Ч.Хашчулуун Үндэсний стратегийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн.
Камерон МАКРЭЙ Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч.
Гурван жилийн өмнө эдийн засаг 17.3, 2012 онд 12.3, 2013 онд 11.6 хувиар өсөж байлаа. Харин энэ онд эдийн засгийн өсөлт 5.3 хувь болж буурахаар байгаа нь хямралтай байсан 2010 оны түвшнээс ч доошилно гэсэн үг юм. Өнөөгийн байдлаар санаа зовоож буй гол зүйлүүд гэвэл,
-Эдийн засгийн өсөлтийн хурд жил ирэх тусам буурсан,
-Инфляц өсөж, үнийн түвшин 14.9 хувиар нэмэгдсэн,
-2013 оны байдлаар ДНБ-д эзлэх улсын төсвийн алдагдал 10 хувь болж өссөн (Дэлхийн банкны дөрөвдүгээр сарын тайлан мэдээгээр),
-Монголын гадаад худалдааны эргэлт алдагдалтай хэвээр, мөн дотогшлох хөрөнгийн урсгал ихээхэн багассан,
-Улсын валютын нөөц буурч, үндэсний валютын ханш 30 хувиар суларсан,
-Энэ оны зургадугаар сарын байдлаар улсын өр ДНБ-ий 67 хувьд хүрсэн (ОУВС-гийн мэдээгээр),
-Банкны салбар дахь найдваргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэг их наяд төгрөгт хүрсэн нь ирээдүйд энэ салбарын толгойн өвчин болох нэг томоохон хүчин зүйл юм. Энэ бол макро эдийн засгийн ерөнхий дүр зураг. Гэтэл эдийн засагт баялаг бүтээдэг уул уурхайгаас бусад салбарыг харахаар, эдийн засаг хүнд байдалд орж буйг илтгэх олон шинж тэмдэг илэрч байна.
Эдийн засгийн энэхүү өсөлтийн хувиас уул уурхайн хэсгийг хасвал, үл хөдлөх хөрөнгө, бусад салбарт нөхцөл улам хүндрэлтэй болж, иргэдийн эрэлт, худалдан авах чадвар нь илт буурч буй нь ажиглагдаж байгаа юм. Тухайлбал,
-Үнэ огцом өссөн ч бөөний болон жижиглэнгийн худалдааны борлуулалт бараг нэмэгдээгүй, орон нутагт буурсан,
-Эхний долоон сарын байдлаар төмөр замын ачаа эргэлт, зорчигч тээвэрлэлт өнгөрсөн оны мөн үед 12 хувь байснаас долоон хувь болсон,
-Ресторан, цайны газруудын орлого 14 хувиар багассан,
-Нийтийн хоолны салбарын уналт 62 хувьд хүрсэн бол зочид буудлуудын орлого 21 хувиар буурчээ. Эдгээр салбарын хүндрэл нь ажил эрхлэлт болон хөдөлмөрийн хөлсний статистик үзүүлэлтээс ч харагдаж байна.
-2012 онтой харьцуулахад ажилгүй болон ажил хайж буй иргэдийн тоо 39 мянгаас 55 мянга болж нэмэгдсэн бөгөөд шинэ ажлын байрны тоо хоёр дахин буурчээ.
-Ажилгүйчүүдийн 69 хувь нь ид хөдөлмөрлөх чадвартай 15-34 насны залуучууд байна.
Тээврийн салбарт үндэсний агаарын тээврийн том компанийн нэг болох “Изинис” энэ онд дампуурсан бөгөөд эдийн засгийн таагүй нөхцөл үргэлжилбэл бусад компани ч хүнд байдалд орохоор байна. Барилгын салбар хүнд байдалд орж, өмнө нь ямар ч бодлого, тооцоогүйгээр найман хувийн хөнгөлөлт үзүүлсний үр дүнд байрны үнэ өсөн, хэт эрэлт бий болсон юм.
Үүний дараа энэхүү хөнгөлөлтийн хугацаа, эх үүсвэрийг өөрчлөхөд нийт борлуулалт багасч, байрны үнэ буурах болсон нь тус салбарын үйл ажиллагааг ихээхэн савлагаанд оруулж, одоо хурдацтай өсөж буй чанаргүй зээлийн давалгаанд өртөх аюултай байна. Өнөөгийн байдлаар Оюутолгойн ордоос экспортолж буй алт, зэсийн хүдэр эдийн засгийн өсөлтөд гол үүрэг гүйцэтгэж байгаа ч энэ нь бараг цорын ганц гэрэл гэгээ юм.
Дараах хүснэгтэд Дэлхийн банк ДНБ-ий өсөлтийн байдлыг уул уурхайн салбарыг оруулалгүйгээр үзүүлжээ. Уул уурхайн салбарыг үл тооцоход л эдийн засгийн өсөлт хасах үзүүлэлт рүү орохоор харагдаж байна. “Эдийн засгийг солонгоруулах“ гэх нэртэй бодлого 2012 оноос нэлээд яригдаж байсан ч эдийн засгийг төрөлжүүлэх буюу олон салбарын өсөлтийг түших бодлого одоогоор хувь нэмрээ өгч эхлээгүй.
Олборлох салбарын “хурд”-ыг тооцохгүйгээр эдийн засгийн өндөр өсөлт хангалттай түвшинд байж чадахгүй байна. Хөдөө аж ахуй, бусад салбарын нөөц боломжийг одоогоор дотоодын зах зээлд ч, гадаадын зах зээлд ч ашиглаж эхлээгүй. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, үйлдвэрлэл, төрөлжилтийг жинхэнэ утгаар дэмжих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь өнөөдөр анхаарал татах гол асуудал болж байгаа юм.
Макро эдийн засгийн тогтвортой байдлын талаар жилд нэг, хоёр удаа ярьж байна. Ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх үед л энэхүү сэдэв УИХ-ын анхааралд өртдөг. Жирийн иргэдийн хувьд макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг нь бүр ч хол сэдэв, гэхдээ энэ нь тухайн иргэдийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй бол, төгрөгийн ханш сулраагүй бол, гэр бүлийнх нь орлого огцом буураагүй бол, хэн нэгэн ажилгүй болох юм уу, гэнэт халагдаагүй бол шүү дээ.
Гэтэл одоо энэхүү байдал жирийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэллээ. ДНБ-ий өсөлт нь дангаараа макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангагч биш. Үүнтэй цогцоор байх ёстой бусад голлох макро эдийн засгийн үзүүлэлт нь ихээхэн муудсан нь нийт эдийн засгийг дордуулахад нөлөөлж байна. Төсвийн алдагдал, улсын гадаад болон дотоод өр нэмэгдсэн, үнийн өсөлт, түүнтэй холбоотой амьжиргааны түвшний бууралт, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа цагт Монгол Улс макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй.
Төрийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийг дэмжиж, зөвхөн өндөр өсөлтөөр хөгжлийг хангана гэдэг зохимжтой хэлбэр биш, тэр тусмаа манай олборлох салбар зогсонги байдалд орсон, мөн гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн буурсан үед. Энэ бол эцсийн эцэст зөвхөн төсвийн алдагдлыг улам нэмэх, өрийг өсгөх л үр дүнтэй. Тэгэхээр нийт макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд бусад салбарыг дэмжих, эдийн засгийн өсөлтийн эх үүсвэрүүдийг бүрдүүлж, олон төрлийн хөрөнгө оруулалтыг бий болгох орчин хэрэгтэй байгаа юм.
Үүнийг л макро эдийн засгийн тогтвортой байдал гэж ойлгож болно. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь Монголд нэн хэрэгцээтэй, харин эдгээр хөрөнгө оруулагч (зээлдэгч) нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хэрхэн удирдаж байгааг анхааралтай судалдаг. Аливаа дотоодын хөрөнгө оруулалтын асуудал тухайн зах зээлд эрэлт байна уу, нөхцөл нь тогтвортой байна уу, хүмүүсийн худалдан авах чадвар нь байна уу гэдгээс мөн хамаардаг.
Иймээс уул уурхайгаас бусад салбарын өсөлтийг хангаж, хөрөнгө оруулалт татах гол нөхцөл бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх юм. Макро эдийн засгийн тогтворжилтийг хэд хэдэн үзүүлэлтээр хэмждэг. Тухайлбал, Европын холбооны Маастрихтийн хэлэлцээрт тусгаснаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг дараах дөрвөн хүчин зүйлээр тооцдог.
Нэгдүгээр хүчин зүйл. Инфляцыг бага хэмжээнд, тогтвортой байлгах
Инфляцыг хазаарлаж, үндэсний валютыг дэмжих нь эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр шинээр бий болгох үндсэн зорилгын нэг. Үнийн (инфляцыг хянах) болон үндэсний валютын тогтвортой байдал нь Монголын Төвбанкны үндсэн үүргийн нэг юм. Иргэдийн орлогын өсөлт нь инфляцыг гүйцэж чадахаа болиход компаниуд болон айл өрхүүд бараа бүтээгдэхүүн худалдан авах хэмжээгээ хумьж эхэлнэ.
Инфляцаас үүдэж үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унана, энэ нь манайд импортын үнийг улам нэмэгдүүлэх хүчтэй шалтгаан болно. Өнөөдрийн байдлаар Монголын инфляц 14.9 хувьд хүрээд байгаа нь Монголын компани, аж ахуйн нэгж, айл өрхийн бодит худалдан авах чадвар нэг жилийн дотор долооны нэгээр буурсан гэсэн үг.
Цаашид зах зээл улам хумигдаж байгаагийн илрэл. Гэтэл Европын холбоо Маастрихтийн гэрээгээр гишүүн орнуудад инфляцын зохистой түвшин гурван хувь байна гэж үздэг. Тиймээс манай улсын хувьд инфляцыг бууруулах нь эдийн засгийн бодлогын төвд байх ёстой.
Хоёрдугаар хүчин зүйл. ДНБ-тэй харьцуулсан улсын өрийн хэмжээ бага байх
Улсын өрийн хэмжээ бага түвшинд байснаар татварын орлогыг дотоод, гадаадын зээлдэгч нарт өр төлөх биш, харин дотоодын шаардлагатай хэрэгцээ, хөрөнгө оруулалтад зарцуулах боломжийг Засгийн газарт олгоно.
2003- 2012 онд Монголын Засгийн газрын өр бага хэмжээнд байсан бөгөөд улсын хөрөнгө оруулалт энэ хугацаанд бараг 100 дахин өссөн гэсэн тооцоо бий. Гэтэл ДНБ нь 10 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй Монголын Засгийн газрын 2012 оноос хойш тавьсан гадаад өрийн хэмжээ 2.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ өрийг дарах үүрэг дараа дараагийн Засгийн газрын нуруун дээр ачаа болно.
Одоогийн нөхцөлд энэ өрийг аль болох ашиг гаргах, улмаар ДНБ-ийг нэмэгдүүлэх зүйлд зарцуулах, тухайлбал, ажлын байр шинээр бий болгох, татварын бааз суурийг өргөтгөхөд зарцуулах нь туйлын чухал. Их өрийг төсвөөс төлөх ёстой бөгөөд 2017 оноос үндсэн өрөө төлж эхлэх үед эдийн засгийн нөхцөл хүндрэх, Засгийн газрын хөрөнгө оруулах боломж нь эрс хумигдах аюултай. Учир нь төсвийн орлогын нэлээд хувийг өр болон хүүг нь төлөхөд зарцуулахаас өөр аргагүйд хүрнэ.
Одоогоор үүссэн өрийн хэмжээ Монгол Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын дөрвөн жилийн дүнтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, дараагийн Засгийн газар ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй, зөвхөн өрийг дарахад л хангалттай мөнгөтэй байна гэсэн үг. 2016 оноос хойш сургууль, соёлыг хөгжүүлэх, төсвөөс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах үндсэн ажлууд эх үүсвэргүй болж байна гэсэн үг. Сүүлийн хоёр жилд Засгийн газрын нэмэлт зээлийн зардал мэдэгдэхүйц өслөө.
Өрийн оновчтой удирдлагын стратеги, улсын хөрөнгө оруулалтын бодлого одоо нэн чухал байна. Их өрийн хэмжээ хувийн хэвшилд ч бас сөрөг нөлөө үзүүлж эхэллээ. Монголын өр нэмэгдсээр байх аваас хөрөнгө оруулагчид болон банкууд манай улсыг эрсдэл ихтэй хэмээн үнэлж, өндөр хүүтэйгээр зээл олгоно, гэхдээ ийм зээлдүүлэгч ер нь олдвол шүү дээ.
Тэгэхээр их өрийн цаад утга нь зөвхөн улсын хөрөнгө оруулалт хумигдахаар төдийгүй хувийн хэвшлийн компаниуд мөнгө босгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд саад болно гэсэн үг. Хөгжиж буй орны өрийн хэмжээ ДНБ-ий 40-60 хувиас хэтрэхгүй байхыг олон улсын байгууллагууд анхааруулдаг, гэтэл манайд өрийн үзүүлэлт 71.7 хувь болсон гэсэн мэдээ бий.
Гуравдугаар хүчин зүйл. Төсвийн алдагдлыг бууруулах
Төсвийн алдагдлыг бууруулснаар улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх боломжтой. Маастрихтийн шалгуур үзүүлэлтээр төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг гурав гэж тооцсон байдаг. Дэлхийн банкны мэдээгээр 2013 онд Монгол Улсын төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байсан гэнэ.
ДНБ-д эзлэх манай төсвийн алдагдал өндөр байна. Дээрх өрийг төсвөөс төлдөг гэсэн бол одоо манай улсын төсөв өрийг дарах хэмжээний илүүдэлтэй байх нь битгий хэл, алдагдалтай явж байгаа юм. Энэ хэвээр үргэлжилсээр байх аваас эцсийн дүндээ Монголын эдийн засаг бүрэн уналтад орох бөгөөд ингэснээр улс өрөө төлж дийлэхгүй болж, хэн ч манайд боломжийн нөхцөлөөр зээл өгөхөө болино.
Ийм байдалд хүрэхгүйн тулд татварын орлогын зарцуулалтыг маш сайн төлөвлөж, төрийн зардлыг хянах шаардлагатай. Улсын хөгжил цэцэглэлтэд амин чухал үүрэгтэй хувийн хэвшлийг идэвхжүүлснээр л татварын орлого нэмэгдэнэ. Урьдчилан сэргийлж чадалгүйгээр эдийн засаг бүрэн унах дээрээ тулбал “Гарц стратеги” хэрэгтэй болох бөгөөд энэ нь зардал их хэмнэхийг шаардана. Үүнээс болж бодит цалин буурч, нийт ард иргэдийн амьжиргаа доройтож байна.
Эцэст нь бодлого боловсруулж, төсвийн шийдвэр гаргаж байгаа эрх бүхий улстөрч, түшмэдүүдийн буруу шийдвэрийн золиос болно гэсэн үг. Грек зэрэг орнууд ийм уналтад орж байсан, гэхдээ Грек бол Европын холбооны гишүүн орон учраас Европын холбоо, Герман түүнийг аварсан. Харин Монгол бол Европын холбооны гишүүн биш, хэн нэгэн бидний өрийг нь төлж, алдагдлыг нь бууруулна гэж хүлээх хэрэггүй. Иймээс зөвхөн зөв бодлого нь биднийг аварна.
Дөрөвдүгээр хүчин зүйл. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал
Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал, хөрвөх чадвар нь импортлогч, экспортлогчдод урт хугацааны өсөлтийн стратегийг боловсруулах, хөрөнгө оруулагчдад валютын ханшийн хөөрөлтөөс үүдэх эрсдэлийг бууруулах боломж олгодог. Мөн гадаад валютаар авсан өрийн дарамт ихсэх аюулыг багасгадаг. Үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэх нь гадаад валютаар зээл авч төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлж буй компаниуд болон Засгийн газарт нэн аюултай.
Учир нь валютын зээлийг эргэж төлөхөд төгрөгийн дарамт нь асар нэмэгддэг. Маастрихтийн шалгуур үзүүлэлтээр үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хэлбэлзлийг 2.5 хувь байх нь хэвийн гэж үздэг. Энэ он гарснаас хойш Монгол төгрөгийн ханш 30 хувиар унаж, аль хэдийнэ инфляцид нэрвэгдчихээд байгаа эдийн засгийн төлөв байдлыг улам муутгаж байна.
Дизель түлш, шатахуун, автомашин, түүний сэлбэг, аж үйлдвэрийн чухал түүхий эд материал, өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн, тухайлбал, электрон бараа, хувцас, хүнсний бүтээгдэхүүнийг Монгол Улс импортлон авч буй. Дээрээс нь дотоодын үйлдвэрлэл ч гадаадын түүхий эд, технологид суурилж байгаа нь Монголын үйлдвэрлэлийг өндөр зардалтай болгож, экспортын өрсөлдөх чадварыг эрс бууруулж буй юм.
Иймээс ханшийн 30 хувийн уналт манай эдийн засгийг цөхрөөж байгаа тул мөнгөний бодлогыг сул задгай байлгаж, цаасан мөнгө хэвлэх бус, мөнгөний зохих бодлого явуулах бодит шаардлагатай байна.