Ухаалаг гар утасны салбартаа тэргүүлэгч “Apple” корпораци АНУ-ын Калифорни мужийн Купертинод шинэ бараа бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ зохион байгуулжээ.
Энэ үеэр тус корпорацийн CEO Тим Күк саяхан дэлхийн улс орнуудад худалдаанд гарсан шинэ загварын ухаалаг I phone-6, I phone plus гар утаснууд Apple корпорацийн түүхэн дэх хамгийн их борлогдсон бүтээгдэхүүн болсон талаар дуулгажээ.
Одоогийн байдлаар уг ухаалаг гар утаснууд 32 улсад худалдаанд гараад байгаа юм. Уг гар утаснууд энэ оны хамгийн их хүлээлт үүсгэсэн бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогдож байгаа.
Худалдаанд гарсанаасаа хойш гуравхан өдрийн дотор 10 гаруй сая ширхэг зарагдаж, дээд амжилт тогтоосон билээ.
Б.Даваа