Монголын Олимпийн Медальтнуудын холбоо энэ сарын 20-нд Монгол улсын олимпийн анхны медаль авсан түүхэн өдрийг тэмдэглэх гэж байна.
Спортын төв ордонд түүхт өдрийг тохиолдуулсан хэвлэлийн бага хурал явуулж, 1964 оны анхны Олипмод оролцсон ахмадууд болон 1968 оны Олимпийн анхны медаль авсан ахмад тамирчдыг оролцуулахаар болжээ.
Эргэн дурсвал 1968 оны 10 дугаар сарын 20-нд Монголчууд түүхэндээ анх удаа Мексикийн Мехико хотод болсон зуны Олимпийн XIX наадмаас чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн юм.
Чимэдбазарын Дамдиншарав хүрэл медаль хүртсэнээр манай спортын түүхэнд нэрээ мөнхөлжээ.
Үүний дараа Данзандаржаагийн Сэрээтэр хүрэл медаль, Төмөрийн Артаг хүрэл медаль, Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль тус тус авч Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан юм.