УИХ-ын чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг уламжлалтай.
Гэсэн ч өнгөрсөн долоо хоногийн дөрвөн өдөр хуралдсан ч тийм ч үр дүнтэй байж чадсангүй гэхэд болно. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болоод 2015 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч зарим асуудал дээр гацаа үүссэн юм.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 87.7 хувийн саналаар дэмжин баталсан.
Монгол Улсын нийт экспорт 2014 онд 5.3 тэрбум ам.доллар, тэр дундаа уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.2 сая, нүүрс 18 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Тогтоолыг баталснаар Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг чөлөөлсөн билээ.
Харин үүнтэй зэрэгцэн шинэ сайдыг томилохоор төлөвлөөд байсан юм. Шинэ сайдад УИХ дахь АН-ын бүлгээс Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригт, Уул уурхай, эрчим хүчний сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нарыг дэвшүүлсэн. Харин “Шударга ёс” эвслийн бүлгээс Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн билээ.
Гэсэн ч сайд нарыг томилох асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар асуудлыг хойш татлаа. Тэд завсарлага авах болсон үндэслэлээ “МАН-ын бүлэг сайд нарыг томилох асуудлаар байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан нь гурван шалтгаантай холбоотой.
Нэгдүгээрт, томилогдох сайд нарынхаа нэрийг бүгдийг УИХ-д оруулаад ир. Хоёрдугаарт, хариуцлага тооцох асуудлаа оруулаад ир. Сайн ажилласан хүмүүсээ явуулж байна гэх. Логикоороо муу ажиллаж байгаа нь үлдэж таараад байна. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч дахин дахин хэлж байгаа. Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байхгүй гэж. Бүлгийн дарга нарыг суулгаж байгаад энэ тухай хэлсэн. Ерөнхийлөгч гадаадад ажиллаж байна.
Ийм үед томилгоо хийх гээд байгаа чинь ямар учиртай юм бэ. Сайд нарыг батлахгүй гэдэг юм УИХ дахь МАН-ын бүлэгт байхгүй. Асуудлаа зарчмын дагуу оруулаад ир” хэмээн тайлбарлаад байгаа. Харин “Шударга ёс” эвслийн бүлгээс цөөнхийн бүлэг улс төр хийж, сайд нарыг хооронд нь хагаралдуулах зүйл хийж байна гэх мэтээр сайд нарын томилгоотой холбоотой асуудлаар УИХ дахь намын бүлгүүд багагүй маргалдсан юм. Энэ мэт сайд нарын асуудлаар маргаан үргэлжилж эцэстээ Ерөнхий сайдыг огцруулах дээрээ тулсан юм.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүний талаар маргалдаж, эцэстээ цөөнхийн бүлэг төрийн ажлыг гацаасан нэр зүүн өнгөрлөө. Харин баасан гарагт хуралдсан хуралдаанаар энэ жилийн хамгийн гол асуудал гэж хэлж болох Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан.
Гэсэн ч мөн л МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авснаар энэ долоо хоногийн мягмар гараг хүртэл хэлэлцэхийг хойшлууллаа. 2015 оны Төсвийн тухай хуулийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах ёстой. Гэтэл намын бүлэг завсарлага авч байгаа нь асуудлыг хойш татах, цаашлаад төсвөө баталж чадахгүйд хүрэх учраас гишүүд ч уг асуудал дээр багагүй маргалдсан юм. Цөөнхийн бүлгийн дарга С.Бямбацогт 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл дөнгөж өнөө өглөө /өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт/ гишүүдийн гар дээр ирсэн. Тиймээс гишүүд уншиж судлаагүй байхад хэлэлцэх боломжгүй.
Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчиж байгааг дуулгаж байсан. Үүнээс гадна төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан дахин өргөн барьсан гэж байгаа ч ямар өөрчлөлт орсныг тайлбарлах ёстой гэдийг хэлж байсна юм. Энэ дагуу Ерөнхий сайд тайлбарлахдаа “Бидний гар дээр хоёр ном байгаа. Хуулиар Монгол Улсын төсвийг аравдугаар сарын 1-нд өргөн барьдаг. Энэ дагуу өргөн баригдсан. 2015 оны төсвийн тухай номыг аравдугаар сарын 1-нд буюу 17 хоногийн өмнө гишүүдэд тараасан.
Харин инфляцийн төвшин 2014 оны есөн сарын байдлаар оны эхнээс 8.5 хувь, өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 13 хувь тус тус өсчээ.
Дараа нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж зургаан яам гурван яам болсонтой холбогдоод та бүхний зүгээс зургаан яам гурав болж байгаа тул өөрчлөлт орох ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ дагуу хэдэн тоо өөрчлөгдөж төсөвт 1.3 орчим тэрбум төгрөгийн зөрүү гарсан. Иймд та бүхэнд сэтгэл байвал энэ номыг гурван минутад уншина” гэдгийг хэлсэн юм. Ийнхүү тайлбарыг өгсөн ч Төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын макро эдийн засгийн 2014 оны эхний есөн сарын байдлын талаар мэдээлэл хийлээ.
Түүний мэдээллээр 2014 оны эхний хагас жилд 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 6634.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн бол оны үнээр тооцсон ДНБ 9856.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар өссөн байна. Уул уурхайн салбарын нэмэгдэл өртөг 16.1 хувь, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 16.3 хувь өссөн нь эдийн засгийн бодит өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Харин инфляцийн төвшин 2014 оны есөн сарын байдлаар оны эхнээс 8.5 хувь, өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 13 хувь тус тус өсчээ. Жилийн инфляцийн төвшинд хувцас, бөс бараа, гутлын бүлэг, цахилгаан, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляцийн төвшин өндөр байгаа хэдий ч өсөлтийн төвшин саарах хандлагатай байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурьдсан юм. Үүнээс гадна Монгол Улсын нийт экспорт 2014 онд 5.3 тэрбум ам.доллар, тэр дундаа уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.2 сая, нүүрс 18 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Оны эхний хагаст зарим уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээ өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байгаа ч гол бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрс, газрын тос, алтны экспортын хэмжээ өссөнөөр нийт экспортыг нэмэгдүүлэх хандлагатай байна хэмээгээд нийт импортын хэмжээ 2014 онд 5.5 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ онцолж байлаа.
Э.Пагма