97 хувийн магадлалтай байгааг ДэМБ-ын судалгаагаар тогтоосон байна.
Хэрэв Бээжинд энэ өвчний тохиолдол бүртгэгдэх юм бол Монгол Улсад ч тархах магадлал нэмэгдэх юм. Тиймээс ч иргэдийг онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.
Дашрамд дурьдахад, 2013 оны арванхоёрдугаар сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, гурван тивийн есөн оронд бүртгэгдэн, энэ сарын 10-ны өдрийн байдлаар 8399 хүн өвчилж 4033 нь нас бараад байна.