БНСУ-ын Инчён хотод Азийн пара наадмын тэмцээнүүд өнөөдөр эхэллээ.
Тус наадамд Монгол Улс спортын 9 төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан, эмч гээд 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Тэмцээний медалийн салхийг хагалж өнөөдөр эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Монголын пара буудлагын шигшээ багийн тамирчин ОУХМ Зандраагийн Ганбаатар хүрэл медаль хүртлээ.
Түүний хувьд 2016 оны Бразилийн паралимпийн анхны эрхийг хүртээд байгаа бол өнөөдөр ийнхүү медалийн буухиаг амжилттай эхлүүллээ.
Азийн наадмын эхний өдөр хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул,Т.Баярцэцэг нар 1140 оноогоор хүрэл медаль авч мөн л салхийг хагалж байсан билээ.
Энэхүү наадамд манай улсаас жүдо бөх, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауэрлифтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрлөөр оролцох юм байна.
"Инчён-2014" пара наадамд 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөнө.