Иргэдийн гадаад паспорт дээр хуурамч штамп даруулсан тохиолдол гарчээ.
Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр иргэн Б гэгч Буянт-Ухаа дахь олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор бусдын гадаад паспорт дээр хуурамч штамп даруулан хилээр гаргахыг завдсан хэрэг гарсан байна.
Манай хилчид илрүүлэн иргэн Б-г саатуулсан аж. Иргэн Б нь Буянт-Ухаагийн хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн паспортаар нэвтэрч, гуравдагч орны хилээр орохдоо хуурамч штамптай хүний паспортыг ашиглах зорилготой байсан гэнэ.
Хууль бусаар хил нэвтрэх боломжтой хэмээн хүмүүсийг хуурч мэхлэн, хуурамч штамп дардаг хэсэг бүлэг хүмүүсийг эл хэргийн мөрөөр илрүүлсэн байна.