Нийслэлд их спортоор амьсгалсан амралтын өдрүүд болж өнгөрлөө. 8 настай балчраас 80 настай буурай гээд бүх насныхан оролцсон “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн онцлох үйл явдал нь Унадаг дугуйн парад байсан юм.
МЗХ 2012 оноос Спирт үү, спорт уу аяныг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан эхлүүлсэн юм. Өнгөрсөн бямба гарагт болсон унадаг дугуйн парадад 1000 орчим дугуйчид оролцлоо.
Энэ үеэр МЗХ-ноос Туулын эрэг дагуу Гудамж төсөлтэй хамтран, 21 км унадаг дугуйн зам, мөн амрах зогсоолууд барих болсноо танилцуулсан юм. Мөн өвөл ч дугуй унаж болох гэнэ. Учир нь Туул голын мөсөн дээр дугуй унах нөхцөл боломжийг нээнэ гэж МЗХ-оос мэдээлжээ.
Мөн “Унадаг дугуйтай Улаанбаатар”-ыг дэмжиж Орхон аймагт дугуйн парад зохион байгуулагдсан бөгөөд өмнөх өдөр нь тус аймгийн залуус унадаг дугуйн цоо шинэхэн замтай болсон юм.
Энэ өдөр Чингисийн талбайд хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, волейбол, үндэсний шагай няслах, шүүрэх, морь уралдуулах, шатрын тэмцээн, бүх нийтийн гүйлтийг зохион байгууллаа.