Үндэсний портал GoGo.mn сайт "GoGo ТОЙМ"-ыг хүргээд удаагүй байгаа билээ. Та бүхэн өдөр тутмын болон долоо хоногийн дэлхийн болон монголын үйл явдлын тойм мэдээллүүдийг ЭНД ДАРЖ уншиж сонирхох боломжтой.
Ингээд ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМоо эхлүүлье.
Дэлхий даяар, олон орны хэл дээр монгол хүний талаарх мэдээлэл маш хурдтай тархав. Дэлхийд хамгийн олон хүн сонирхдог хөлбөмбөгийн спортын мэдээлэл гэдэг салхи шиг л түгдэг ажээ. Харамсалтай нь энэ маш муу мэдээ байсан бөгөөд МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболд гэгч этгээдийн хахуулийн хэрэгтэй холбоотой ФИФА-д бангадуулсан мэдээлэл байв. Дэлхийн болон монголын хэвлэл мэдээллүүд шуурхай ажиллаж, хэргийн талаар мэдээлсэн боловч монголын цагдаагийн газар, АТГ харин таг чиг. Урьд орой нь мэдээлэл гарангуут Хөлбөмбөгийн холбооны хаалгыг таг хааж аваад, дотроос нь портер портероор элдвийг зөөж орхив. ФИФА-аас хөрөнгө оруулалт хийдэг тул монголчуудад энэ асуудал падлийгүй байдаг талаар зарим хүн ярьж байна лээ. Манай сайтын СПОРТ буланд ЭНД ДАРЖ нэвтрэн энэ талаарх олон мэдээллийг уншиж, нүүр хуудасны доод хэсэгт байрлах САНАЛ АСУУЛГА буланд зочлон МХБХ-нд нэр дэвшигчдээс хэнийг дэмжиж байгаа талаараа саналаа өгөх боломжтой.
Агаар салхи, ард түмнээ санан зүүдэлж ирсэн гэх Н.Энхбаяр бямба гарагт АН-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж орхив. Ийнхүү долоон сайдын суудал нь “онгойчихоод” байгаа засагт МАХН-аас дахин хүн нэмж магадгүй боллоо. Н.Энхбаяр ирснийхээ дараахан Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа “Ардчилсан намын саналыг сонсохоор л ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр зүгээр байсан түүнийг “ирж бидэнтэй хамтраач” гэж дуудсан хүмүүс нь АН байжээ. Н.Энхбаяр “би улстөрд огт хамааралгүйгээр амрах л гэж ирсэн” гэдэг нь эхний ээлжинд худал болох нь ийнхүү тогтоогдлоо. Тэгвэл дараа нь арай “би улстөрд орох бодолгүй байна” гэсэн нь худал болох юм биш байгаа. Л.Болдын дараагийн хүн хэн байх бол гэдэг нь ихээхэн анхаарал татаж буй. Учир нь Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа хамаагүй өргөн хүрээтэй болохоор батлагдсан. Мөн Ерөнхийлөгч “давхар дээлгүй” нөхдийг сайд болгохыг үүрэгдээд буй. Тэгэхээр Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд хэн болох бол... Монгол Улсын эдийн засаг, улстөрийн тогтвортой байдал гадныханд ихэд чухал. Гэтэл цаашдаа Монгол Улсын засаг хоёр хоёр жилээр солигддог, Тохиролцооны засаг болчих юм биш байгаа. GoGo сайтын УЛСТӨР буланд ЭНД ДАРЖ нэвтрэн улстөрийн амьдралд өрнөж буй үйл явдлын талаарх мэдээллийг уншаарай.
МАХН, АН хоёр хөнжилдөө орж, хөл гараараа ороолдож байх зуур МАН Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад байна. Тогтоолын төсөл өргөн барьсан хүмүүсийн дунд АН-ын хүн ч явж байлаа. Манай улстөрчдөд “үзэл баримтлал” гэх зүйл тун ч дутмаг тул “хэт ардчилсан, хэт чөлөөт” гэж энэ байдлыг нэрлэж бас болохоор юм. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншаарай.
Ерөнхийлөгчийг байхгүйд ийнхүү олон үйл явц монголын улстөрд өрнөөд байна.
Харин Ерөнхийлөгч европын орнуудаар тун ч амжилттай айлчлал хийж буй. 2016 оны долдугаар сарын сүүлийн долоо хоногт Монгол Улсад Европ-Азийн дээд хэмжээний уулзалт болох АСЕМ-ын уулзалт зохиогдож, дэлхийн 53 орны тэргүүлэгчид манай улсад айлчлан ирэхээр боллоо. Олон улсад нэр хүндтэй Ерөнхийлөгчтэй байх бахархмаар аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сэтгүүлчдэд өгсөн хариултыг ЭНД ДАРЖ уншаарай.
Өнгөрч буй долоо хоногт Үндэсний портал GoGo.mn сайтын GoGo.Cafe ярилцлагын булан хоёр ч зочинтой та бүгдийг уулзууллаа. Сэтгүүлч О.Ариунбилэгийн хийсэн “Г.Гантулга: Хүн амын тал хувь нь нэг хотод төвлөрнө гэдэг үндэсний аюулгүй байдлын хувьд маш ноцтой” гэх доктор Г.Гантулгатай Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын талаарх ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай. Харин сэтгүүлч Г.Одгаравын “Б.Эрдэнэбат: Өнөөдөр бид гудамжаар амгалан тайван алхаж байна гэдэг их хувь юм” ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай. Монголын маань бахархам хөвгүүдийн нэг Б.Эрдэнэбатын цагдааг өмгөөлж хамгаалсан ганцхан бичлэгийг энд тавихад та ярилцлагыг дэлгэрүүлж уншмаар санагдах биз ээ.
Ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээдэг байсан Монгол бөхчүүдийн хойч ирээдүйгээс харамсалтай нь ихэнхдээ муухан мэдээ дуулдах аж. Наадамдаа ч допинггүй барилдчихаж чадахгүй, дэвжээнээ ч үзэгчдээ хүндэтгэж мэдэхгүй, үргэлжид хэл ам татлах болсон Монгол бөхчүүдийг, Монгол бөхийн холбоог өөрчилж, шинэчлэхгүй бол болохоо байжээ. Хөлбөмбөгийн холбоог нь гаднаас хараад үнэн мөнийг нь тогтоогоод шийдвэрлэчихдэг юм байна. Тэгвэл Монгол бөхийн холбооны асуудлыг хэн бидэнд шийдвэрлэж өгөх бол? У.Бадамцэцэгийн мэдээллийг ЭНД ДАРЖ уншаарай.